Базаргүрийн Бадамсүрэн цэргийн арслан боллоо


Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам” дэлгэр дүүрэн сайхан боллоо. Хүчний 5 байгууллага, спорт хороо нэгдэж 256 бөх барилдуулсан бөгөөд энэ наадмаас цэргийн арслан нэг, цэргийн харцага цолтон мөн нэг төрлөө.
Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал, Т.Занданбат, О.Баярхүү нараар манлайлуулсан 256 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд “Алдар” СХ-ы Б.Гүнсумьяа а.а М.Бат-Отгоныг баруун хөл авахад гудлаад, “Хилчин” СХ-ы Н.Хүрэлсүх а.а Г.Түмэнжаргалыг дагуулж мушгиж тонгороод, “Алдар” СХ-ы Х.Энхчулуун а.а Б.Хишигбаатарыг сугадаж дайрч мордоод, “Алдар”-ын С.Даваадорж а.а Г.Батнямыг хөнтөрч гүйлгээд, “Алдар” СХ-ы Э.Даш а.а А.Саруулсайханыг хашиж даацтай мордоод, а.н Д.Анар а.з П.Баярхүүг их холоос ачаад, а.н Х.Цогтгэрэл а.а Г.Ганжадыг сугадаж мордоод, а.н У.Береке а.а Ж.Алтаншагайг зүүн хөлийг нь авч баруун хөлд хавсраад, а.н Б.Энх-Амгалан а.з Б.Буянмөнхийг хөмрөөд, а.н Б.Отгонцоож а.з Б.Эрдэнэбаярыг дагуулж баруун хавираад, а.н Б.Тайван а.з Ж.Дагва-Очирыг тойруулж шахаж татаад, а.н.н Ц.Ганбат а.х Д.Бямбасүрэнг хөлд нь орж цацаад, а.з Л.Батсайхан а.н Б.Энхбатыг их холоос татаж хавираад, а.х М.Мэндсайхан а.х А.Мөнхтүшигийг хөлд ороход давуулж гуядаад, а.з М.Батцэнгэл а.н П.Даваадоржийг зөрж татаад, а.з М.Даваасүрэн а.н О.Түмэндэмбэрэлийг хөлд ороход гуядаад, а.а Бо.Батжаргал с.з Б.Эрдэнэванг зайлж дунгуйлдаад, а.а О.Хангай с.з Н.Наранбаярыг хашиж даацтай мордоод, а.а Ц.Чимэддорж с.з Т.Дүүрэнсаранг давхар хамаад, а.а Ч.Хөхчирэнгэр с.з Б.Чинбатыг хонгодож дайраад, а.а Х.Оргилболд а.н Д.Аззаяаг даацтай мушгиад тус тус давав. Мөн энэ даваанд Баянхонгор аймгийн харьяат, аймгийн ахмад заан Б.Батгэрэл а.н О.Цээбалдовжирыг тойгдож түрээд давснаар харих болоогүйгээ харуулсан бол а.а Н.Жаргалбаяр а.н Б.Ганзолбоог мэхээ дутуудуулахад ганцхан түлхчихээд дэвэв. Энэ мэх нь магадгүй алдарт Данзан арслангийн “боохойн түлхээ” мэх ийм байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. Энэ даваанд а.а А.Отгонбаатар Соёмбо СХ-ы бөх с.з А.Отгонбаатартай, а.х Б.Батжаргал а.н.н О.Батжаргалтай, а.х Э.Баасандорж а.н Ё.Баасандоржтой тус тус оноолт таарсан нь сонин тохиолдол байлаа.
Хоёрын даваанд хурц арслан А.Алтанхуяг с.з Б.Батдоржийг сугадаж шигшиж өргөөд, а.а Х.Мэндбаяр с.з Б.Энх-Очирхуягийг нааж хавираад, а.а А.Отгонбаатар с.з Г.Цэнддоржийг сугадсан барьцнаас бусгаад, а.а Бо.Батжаргал а.н Д.Төрболдыг сэгсэрч дунгуйлдаад, а.а Т.Мягмарсүрэн а.н Ц.Мөнхбаярыг даацтай суйлаад, а.а Го.Отгонбаатар а.н Ю.Пүрэвжаргалыг хөлд нь орж цацаад, а.а Л.Нямбаяр а.н Д.Азбаатарыг зүүн талдаа хутгаад, а.а Л.Шинэбаатар а.н У.Берекег баруун хутгаж зүтгээд, а.а Д.Цэрэндаваа а.н Б.Тайванг мушгиад, а.а Д.Болдбаатар с.з Б.Баянмөнхийг барьц сонгож хутгаад, а.а О.Хангай ц.н Б.Энхсайханыг шахаж татаад, а.а Б.Ганхуяг а.н.н Д.Ууганбаярыг шахаж татаад, а.а Д.Тамир а.х Д.Мөнхболдыг тойруулж шахаж татангуут мордоод, а.з Л.Батсайхан а.а Х.Оргилболдыг гар ачаад, а.з Л.Батзориг а.з Х.Мөнхжаргалыг шахаж татаад, а.х О.Бундхорол а.а П.Батхуягийн хөлд ороод, а.н Х.Гантулга а.а Б.Эрдэнэхүүг барьц сонгож мушгиад, а.н Б.Энхбат а.а Д.Энхбатыг хөмрөөд, с.з Н.Хүрэлсүх а.а Т.Занданбатыг мушгиад, с.з С.Даваадорж а.х.а Ш.Шинэбаярыг мордоход дагуулж хөмрөөд, с.з Т.Хайдавдорж а.а Ё.Эрдэнэжаргалыг баруун гарыг татангуут зүүн талд нь огцомхон хутгаад, с.з Г.Ганбаатар а.а Б.Хашбатыг мушгиад, с.з Э.Даш а.а Д.Амаржаргалыг баруун хөлд ороход шилдэж гудлаад тус тус давлаа.
Бөхийн барилдааны гурвын даваанд а.х.а А.Алтанхуяг с.з Н.Хүрэлсүхийг шахаж татаад, а.а Б.Батдорж а.з Х.Алтансүхийг мордож дайраад, ц.а Б.Ганзориг с.з Э.Даваажаргалыг дотуур өхийлдөөд, а.а Н.Адьяабат а.а Д.Тамирыг зүүн тахимдаад, а.а О.Хангай а.х А.Отгонбаатарыг өргөж цацаад, а.а Д.Амарсайхан а.а Г.Баасандоржийг наах гэж хуураад буцааж зайлаад, а.а М.Еркебулан а.з М.Даваасүрэнг мордоход дагуулж мушгиад, а.а Ц.Чимэддорж с.з Т.Хайдавдоржийг өргөж цацаад, а.а Ш.Пүрэвгарьд а.н Э.Элбэгбаярыг мордоход дагуулж зайлж эргээд, а.х О.Бундхорол а.а Бо.Батжаргалд барьц сонгуулсан ч зайлж татаад, а.н Х.Гантулга а.а Б.Ганбаатарыг татаж хавираад, а.н Д.Анар а.а Ч.Хөхчирэнгэрийг хөмөрч зүтгээд, с.з Г.Ганбаатар а.а Б.Бат-Оршихыг тонгороод тус тус давлаа. Энэ даваанд олон хүнийг шуугиулсан барилдаан гарсан нь а.з Н.Золбоо, а.х Б.Бат-Өлзий нарын тунаа юм. Хэн хэн нь дээшээ барилдах боломжтой залуус дор даваанд туначихсанд харамсах хүмүүс байлаа. Тэдний барилдаан нэлээд хурц өрнөж а.з Н.Золбоо баруун гараар тавхайлдаж татаад давав. Зарим үзэгч дахин барилдах ёстой хэмээж байсан ч энэ барилдаанд а.з давсан нь гарцаагүй үнэн бөгөөд хөлийн цэц ч а.з-ыг давуулсан билээ.
Дөрвийн оноолтод хурц арслан Ч.Батчулуун с.з Г.Ганбаатарыг зүүн мордоход дагуулж тахимдаад, с.з Э.Даш а.х.а Ш.Мөнгөнбаатарыг сугадаж мордоод, а.а М.Еркебулан а.а С.Ерөөлтийг сугадаж зүүн хавираад, а.а Ц.Чимэддорж а.а Н.Батсайханыг шилдэж татаад, а.а Ш.Пүрэвгарьд а.а Б.Баатарцолыг зүүн талдаа өвдгөөр хавираад, а.а Ч.Ганзориг а.а Б.Батдоржийг суйлж түрээд, а.а О.Хангай Б.Ганхуягийг шахаж өргөөд, а.а Д.Амарсайхан а.а Д.Цэвэлсодномыг зүүн мордоод, а.а Л.Лха-Очир а.а Н.Жаргалбаярыг барьц сонгоод мордоход дагуулж муриад, а.а Н.Адьяабат а.а А.Даваанямыг хонгодоод, а.а Д.Болдбаатар а.з Н.Золбоог баруун хавираад давцгаав.
