Дурсах зүйл арвинтай нээлтийн харваа


Хаврын адаг сарын шинийн 11, 12 буюу тавдугаар сарын 11, 12-ны билэгт сайн өдөр энэ оны нээлтийн харваа Улаанбаатар хотын сурын талбайд амжилттай болж өнгөрлөө. Жил бүрийн нээлтийн харваа МУ-ын мэргэн, спортын мастер Д.Балдандоржийн нэрэмжит болдог уламжлалтай боловч Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойтой давхацсан нь энэ харвааны онцлох үйл явдал боллоо. Түүнчлэн энэ оны нээлтийн харвааг Хүндэт мэргэн, спортын мастер Д.Рэнчинханд таван сая төгрөгөөр ивээн тэтгэжээ. Харвааны нээлтийн арга хэмжээн дээр Монголын Үндэсний сурын холбооноос спортын мастер Б.Өлзийдэлгэр /Дорнод/, Д.Санжаасүрэн /Увс/, В.Сумъяасүх /Сүхбаатар/нарт Хүндэт мэргэн цол хүртээж, цол тэмдэг гардуулан баяр хүргэв. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын гавьяат тамирчин А.Цэвээн, түүний хүү Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Хүндэт мэргэн, спортын мастер Д.Рэнчинханд, Б.Өлзийдэлгэр нарт Баян-Уул сумын төр захиргаанаас хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм. Нээлтийн харваанд Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймаг болон Улаанбаатар хотын бүх дүүргээс хуран цугласан 300-гаад харваач цэц мэргээ уралдууллаа. Эрэгтэй харваачдаас 40 сумнаас 38 оносон Хошой мэргэн Ц.Баасанхүү, мэргэн Б.Ёндон нар товх харваж, Ц.Баасанхүү мэргэн түрүүлж, Б.Ёндон мэргэн удаалав. 3-5 дугаар байрт 34 оноотой Хошой мэргэн Л.Отгонбаяр /Орхон/, 33 оноотой спортын мастер Дэмбэрэлсайхан /Орхон/, Б.Чулуунбаяр /Өмнөговь/ нар орсон бол эмэгтэйчүүдээс спортын мастер С.Өлзийжаргал /Төв/ 40 сумнаас 37 онож магнайлан, хоёрдугаар байрт 36 оноотой Гоц мэргэн Х.Оюунчимэг /түрүүлсэн С.Өлзийжаргалын ээж/, 3-5 дугаар байрт 34 оноотой мэргэн Г.Батзаяа /Төв/, 32 оноотой спортын мастер Ч.Гандаваа /Дорнод/, 30 оноотой спортын мастер До.Цэцэгмаа /Өвөрхангай/ нар шалгарч харваачдаа баярлуулсан юм. Нээлтийн харвааны үеэр дөрвөн харваач спортын мастер, дэд мастерын болзол хангалаа. Энэ жилийн нээлтийн харваагаар олон харваач Хүндэт мэргэн цол хүртсэн, ээж охин хоёр үзүүр түрүүнд хүрсэн гээд ярьж дурсах зүйл арвинтай сайхан болж өнгөрсөнд харваачид сэтгэл тэнэгэр уухайлан нутаг нутгийн зүг явцгаалаа.
МУ-ын Мэргэн П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна