Аймгийн Алдарт уяач Г.Баяржаргал:Хонгор азарга аймгийнхаа ойд бараг түрүүлсэн


Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Баяржаргал өнөөдрийн зочны буланд тухалж байна. Аймгийнхаа 70 жилийн ойгоор хонгор азаргаа аман хүзүүнд хурдлуулсан тэрээр ийн ярьсан юм.
-Аймгийнхаа 70 жилийн ойд хонгор азаргаа аман хүзүүнд хурдлуулсан. Азаргандаа хэр найдлага тавьж байв?
-Найдалгүй яахав. Өмнө нь сумынхаа наадамд замбараагүй хол түрүүлсэн байсан л даа. Дундуур эргэж урагшилсаар байгаад барианаас хоёр километр зайтай байхад гурав дээр явж байсан.Тэгэхэд нь харчихаад “өнөө жил надад олдохгүй боломж” гэж бодоод залбирч байтал түрүүлэхээ шахаад аман хүзүүдсэн дээ. Ний нуугүй хэлэхэд саарал азарганы хүүхэд толгой руу нь гуядчихсан юм шүү дээ. Дараа нь би тэр хүүхдэд “ахын дүү ахиж алтан туурайтын толгой руу битгий гуядаарай” гэж хэлсэн.
-Азарганыхаа удам угшил, амжилтын талаар яриач?
-2008 онд Мөнххаан сумын уугуул Цэдэвдоржийн Баттүвшин гэдэг хүнээс сумынхаа баяр наадамд аман хүзүүдсэн цагаан хонгор даагыг нь худалдаж авсан. Хонгор үрээ над дээр ирээд Уулбаян сумын наадамд түрүүлж, долоо хоногийн дараа Түмэнцогт сумын 30 жилийн ойд мөн л түрүүлсэн. Түүнийхээ дараа Алтан-Овооны тахилга наадамд 11-ээр давхиж, намар нь Дэлгэр овооны тахилга наадамд дөрөвлөн тэр жилийн наадмаа өндөрлөж байлаа.
-Шүдлэндээ яаж давхисан бэ?
-Уулбаян сумынхаа наадамд гуравлаад, Бүрэнцогтын уурхайн ойд түрүүлсэн. Түүний дараа 2010, 2011 онд сумынхаа баяр наадамд, 2012 онд аймгийнхаа 70 жилийн ойд тус тус аман хүзүүдсэн. Ер нь хонгор азарга 11 уралдаж, 9 түрүүлж, айрагдсан адуу.
-Хонгор азаргандаа хэдэн гүү хураалгасан бэ? Эр унага гарч байна уу?
-Хонгор азарга энэ жил долоон настай. Энэ хавар эхний төлүүд нь гарч эр, охин хоёр хонгор унага гарсан. Ирэх жилээс хонгор даагаа уяна даа.
-Хонгор азарганд үнэ хаяж худалдан авах санал ирж байв уу?
-Дааганаас нь эхлээд үнэ хаяж байсан. Би өөрөө зарах сонирхолгүй болохоор саналыг нь хүлээж авдаггүй юм. Ер нь адуунд их хайртай, харам шүү. Морио эхнэр, хүүхдийнхээ дараа л тавина. Ямар сайндаа шөнө зүүдлээд унтаж чадахгүй байхав. Хонгор азарганы хоёр гүүг унагалахыг хүлээгээд догдлоод байсан чинь шөнө нь хоёр эр унага гарчихаад уяж байна гэж гэж зүүдэлсэн. /инээв/ Гүүнүүд унагалж одоо л нэг санаа амарч байна.
-Эцгийн шийрийг хатаах хурд төрөө байлгүй дээ. Хонгор азаргаа энэ жил хаана уралдуулах бодолтой байгаа вэ?
-Байдлыг нь харж байгаад л болно доо. Миний хонгор азарганы нэг онцлог гэвэл айхтар тэжээл идээд, эм тариа хийлгээд байдаггүй. Тэр жилийнхээ тарга тэвээрэг хүчээр уралддаг адуу байгаа юм.
-Яриа эхлэхээс өмнө аавын минь хурдан хээр азарга гэж яриад байсан. Баяржаргал удам дамжсан уяач байх нь ээ?
-Тиймээ. Миний аав Жамбын Гомбосүрэнгийн хурдан хээр азарга сумынхаа 60 жилийн ойгоор түрүүлж байсан юм билээ. Түүний төл бага хээр азарга сумандаа олон айрагдсан. Аавын хоёр хээр азарганы дараа сүүлгүй хар будан азарга их хурдалж олон жил айрагдсан. Түүний үр төл цагаан азарга даагандаа Өвөрхангай аймгийн 80 жилийн ой болон Онгон сумын 80 жилийн ойд тус тус тавлаж байлаа. Тэр цагаан азарга хавчиг хүртлээ ер нь айраг, түрүү алдаагүй дээ. Одоо үр төл нь залган хурдалж байна. Цагаан азарганы төл даага “Жавхлант шаргын хурд”-д тавд давхиж байсан удаатай. Ийнхүү аавын минь хурдан хээрүүдийн төл өнөө хэр хурдалж, намайг 2012 онд аймгийн Алдарт уяач цолтой болгосон.
-Хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-2002 оноос эхлэн морь уяж, тэр жилээ л сумынхаа баяр наадамд хонгор соёолон түрүүлгэн хэд хэдэн айраг авсан.
-Гомбосүрэн гуай ямар цолтой вэ?
-Миний аав ямар нэг цолгүй ээ. Морио уралдуулж, монгол наадмаа чимж явсан жирийн сайхан уяач байлаа. Манай өвөө шилмэл адуутай, улсын аварга малчин Жамба гэж хүн байсан. Ийм сайхан дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж миний том ах Энхбаатар, бид хоёр морь уяж байна.
-Баяр бахдал дүүрэн олон сайхан наадам өмнө тань хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Уясан нь хурдан, унасан нь жороо байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа, та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
Д.Ирмүүн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна