"Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны V бага хурал боллоо


Тавдугаар сарын 30, 31 ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны ээлжит 5-р бага хурал боллоо. Хурал зөвөлгөөнд Хөвсгөл аймгийн 23 сум тус бүрээс таван төлөөлөгч, хүн ам олонтой Мөрөн сумаас 10 төлөөлөгч оролцсон бөгөөд хурлыг холбооны дэд тэргүүн аймгийн Алдарт уяач С.Гүншир нээж, Бүрэнтогтох сумын Засаг дарга Намуунцэцэг удирдан, нарийн бичгийн даргаар Их-Уул сумын "Их-уулын хүлэг" МСУХ-ны тэргүүн, сумын Засаг дарга Мянганбаяр нар ажиллалаа.
Хуралдааны эхэнд "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар 2010-2014 онд хийгдсэн ажлынхаа тайланг, Бүрэнтогтох сумын ИТХ-ын дарга Н.Өлзийцогт Хяналтын Зөвлөлийн мэдээллийг танилцуулан дээрх мэдээлэлтэй холбоотой уяачдын санаа бодлыг сонслоо. Мөн энэ үеэр "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны шилдэг салбар холбоо Тариалан сумын МСУХ-ны тэргүүн Б.Гантулга холбооныхоо ажлын туршлага, амжилтын талаар, Манлай хүлэгч Ш.Пүрэвхүү морин спортын хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой мэдээллийг хуваалцсан юм.
Хуралдааны үеэр МУ-ын Алдарт уяач Д.Зоригт, Цагаан-Уул сумын харьяат аймгийн Алдарт уяач П.Батчулуун, Ханх сумын харьяат уяач Даваадорж нарт “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Мөрөн сумын уяач Х.Гэрэлчулуунд “Ардын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Бага хурал зөвлөгөөнд тус холбооны урилгаар ММСУХ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор А.Баярмагнай оролцож ММСУХ-ны 6-р их хурлын шийдвэр, дүрэм, журмын шинэчлэл зэрэг асуудлаар мэдээлэл хийсэн бол Дундговь аймгийн Луус сумын уугуул МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулуун хурдан морь уях, сойх эрдэм мэдлэг туршлагынхаа талаар зөвлөгөө өгч уяачдын сонирхсон асуултанд хариуллаа.
Хурал, зөвлөгөөний хоёр дахь өдөр холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн холбооны бодлого, шийдвэрийн талаар илтгэл тавьж, уяачдынхаа асуултанд хариулсан юм. Түүнчлэн үдээс хойшхи хуралдаанаар холбооны бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн Тэргүүнээр Ц.Даваасүрэнг дахин сонгож, 35 тэргүүлэгчидтэй байхаар тогтсон. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд сум бүрийн төлөөлөл нэг гишүүн байхаас гадна Т.Болдбаатар, С.Гүншир, Л.Ганбат, П.Отгон-Очир, М.Бат-Очир, М.Хуягбаатар, Б.Галбадрах, Батбаяр, Ч.Ванчинбазар нарын морины зүтгэлтнүүдийг удирдлагын багт байлгахаар батламжиллаа. Харин сумдаа төлөөлөх тэргүүлэгчдээ тухайн сумын МСУХ-ны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж нэрийг нь дэвшүүлэхээр тогтсон юм. .
Хурал зөвлөгөөний арга хэмжээ оройн зоог, дурсгалын зураг авалтаар өндөрлөлөө.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна