Аймгийн Алдарт уяач Б.Цэрэндондов: Дэлгэрийн даншигт цагаан морио айрагдахад аавыгаа л их үгүйлсэн


Монголын анхны бүсийн наадмуудын нэг 1996 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болсон “Адууны хишиг өлзий дэлгэр” хангайн бүсийн уралдаанд цагаан морио айргийн дөрөвт хурдлуулсан нэгэн хийморилог эрхмийг уншигч танаа танилцуулж байна. Энэ хүн бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бөмбөнгийн Цэрэндондов юм.
-Алдартын морь уяж эхэлсэн үеэс л яриагаа эхэлье дээ?
-Би аймгийн Алдарт уяач цолоо 2005 онд Говь-Алтай аймгаас авсан.
-Энэ нутгийн хүн биш юм уу?
-Мөөн, мөн. Завханы Дөрвөлжинд төрсөн. 1996 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болсон баруун бүсийн наадамд цагаан морь айрагдуулсан юм. Тэгээд тэр амжилтыг үнэлж, 2005 онд Говь-Алтай аймгийн МСУХ-ноос надад аймгийн Алдарт уяач цолыг өгсөн. Дэлгэрийн наадамд манай сумын Туяагийн халиун морь түрүүлж, миний цагаан морь дөрвөлж байсан юм.
-Цагаан морь нутгийн адуу юу?
-Тиймээ. Хомын борлогуудын угшилтай.
-Тийм ч болов уу хэмээн таамаглаж байлаа?
-Миний аав Бөмбөн гэж хурдан хээр морьтой нутаг хошуундаа үнэлэгдсэн уяач байлаа. Морь уяад 50 гаруй айраг, түрүү хүртсэн гэдэг юм. Би тэр хүний гурав дахь хүүхэд нь. Дэлгэрийн даншигт айрагддаг цагаан морь манай унаган адуу. Ааваас минь үлдсэн адуу байгаа юм. Эх тал нь аавын хурдан хээрүүдтэй угшил нэгтэй гүү байсан гэдэг. Харин эцэг нь авмал азарга гэнэ лээ. Зүүн талын "Цог" багаас авсан цагаан азарга гэдэг юм. 1983 онд намайг цэрэгт байхад дааганд нь уяж байсан юм гэнэ лээ. Тэгэхдээ хязаалангаасаа эхэлж хурдлан тэр жилээ хоёр түрүүлж, гурав айрагдсан гэдэг. Соёолондоо ч бас хэд хэд түрүүлж, айрагдсан.
-Дэлгэрийн бүсэд хэдтэй морь уралдсан гэсэн үг вэ?
-17-тойдоо уралдаж байсан. Халиун морины Туяа бид хэд цуг байсан юм. Тэгсэн Ш.Мягмар гэдэг сурвалжлагч ирээд биднээс юм асууж, асууж л явсан.
-Их морь их олон уралдсан гэдэг юм билээ?
-Тэгсэн, тэгсэн. 700 гаруй морь мордож, хоёр хуваагдан эргэсэн юм. Эхний 300-гаад нь нэг тасраад, дараагийн 400 нь нэг тасарсан юм билээ. Тэгээд сүүлийн 400-гаас барихад миний цагаан дөрөвт баригдсан юм. Тэр олон морин дунд нэг сумын хоёр морь айрагдах сайхан л юм билээ. Бид хоёроос гадна манай Гантөмөр хул соёолонгоо аман хүзүүдүүлж, манайхан ганзага дүүрэн буцаж байлаа шүү дээ.
-Та ганцхан цагаан морьтойгоо очсон юм уу?
-Ганцхан цагаан морьтойгоо явсан. Тэр том даншигт цагаан морь айрагдуулчихаад аавыгаа л их дурссан даа. Би чинь хар нялхаасаа аавыгаа дагаад хээрээр гэр, хэцээр дэр хийсэн хүн байхгүй юу.
-Аав тань хүүгээ төрийн зарлигтай наадамд их морь айрагдуулахыг харж амжаагүй юм уу?
-Амжаагүй. Гэсэн ч тэнгэрээс харсан л байх гэж боддог. Адилхан адуунд дуртай эр хүний хувьд тэр үед аавыгаа харсан ч болоосой, аав минь байсан бол их баярлах байсан даа гэж бодоод дотор жаахан тийм л байсан.
-Цагаан морь түүнээс хойш дахин уралдсан уу?
-Өвөрхангайн Хархоринд болсон анхны “Их хурд”-д уралдсан ч хүүхэд нь уначихсан. Тэгээд тэндээс ирээд бяцхан өдөрлөг маягийн юм зохион байгуулж, цагаан мориныхоо зодгийг тайлсан. Тэр баярт уралдаад арав дээр ирсээн, хөөрхий. Түүнээс хойш адуундаа байж байгаад 25 хүрээд үхсэн. Цагаа мориноос хойш бас нэг сайн халтар морь байсан. Уг нь сайхан хурдан хүлэг байсан ч 7-8 жил уягдаад залуугаараа эндчихсэн. Уяаны гэмээс болсон байх.
-Цагаан морины бүсийн уралдаанд үзүүлсэн амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн ч бусад наадмаас олон айраг, түрүү хүртсэн байх гэж бодож байна?
-Сумын баяр наадмаас 30 гаруй айраг, түрүү авсан байна лээ. Аймгийн наадамд тэр бүр явж чадахгүй юм даа. 2003 онд аймгийн 80 жилийн ойгоор халтар морио 20 хэдээр давхиулсан. Өнгөрсөн 90 жилээр хоёр азаргатай очоод дундуур давхиулсаан.
-Хүүхдүүд тань аавынхаа морь уях эрдмийг өвлөн уяа эвлүүлж буй байх хэмээн таамаглаж байна?
-Хоёр хүү маань морь уяж байна. Манайхан удам судраа хөөвөл Өндөрхангайн Илжгэн болдог. Өндөрхангай, Тэс хоёр чинь ойролцоо шүү дээ. Манай өвөг дээдэс алба айл гэдэгт багтан Илжгэнээс нүүж ирээд эндээ суурьшсан юм билээ. Тэгэхээр манайхны адууны уг суурь тэр зүгийнх болдог. Үүн дээр нь хүүхдүүд сэлбээд адуу маань улам л чанаржиж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таныг болон танай үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
-Та бүхэнд ч бас баярлалаа.
А.Мөнх






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна