Сиатл Слью (Seattle Slew/


Хурдан морины уралдааны түүхэн дэх хамгийн агуу хүлгүүдийн нэг нь Сиатл Слью хэмээх халтар азарга билээ. Тэрээр "Гурван титэм"-ийн 10 дахь эзэн бөгөөд энэ цолыг хүртэхээсээ өмнө магнайдаа тоосгүй буюу босоо байсан цорын ганц адуу юм. Америкийн морин уралдааны 140 гаруй жилийн түүхэнд "Гурван титэм"-ийн эзэн цолыг ердөө л 11 адуу хүртээд байгаа гэдгийг манай хурдан морь сонирхогчид мэдэх биз ээ.
Америкийн Морин уралдааны алдрын танхимын гишүүн, Оны хүлэг, Оны шүдлэн үрээ, Оны хязаалан үрээ, Оны адуу, Оны шилдэг азарга гээд адууны авч болох бүхий л цол хэргэмийг хүртсэн Сиатл Слью нь XX зууны шилдэг хүлгүүдийн жагсаалтын есөд эрэмбэлэгддэг байна.
1974 оны хоёрдугаар сарын 15-нд Кентакид төрсөн Сиатл Слью-н эцэг, эх нь хоёулаа агуу Неаркон хамгийн алдартай төлүүдийн нэг Насруллахын гурав дахь үеийн төлүүд ажээ. Умардын бүжигчин, мистер Проспектор, Секретариат гээд цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх шилдэг адуунууд бүгдээрээ Неаркон үр удам гэдгийг манай уншигчид мэдэж байгаа байх аа. Ер нь эдүгээ хурдалж байгаа бүх адууны 70-80 хувь нь Умардын бүжигчний үр удам бол 30-40 хувьд нь мистер Проспектор, Секретариат, Сиатл Слью гэсэн гурван азарганы цус тус бүр шингэсэн байдаг. Дашрамд сонирхуулахад, Умардын бүжигчний үржүүлгийн хураамж нэг сая долларт хүрч байсан бөгөөд түүнийг 20 настайд нь 40 сая доллараар худалдаж авах санал тавихад эзэн нь татгалзаж байсан гэдэг.
Унаган эзэн Бен С’Кастлмен нь Сиатл Сльюг төдийлөн тоолгүйгээр даага байхад нь Тейлорын гэр бүлийнхэнд 17.500 доллараар худалдчихжээ. Сиатл Слью нь уралдсан цагаасаа эхлэн Карин болон Мики Тейлор нарын эздээ дандаа баярлуулах болсон байна. Тэрээр шүдлэн насандаа гурав уралдаж, бүгдэд нь тасархай түрүүлэв. Хэдийгээр цөөхөн уралдсан ч Америкийн "Оны шүдлэн үрээ" цолыг хүртжээ. Уралдахаар гарааны төхөөрөмж рүү явахдаа өлмий дээрээ бүжиглэх мэт хөнгөн явдаг халтар үрээ үзэгчид, морины хорхойтнуудын анхаарлын төвд орж эхэлсэн байна.
Сиатл Сльюн уяач-дасгалжуулагч Билли Төрнер түүнийг хязаалан болоход нь уралдуулах гэж төдийлөн яарсангүй. "Гурван титэм"-ийн уралдаануудаас өмнө Вүүд мемориал стейкс, Фламинго стейкс зэрэг гурван уралдаанд л мордуулсанд бүгдэд нь хол тасархай түрүүлэв. Улмаар Кентаки Дерби, Прийкнес Стейкс, Белмонт Стейкст дараалан тасархай түрүүлж, "Гурван титэм"-ийн 10 дахь эзнээр тодорчээ. Харин дээд зэрэглэлийн олон уралдаанд түрүүлснийхээ дараахан Свопс Стейкс уралдаанд дөрөвт орсон нь Сиатл Сльюн хувьд цорын ганц барианд орж чадаагүй тохиолдол болжээ. Гэвч тэрээр Америкийн "Оны хүлэг" цолыг бараг л өрсөлдөгчгүйгээр хүртсэн байна.
Харамсалтай нь Сиатл Слью энэ бүх амжилтынхаа дараа нилээн хугацаанд уралдаж чадсангүй. Бараг жил гаруйн дараа л өвчин нь эдгэж, тун удаан хугацааны дараа формдоо орсон байна. Ингээд хэд хэдэн уралдаанд тасархай түрүүлж, харих болоогүйгээ харуулсан Сиатл Слью нэгэн томоохон уралдаанд бэлтгэх болжээ. Энэ нь тухайн жилд гоц хурдалж, "Гурван титэм"-ийн 11 дэх эзнээр тодорсон Афирмедтэй уралдах Марлборо стейкс нэгдүгээр зэрэглэлийн уралдаан байв. Афирмед нь XX зууны шилдэг хүлгийн жагсаалтанд 12-т бичигдсэн гайхамшигт хурдан хүлэг билээ. Марлборо стейкст Афирмедийн мөнхийн өрсөлдөгч, "Гурван титэм"-ийн бүх уралдаанд аман хүзүүдсэн Алидар уралдахаар төлөвлөж байсан ч эцсийн мөчид татгалзсан байна. Энэ уралдаанд Сиатл Слью анх удаа түрүү хүлгийн тааврыг өнгөлж чадсангүй. Хурдан морины хорхойтнуудын олонх нь Афирмедэд бооцоогоо тавьж байв. Гэвч Сиатл Слью үнэхээр агуу хүлэг гэдгээ энэ уралдаанд дахин харуулж, тухайн жилийн Оны хүлэг Афирмедийг дийлэн түрүүлсэн юм. Үүнээс хоёр долоо хоногийн дараа болсон Вүүдвард стейкс уралдаанд Сиатл Слью мөн л тасархай түрүүлэв. Харин 10 дугаар сард болсон Жоки клубын Алтан цомын уралдаанд агуу Сиатл Слью, Афирмед хоёр ахин хамт уралдсан нь хурдан морины уралдааны түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй уралдааны нэг болсон юм. Энэ уралдаанд хоёр гайхамшигт хүлэг зуузай холбон барианд орсон ба Афирмед хошуу илүү гаран түрүүлжээ. Афирмедээс хойш "Гурван титэм"-ийн эзэн цолтой хүлэг өнөөг хүртэл хараахан төрөөгүй л байна.
Уралдааны замд гайхамшгийг үзүүлж байсан Сиатл Слью зодог тайлж, үржүүлэгт орсныхоо дараа цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх шилдэг азарганы нэг болсон юм.
Түүний үр удмаас Кентаки Дерби, Прийкнес Стейксийн түрүү Свейл, 1982 оны шилдэг шүдлэн байдас Ландалюс, 1983 оны шилдэг шүдлэн үрээ, 1983 оны шилдэг хязаалан үрээ Слью О’Гоүлд, 1992 оны хүлэг Эй Пи Инди, Прийкнес Стейксийн түрүү Бернардини, 2000 оны шилдэг хязаалан байдас Сөрфсайд, Белмонт Стейксийн түрүү Регс То Ричес, Бридерс Кап, Дубайн дэлхийн цомын түрүү, Оны хүлэг цолны хоёр удаагийн эзэн алдарт Сигар тэргүүтэй олон цуутай хүлэг төржээ.
Түүний төлүүдээс хамгийн алдартай нь Эй Пи Инди. Уралдах үедээ онц хурдалж, Оны хүлэг цолны эзэн болж явсан тэр өнөө цагийн хамгийн шилдэг азарганы нэг билээ. Түүний үржүүлгийн хураамж 150 мянган доллар бөгөөд нэгэн даага нь өнгөрсөн жилийн дуудлага худалдаан дээр 4.2 сая доллараар зарагдаж олныг шуугиулж байв. Энэ жил 22 настай Эй Пи Индиг цаашид үржүүлэгт оруулахгүй болсноо эзэд нь хэдхэн хоногийн өмнө мэдэгдээд байна. Сүүлийн үеийн хамгийн алдартай адуу Зеняттаг Сиатл Сльюн төл Эй Пи Индин төл Бернардинитай үржүүлэгт оруулж байгаа юм. Энэ дөрвөн адуу нь бүгдээрээ хамгийн нэр хүндтэй цол болох "Оны хүлэг " цолны эзэд.
mongoljockeyclub.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна