Аймгийн Алдарт уяач Г.Гончиг: Хул азарганы маань хурд саараагүй л байна


Өнөөдөр эрхэм хурдан морь сонирхогч та бүхэндээ Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гомбожавын Гончигийн хурдан морьтой холбогдсон түүхийг хүргэж байна. Таалан соёрхоно уу?
-Алдарт хэзээнээс хурдан морь уяж сойх болсон юм бэ?
-Би 1931 онд төрсөн хүн. 1941 оноос эхэлж хүний, өөрийн морь унаж байгаад 17-18 хүрээд жаахан овоо болоод ирэхийн алдад өөрөө морь уяж эхэлсэн. Миний уях ч гэж юу байхав дээ. Морины сайнаар л давхиулдаг байсан байлгүй. /инээв/ Тэсийн голоос нэг азарган үрээ авсны үр төлүүд одоо хэр нь сайн давхиж байна. Би ер нь тэр цагаас хойш гаднаас морь авч уяагүй хүн.
-Үе дамжиж олон жил баярлуулж байгаа хурдан азарганыхаа талаар жаахан дэлгэрэнгүй яриач?
-Нэг хүнд “аятайхан үрээ байна уу, мэдэж байгаарай” гэж захисан. “Хоёр адуу өгөөрэй” гэсэн гээд сайхан хул шүдлэн үрээ өгөөд явуулсан байсан. Тэр нь миний хурдан хул азарга шүү дээ. Хул азарга маань үр төл сайтайгаас гадна өөрөө ч хурдан мал. Аймгийн наадамд 5-6 түрүүлсэн байх шүү. Хамгийн сүүлд өөрөө аман хүзүүдээд, төл халтар азарга нь түрүүлж байлаа. Миний хул азарганы төл гурван хул, нэг бүүдэн халтар азарга байсан. Хоёр хул нь сайнгүй, нэг нь уралдах бүрдээ таван нүхний нэгэнд заавал багтдаг хурдан адуу. Нөгөө хоёр нь харин нэг их гавиагүй ээ. Аан бас, хэдэн жилийн өмнө МУ-ын Алдарт уяач Оросоо Нямсүрэн гэдгийн адуунаас Тэс гаралтай нэг гүү авчирч өгсөн. Түүнийг нь хул азаргандаа хураалгаад нэг сайхан цавьдар унага гарснаар нь азарга тавьж, одоо уяж байна.
-Алдартын амжилтын оргил үе хэзээ байсан бэ?
-Өөрөө морь уядаг болоод удаагүй байхдаа аймгийн наадамд нэг цавьдар соёолон түрүүлгэж байлаа. Залуу ч байж дээ. Тэр цагаас хойш хурдан тууртын хайр хишгийг харамгүй хүртэж явна. Азарга сайтай байсан болохоор ямар ч даага уясан түрүүлж, айрагдаад л байдаг юм. 1997 оны наадамд билүү дээ. Хоёр азарга түрүүлж, /нэг нь соёолонд бололтой/ хоёр үрээ айрагдаж байлаа. Тэр миний амжилтын хамгийн оргил үе байсан.
-Амжилт гаргаж алдар цолд хүрэхэд тань зөвлөж, уяаны эрдэм заасан багш тан хэн бэ?
-Богдын голын Шагдар гэж хурдан цагаан морьтой мундаг буурал байлаа. 1940 хэдэн оноос хойш бид нэг голд айл аймаг шахуу явсан улс. Би тэр өвгөнөөр л морь яаж уяхыг заалгасан хүн дээ. Өвгөн нэг их ааштай, хадуурдаг улаан бор соёолон үрээ авчирч Даваагийн хүү Бавуудоржоор унуулдаг байсан юм. Тэр үед одоогийнхтой адил тэжээл гэж байсангүй. Өвөл нь унаж өөхөн таргыг нь буулгаж байгаад хавар эрт ногоо идүүлж морьдоо уядаг хүн. Өвгөн цагаан морио заримдаа бүр их орой барьж уяна. Тэгсэн хэр нь түрүүлээд л байдаг байсан. Тэр цагаан морь аймгийн наадамд завсаргүй долоо түрүүлсэн адуу. Шагдар гуай эргэн тойрныхондоо мэдэх чадахаа харамгүй хуваалдцаг буянтай буурал байж билээ. Тэр хүн л надад “чи хул азарганыхаа хүүхдүүдийг л уяж бай” гэж зөвлөсөн юм шүү дээ. Түүгээр нь явсан алдаагүй л байна. Ер нь морь уяхдаа өвгөний хэлснээр хийхэд ямар ч үед алддаггүй байсан. Мундаг уяач байж билээ, хөөрхий.
-Одоо та тэрхүү эрдмээ үр хүүхдэдээ өвлүүлэн зааж сургаж байгаа биз дээ?
-Өвөө нь зургаан хүү, гурван охинтой. Цэрэнжав, Нямдорж, Отгон гэсэн гурван хүү морь уядаг. Ажил төрөлтэй болохоор бас болдоггүй юм байлгүй дээ. Түүнээс гардаад уявал эд нар амжилт гаргана л даа.
-Зургаан хүүтэй гэхээр хул азарга хурдан байх үед унаач хүүхдээр дутаж байгаагүй л юм байна?
-Тэгэлгүй яахав. Морь түрүүлж, айрагдана гэдэг хүүхэд сайных. Ах нь 28 түрүү, 40-өөд айрагтай хүн.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байв?
-Сумын Алдарт уяач цолыг 1970 хэдэн онд авсан. Харин аймгийн Алдарт уяач цолыг өгнө лээ. Хул азарганы маань хурд саараагүй, үр төл нь давхиж байгаа юм байна. Хүүхдүүд уяад ааваасаа илүү цолд хүрэх байлгүй дээ.
-Үйл санасанчлан бүтэг. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Өдий насалж, үр хүүхдэдээ үзэгдээд явж байна. Сайхан л байна.
А.Мөнх






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна