Улсын наадмын харваанд нэг түрүүлж,гурвантаа айрагдсан Улсын мэргэн Д.Ханд

2014 оны 6-р сарын 02 -нд

Ардын хувьсгалын 21 жилийн ойн баяр наадамд 360 бөх барилдсанаас “Хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн заан ес даван түрүүлж, “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэн заан үзүүрлэж Улсын арслан цол хүртэцгээжээ. Гурвын даваанд Түвдэндорж аварга Угтаалын Чоймбол зааныг амлаж аваад дотуур хутган арагш нь түрснээ гэнэт мултлан буцаагаад гуд татах мэхэнд нь орж өвдөг шороодож байжээ.
Хурдан морины уралдааны азарганд Л.Дашбал /Төв.Бор-Өндөр/-ын Гишүүт хээр, их насанд Л.Чойжил /Төв.Лүн/-ын хүрэн, соёолонд Сүрэнхиаг /Төв.Авдарбаян/-ийн хээр, хязааланд Ринчин /Сэлэнгэ.Баянгол/-гийн зээрд халзан, шүдлэнд Л.Чойжил /Төв.Лүн/-ын хүрэн, дааганд Д.Намсрай /Төв.Баянцагаан/-н зээрд түрүүлжээ.
Үндэсний сур харваа:
1. Д.Ханд /Сэлэнгэ.Зүүнбүрэн/-16
2. Хишигбуян /Улаанбаатар/-15
3. ....................
1942 онд буюу АХ-ын 21 жилийн ойн Улсын их баяр наадмын сурын харваанд “Шүүх яамны” гэгдсэн Донойн Ханд 20 сумаас 16 онож түрүүлэн Улсын мэргэн цол хүртжээ. Д.Ханд нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Илдэн сум, одоогийнхоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Бэрхийн эрэг гэдэг газар 1907 онд төржээ. 14 настайгаасаа бийр янтай барьсан тэрбээр 1921 оны тавдугаар сараас Алтанбулагийн түр Засгийн газрын Сайдын яаманд ажилласнаас хойш тасралтгүй 60 гаруй жил, үүнээс 46 жилд нь хуулийн байгууллагад ажиллажээ. Тэрбээр ийнхүү хуулийн байгууллагад 46 жил тасралтгүй ажиллахдаа Ардын шүүн таслах газарт байцаагч, Өмгөөлөх коллегийн дарга, Шүүх явдлын яамны боловсон хүчний даргаар ажиллаж, улмаар 1956 онд Төмөр замын шугамын шүүхэд шилжин ажилласан байна. Хашиж явсан ажил албын нь тухай өөрөө болон өрөөл бусад нэг бус удаа өгүүлсэн байдаг ч төр түмнийхээ наадамд цэц магнай болж, үндэсний сурын спортын эрхэм дээд цол гуншинг хүртэж явсан хэрнээ энэ талаар төдийлөн дурсаагүй байх нь бий. 35 насандаа Улсын их баяр наадмын харваанд түрүүлж байсныг бодохул эртнээс сур харваж эхэлсэн нь дамжиггүй. Мөнхүү ямархан зангарагтай харваач байсныг үзүүлсэн амжилтаас нь илэрхий байдаг. Мэргэн маань,
1943 оны Улсын наадмын сурын харваанд V байрын төлөө тухайн үеийн Аж үйлдвэрийн комбинатын дарга Дэмбэрэлтэй оноо тэнцэн товхолжээ.
1947 оны Улсын наадмаар мөн V байрт шалгарсан байна.
1952 оны Улсын наадмын харваанд 15 онож III байрт шалгарчээ. Ийнхүү тэрбээр Улсын их баяр наадмын сурын харваанд нэг түрүүлж, гурвантаа айрагдсан аж.
Хөвсгөл аймгийн уугуул, ахмад харваач, аймгийн мэргэн Б.Ягаан гуай,
-Миний бие бүсийн уулзалт харваагаар явж байхдаа Ханд гуайтай нэг бус удаа таарч байлаа. Нум сумныхаа хэрэглэлийг өөрөө хийчихдэг, ихэд томоотой өвгөн байсан даа... хэмээн өгүүлж байв.
Дашрамд дурдахад, Д.Ханд “Ардын хувьсгалын анхны наадмыг нийслэл Хүрээг чөлөөлснөөс хойш хийсэн. Би тэгэхэд Алтанбулагийн яамны сайд Билэгсайханы Харцага бор морийг 14 настайдаа унаж уралдсан...” хэмээн дурссан байдаг.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна