"Хан-Уулын тахилга-2014" уралдаан боллоо


Дорнод нутгийн зон олны шүтээн Баянтүмэн Хан-Уулын тахилга билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу 05 сарын 31-нд боллоо. Энэ удаагийн тахилга аймгийн МСУХ-ны хурдан морины уралдаантай давхцснаараа онцлог мөн өргөн дэлгэр сайхан наадам болсон юм. Тус уралдаанд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдаж хөрш зэргэлдээ Сүхбаатар , Хэнтий зэрэг аймгийн уяачид морьдоо уяж ирцгээсэн байлаа.
Аймгийн МСУХ-ны нэрэмжит энэ удаагийн уралдааны их насны морийг УИХ-ын гишүүн, аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун, харин соёолонг “БД” ХХК-ийн захирал А.Хүрэлбаатар, аймгийн Алдарт уяач Б.Бэххуяг, “Цацраг трейд “ ХХК-ийн захирал Ж.Бат-Орших,аймгийн Алдарт уяач Э.Доржрагчаа , аймгийн Алдарт уяач С.Ганбаатар нарын аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид байлсан. Харин хязаалангийн түрүүг "Ганоктэадр" ХХК-ийн захирал Сэлэнгэсайханы Ган-Эрдэнэ мотоциклоор мялааж, /С.Ган-Эрдэнийн дүү С.Галтын Жонон хар азарга аймгийн МСУХ-ны ойн наадамд түрүүлж байсныг Дорнодчууд та бүхэн сайн мэдэх билээ/аман хүзүүнээс 30 хүртэлх морьдыг 2014 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн Цагаа-Овоо сумын харьяат Ц.Цэрэнтогтох, Чойбалсан сумын харьяат Х.Цэрэндорж, Д.Цэрэндорж, Баян-Уул сумын харьяат Д.Нямдорж, Баянтүмэн сумын харьяат Ж.Отгонбаатар, Хэрлэн сумын харьяат Э.Доржрагчаа, Халхгол сумын харьяат Ц.Энхжаргал нар тус бүр 200 мянган төгрөг гарган байлсан байна. Ингээд түрүүлж айрагдсан морьдоо танилцуулъя.
Их нас -92
1.Хэрлэн сумын харьяат Баяндүүрэнгийн Мөнх-Одын Ембүү хул. Хул морийг 13 настай Б.Баянбаатар хүү унаж хурдлуулсан бөгөөд аймгийн Алдарт уяач С.Алтангэрэлийн унаган адуу юм.
2.Баяндун сумын харьяат Нямсүрэнгийн Булгантамирын хүрэн. Булгантамир уяач өөрийн унаган хүлгээ соёолонгоос нь хойш хойд талын сумдын бага уралдаануудад байнга түрүүлгэж айрагдуулж буй. Энэ удаа хүрэн морийг 13 настай Н.Баттамир унаж хурдлуулжээ.
3.Хэрлэн сумын харьяат Адьяагийн Гантулгын бор морь. Бор морь аймгийн Алдарт уяач Адьяагийн /авынх нь /унаган адуу бөгөөд буурал уяач Халхгол сумаас ирж аймгийнхаа наадамд олон жил сайхан уралдаж буй юм. Бор морийг 10 настай Занданхүүгийн Пүрэвдаш хүү унаж хурдлуулжээ.
4.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Гомбосүрэнгийн хүрэн. Нутагтаа "Түргэний" Гоомоо гэж алдаршсан энэ уяач Дорнод аймгийн баяр наадамд олон удаа ирж уралдан түрүү, айраг хүртэж буй юм. Хүрэн морийг 9 настай Г.Сүхбат хүү унаж хурдлуулжээ.
5.МУ-ын шилдэг салбар холбоогоор шалгарч байсан Халхгол сумын “Халхын Тован ” МСУХ-ны тэргүүлэгч аймгийн Алдарт уяач Цэдэнжавын Энхжаргалын бор. 14 настай Б.Батбаяр хүүгийн унаж хурдлуулсан бор эзнийхээ шинэхэн Алдарт цолыг ийнхүү айргаар мялаалаа.
Соёолон-87
1.Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чулууны Тогоохүү буюу олноо Жамбага хэмээх алдаршсан залуухан Алдартын унаган халиун алаг үрээ түрүү магнайд хурдаллаа. Шинэхэн Алдартын ээж Дүгэрийн Цэрэндорж Монголын хуруу дарам цөөн эмэгтэй уяачдын нэг бөгөөд олон жил аймгийнхаа баяр наадамд их морь голдуу түрүүлгэж айрагдуулж явсан аймгийн Алдарт уяач юм. Түүнчлэн төрийнхөө их баяр наадамд гурван жил дараалан түрүүлээд буй Улс халзан азаргыг Тогоохүүгийн хүү Баярхүү унаж хурдлуулдагийг хурдан морь сонирхогч түмэн мэдэх бизээ.
2.Хөлөнбуйр сумын харьяа, сумын Алдарт уяач Юмсүрэнгийн Эрдэнээгийн хээр. Хээр үрээг Эрдэнээ Хэрлэн сумын 5 –р багийн Засаг дарга найз Арсланбаатараасаа авсан гэдэг. Энэ өдөр 14 настай Б.Галбадрах хүү хээр үрээг унаж ийнхүү аман хүзүүнд хурдлууллаа
3.Хэрлэн сумын харьяат Ц.Анхбаярын хүрэн. Хүрэн үрээ аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогтын унаган адуу бөгөөд эцэг Даншиг хүрэн азарга нь аймгийн МСУХ-ны 15 жилийн ойн баярт айрагдаж байсан юм.Энэ өдөр хүрэн үрээг 14 настай уралдаанч хүү Хүрэлбаатар унаж хурдлуулжээ.
4.Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын хээр. Дорнодынхон Эрдэнэцогтыг Дархан хүрэн морь, Даншиг хүрэн азаргаар нь андахгүй. Тэрээр Сүхбаатар аймгийн Асгат сумын 80 жилийн ойд хоёр шүдлэнгээ нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлж байсан хийморьтой нэгэн билээ. 2013 оны аймгийн Шилдэг уяач шагналыг их морь, хязаалан /хоёр ч хязаалан айрагдуулсан/ айрагдуулж, даага түрүүлгэсэн амжилтаараа хүртэж байсан юм. Хээр үрээг энэ өдөр М.Ренчиндорж хүү унаж хурдлуулжээ.
5.Чойбалсан сумын харьяат Ж.Батхүүгийн харлаг. Харлаг үрээг Чингүүлэн унаж хурдлуулсан бөгөөд энэ хавар нэг аман хүзүүдсэн юм.
Хязаалан-76
1.Халхгол сумын харьяат аймгийн Алдарт уяач Цэдэнжавын Энхжаргалын хээр. Хээр үрээг 14 настай Б.Батбаяр хүү унаж хурдлуулжээ.
2.Матад сумын харьяат Дамдиндоржийн Пүрэвсүрэнгийн хүрэн. Хүрэн үрээг уралдаанч хүү Тогоохүүгийн Баярхүү унаж хурдлуулсан байна.
3.Булган сумын харьяат Ч.Эрдэнэбаярын бор
4.Цагаан-Овоо сумын харьяат Ж.Түвдэндоржийн хүрэн. Хүрэн үрээг 12 настай уралдаанч хүү Б.Батсүх унаж хурдлуулсан байна.
5.Чойбалсан сумын харьяат Дашийн Батгэрэлийн зээрд. Тэрээр аймгийн Алдарт уяач Даш агсны хүү гэдгийг Дорнодчууд мэдэх бизээ. Даш агсны их насны хүрэн морь 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн баяр наадамд аман хүзүүдэж байсан ба аавынхаа морь уях эрдмийг өвлөж хүү Батмөнх, Батгэрэл, Жаргалсайхан нар нь өдгөө хүлэг морьдоо сайн уяж байна. Зээрд үрээг Ш.Төрбаяжих хүү унаж хурдлуулжээ.
Эцэст нь энэхүү уралдааныг зохион байгуулахад хамтарч ажилласан хурандаа Н.Гантөмөр даргатай Онцгой байдлын хэлтэс, хурандаа Т.Оюунбаатар даргатай аймгийн Цагдаагийн газар, А.Нансалмаа даргатай Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Д.Должин даргатай Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хамт олон болон А.Энхтүвшин даргатай ХХАА-н газрын мэргэжилтэн эмч нартаа талархаж байгаагаа илэрхийлье.
Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Батсайхан, Гэрэл зургийг Балдандовжид



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна