"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2014 оны 5-р сарын 21 -нд

Хаврын адаг шар луу сарын шинэхэн дугаараа уншигч таны өмнө дэлгэж байна. Юун түрүүнд энэ удаагийн дугаар мэдээллийн багтаамж сайтай, өргөн агууламжтай товчхондоо “уншууртай” сэтгүүл болсон гэдгийг дуулгахдаа таатай байна.
Мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх хэтийн зорилготой “Тод магнай” сэтгүүлийн энэ удаагийн зочны хойморт, Булган аймгийн Могод сумын уугуул Манлай уяач Цэгмидийн Цэнгэл уригдлаа.
Төрийн наадмын түрүү домогт саарал азарганы эзэн Ц.Цэгмид Манлай нэгэн үе төр түшилцэн, түмэн олныхоо дуу хоолой болж явсан билээ. Түүний нэртэй хүлэг алс холын Америкт түрүү магнайгаар тодорч, Монгол Улсын нэрийг цуурайтуулж буйг морь сонирхогчид мэдэх биз. Ийнхүү хуучлах баялаг түүхтэй Манлайн шимтэй ярилцлагыг та зочны булангаас хүлээн авч уншаарай. Энэ удаагийн дугаараас эрхэм танд онцлон санал болгох дараагийн нийтлэл бол Монголын хурдан морины нэгэн цаг үеийн түүх, домог болсон Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн адуун сүргийн тухай Манлай уяач Т.Даваадоржийн бичсэн сонирхолтой мэдээлэл юм. Хурдан морь сонирхогч уншигч та бүхэн зав гарган заавал уншаарай.
Монгол орноо морьтойгоо тойрохоор зориг шулуудсан “Морьтон Монгол” төслийн залуус товлосон хугацаандаа аян замдаа гарсан. Тэдний аяллын сонин хачин мэдээлэл, фото зургийг та зөвхөн “Тод магнай” сэтгүүлээс л хүлээн авч унших боломжтой. Түүхэн аяллын хөтөч байхыг хүсвэл та 33-35 нүүрэнд саатаарай хэмээн зөвлөх байна.
Уламжлалт “Уралдаан” булангаар дамжуулан энэ хаврын гол гол уралдаануудын мэдээллийг хүлээн авах боломжийг “Тод магнай”-н 53 дахь дугаар танд олгож байна. Улс, бүсийн наадмын түрүү, айргийн хүлгэд тодордог “Жавхлант шаргын хурд” уралдааны мэдээллийг та анхаарч нэг хараарай. Магадгүй энэ жилийн төрийн наадмын түрүү, айргийн хүлгэд тэнд янцгааж байж ч мэднэ.
Далны ясыг амилуулж, урлагийн бүтээл туурвидаг авьяаслаг уран бүтээлч ээлжит үзэсгэлэнгээ нийтийн хүртээл болгохоор зэхэж буй гэнэ. СТА, дуучин, сийлбэрч Т.Баттогтохын долоо дахь удаагийн үзэсгэлэн “Далны морьд” нэртэй бөгөөд адуу, түүний ахуйтай холбоотой 30 гаруй бүтээл багтсан гэнэ лээ. Уншигч та “Далны морьд”-ын гайхамшгийг мэдрэхийг хүсвэл энэ сарын сүүлээр “Маршал Арт” галарейд нэг саатаарай.
Жилдээ ганцхан монгол наадамдаа бэлтгэн хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж буй эрхэм уяачид та бүхэн “Уяаны эрдэм”, “Эмч зөвлөж байна” булангуудыг заавал уншаарай. Танд тустай мэдээллүүд багтсан байгаа.
Биднийг сонгон хамт байдаг уншигч та бүхэндээ баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна