"Хурандаа" хэмээх Б.Баярхүү АХ-ын 16 жилийн ойгоор Улсын мэргэн цол хүртжээ

2014 оны 5-р сарын 22 -нд

1937 оны наадамд 896 бөх зодоглосноос "Баргын" хэмээх Ш.Гэлэг заан түрүүлж улсын арслан, ес давж үзүүрлэсэн залуу бөх "Аат" хэмээх Д.Лувсанжамц улсын заан цол хүртжээ.
Хурдан морины уралдааны азарганд Ч.Намсрай /Төв.Лүн/-н хээр, их насанд Ц.Дашням /Төв.Эрдэнэ/-ын хул, соёолонд Д.Батбуян /Төв.Баянцагаан/-гийн бага хонгор халзан, хязааланд Шадав /Хэнтий.Идэрмэг/-ын хул, шүдлэнд Содов /Төв.Баянцагаан/-ын зээрд, дааганд Балдандорж /Төв.Сэргэлэн/-ийн бор алаг түрүүлжээ.
Үндэсний сурын харваа:
1.Б.Баярхүү /Өмнөговь.Ханхонгор/
Энэ жилийн наадмаар Түшээт хан аймгийн Түшээт чин вангийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, улсын заан Б.Баярхүү түрүүлж Улсын мэргэн цол хүртжээ. Сурын түүхнээ "Их" Баяр хэмээн олонтаа бичигдсэн нь бий. Б.Баярхүү мэргэний намтар цадиг туйлын бүрхэг хийгээд Д.Нямгэрэлийн 2004 онд хэвлүүлсэн "Монгол үндэсний бөхийн барилдааны товчоон"-оо:
..."Хурандаа" хэмээх Б.Баярхүү заан нь 1910 оны орчим мэндэлжээ. 1930 оны Улсын их баяр наадамд 1011 бөхөөс найм давж улсын заан цол хүртээд, "Цэргийн" хэмээх С.Шагж /арслан/-д өвдөг шороодсон гэж "Баяр наадмын манлай" номд бичжээ. 1939 онд тав давж шөвгөрч начин цол хүртсэн байж магадгүй гэж "Үндэсний бөх 70 жилд" номд бичжээ. Цэргийн хурандаа цолтой. 180 орчим см өндөр. Яргай мах булчинтай, махлаг боловч гэдэс нарийн, гар урт, том цагаан шүдтэй, царайлаг, бөхчүүддээ халамжтай, зөөлөн ааш авиртай, үргэлж инээж явдаг нэгэн байжээ. Тэрбээр 1970-аад оны үед өөд болжээ... гэсэн нь бий.
Тэгвэл миний бие энэ мэргэний намтрын товчооныг тодруулж ахуйдаа буюу 2007 оны хуучдаар Төв аймгийн Зуунмод хотыг зорьсон юм. Учир нь Б.Баярхүү хурандааг Цэргийн ерөнхий сургуулийн захирлаар ажиллаж байхад нь эдүгээгийн ахмад харваач, аймгийн мэргэн Л.Ванданчогдов гуай залуудаа цэргийн албанд татагдан очоод түүний жолоочоор гурван жил болсон тухай цухас өгүүлсэн байсныг олж үзээд буурал харваачтай хууч хөөрөхөөр явсан минь энэ бүлгээ. Зуунмод хотноо хөл тавьж хамгийн түрүүнд үндэсний сурын спортын мастер Л.Сүхбат руу утас цохив. Тэрбээр гэртээ хүлээн авч, улмаар Л.Ванданчогдов гуайн хүүхдүүдтэй уулзуулж өгснөөр буурал харваач Зуунмод хотоос тав, зургаан км-т орших Зүүндэлгэр багт аж төрдөг бөгөөд гэртээ байгааг нь мэдэж, улмаар заалгаж аван очсон билээ. Буурал мэргэн өгүүлрүүн:
-Тиймээ, би 1947 онд цэргийн албанаа татагдан очиж, төдөлгүй Ерөнхий сургуулийн захирал Б.Баярхүү хурандаагийн жолооч болсон доо. Гурав гаруй жил болсон дог. Лагс том биетэй, зузаан бор эр байсан.Том алагнүдтэй. Тийнхүү сур харвадаг,бас барилддаг байсныг нь мэдэж билээ. Бэлтгэл сургуулилт хийхэд нь хамт байж, сур харвахыг нь бишгүй л харж явлаа. Сүүлдээ мань хүнийг дагаж ганц хоёр сум тавьдаг болж, зарим хүнийхээр шавь нь, жолооч нь болж явсан даа. Хурандаа маань ахмад сурчдаас Ишчогдов гуайтай ойр байж, харвааны арга техникээс нь суралцдаг байсан санагдана. Бөхчүүдээс Түвдэндорж аваргатай нөхөрлөдөг, гэр орноороо орж гарцгаадаг байв. Тэд идэж ууна аа... Би ч нэлээд үйлчилсэн дээ. Мэргэнийх маань хуучнаар "Маахуурын толгой" гэдэгт хоёр жижиг цагаан байшин байдагсан. Тэнд байдаг байлаа. Авгайг нь цэргийн яамны "Цагаан" Банзрагч л гэлцдэгсэн. Тухайн үедээ яаманд бичээчийн ажилтай байсан юмдаг уу даа. Мэргэн ярихдаа "Бөхөөр бол хэн хүн удаан явдаггүй юм, харин сурын харваагаар бол насаа элтэл явж болдог сайхан спорт байгаа юм" гэдэг байлаа. Тэгэхээр өөрөө барилдахаа байгаад сураар хичээллэсэн хүн юм уу даа л гэж би боддог. Манай хүн чинь хамгийн сүүлд Төв аймгийн Баяндэлгэр сум нэгдлийн даргаар ажиллаж байна гэж дуулдаад л сураг тасарсан. Намайг жолоочоор нь ажиллаж байхад хоёр ч бандитай байсан юм даа. Тэд одоо хаана явцгаадаг юм бол. Энэ мэтээр сураглаад байвал ч мэргэний намтар цадиг тодрох ёстой доо...
Буурал харваач ийн өгүүлсэн. Цэргийн албанд татагдаж, сурчин даргын жолооч байж, улмаар сурд шимтсэн тэрбээр 1953 оноос аймагтаа алгасалгүй харвасаар эдүгээг хүрчээ. Төв аймгийн олонх харваач түүний шавь гэдэг бөгөөд аймгийн Сурын товчооны санаачилгаар 2005 оноос буурал мэргэний нэрэмжит харвааг хийж ирсэнд баярлаж талархаж явдгаа нэг бус удаа дурдаж байсныг өгүүлэх юун.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.89.181
Баярхүү хурандаагын хүү Батбаяр гээд бэлтгэл хурандаа бий дээ.Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчаар ажилаж байсан юм билээ.
Reply