Тавын даваанд а.х.а А.Алтанхуяг нутгийн дүү, с.з Э.Дашид тахимаа өгснөөр Эрдэнэбатын Даш “цэргийн начин” цолд хүрлээ. Арсланд баярлах, шинэхэн начнаар бахархах үзэгч олон байсныг энд хэлэх нь зүй. Энэ даваанд а.а Л.Лха-Очир а.а Д.Болдбаатарыг сугадаж баруун хавираад, а.а Ш.Пүрэвгарьд а.а Д.Амарсайханыг зүүн хөлөө алдсан ч сөрж дайраад буцааж зодогны араас татаж эргээд тус тус давж шөвгөрлөө. Мөн а.з Л.Батзориг а.н Х.Гантулга нар тунаж аймгийн заан давав. Харин а.х.а Ч.Батчулуун, а.з Б.Бадамсүрэн нартай барилдсан а.а Ц.Чимэддорж а.а А.Отгонбаатар нар төдийлөн хүч гарган барилдсангүй тахим өгөв. Энэ даваанд төдийгүй энэ өдрийн хамгийн уран сайхан мэхийг а.а Н.Адьяабат хийсэн бөгөөд а.а О.Хангайд амлуулж хүч үзсэн тэрээр зүүн гараар сэнжигдэж барингуут баруун гараар халз суйлж уран цэвэрхэн давж үзэгч олныг баярлууллаа. Ер нь арслангаас энэ мэт “сонгодог” барилдаан их харагддаг билээ.
Дунд шөвөгт а.а Ч.Ганзориг а.з Л.Батзоригийг элэг бүснээс дунгуйлдаж татаад, а.а Н.Адьяабат а.а Ш.Пүрэвгарьдыг баруун мордож зүүн суйлаад давсан бол а.з Б.Бадамсүрэнг а.а Л.Лха-Очир амлаж давааг ахиулав. Мөн энэ даваанд а.х.а Ч.Батчулуун с.з Э.Дашийг амлаж барьц сонгож зүүн мордоод тавихад сумын заан Даш дөрвөн хөллөнгүүт зүүн талдаа огцом эргэж арсланг өвдөглүүлж “цэргийн харцага” цолны болзол хангалаа. Арслан унасандаа багагүй эргэлзэж харагдсан бөгөөд үнэхээр төсөөлөх аргагүй уран мэх байлаа.
Их шөвөгт а.з Б.Бадамсүрэн а.а Н.Адьяабатыг тумбарайдаж өргөөд, а.а Ч.Ганзориг с.з Э.Дашийг давхар хамж дайраад тус тус давав.
Үзүүр булаалдахад арслан Ч.Ганзориг аргагүй их спортын хүнд бэлтгэлийг дааж сурсан, тэвчээртэй бөх гэдгээ харуулж, гарын бэртлээ боолгоод ажрахгүй барилдаж байлаа. Барилдааны цаг багагүй өнгөрч үзэгчид барилдахыг шаардсанаар хоёр бөх барилдав. Эргэн өрөнгүүт арслан сугадаж дайрсан бөгөөд заан баруун талдаа дагаж мордон давсаар “цэргийн арслан” цолын эзэн боллоо.
Оноолтыг 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1.Ч.Батчулуун а.х.а – А.Сүмбээ а.а
2.Ш.Мөнгөнбаатар а.х.а – Д.Цэрэндаваа а.а
3.А.Алтанхуяг а.х.а – Н.Хүрэлсүх с.з
4.Б.Одгэрэл а.х.а – Л.Батсайхан а.з
5.А.Отгонбаатар а.а – Б.Зоригтбаатар а.з
6.Д.Батжаргал а.а – Б.Бадамсүрэн а.з
7.Х.Мэндбаяр а.а –Э.Даш с.з
8.Д.Болдбаатар а.а – С.Даваадорж с.з
9.Л.Шинэбаатар а.а – Х.Энхчулуун с.з
10.Б.Ганзориг ц.а – Э.Даваажаргал с.з
11.Б.Баатарцол а.а – Д.Дарханбаатар а.з
12.Бо. Батжаргал а.а – О.Бундхорол а.х
13.Л.Нямбаяр а.а – А.Давааням а.а
14.Л.Лха-Очир а.а – М.Батцэнгэл а.з
15.Т.Мягмарсүрэн а.а – Л.Батзориг а.з
16. С.Ерөөлт а.а – Го.Отгонбаатар а.а
17. Д.Цэвэлсодном а.а – Ш.Дарханбат а.а
18. О.Хангай а.а – А.Отгонбаатар а.х
19. Б.Батдорж а.а – Х.Алтансүх а.з
20. Н.Адъяабат а.а – Д.Тамир а.а
21. Ц.Чимэддорж а.а – Т.Хайдавдорж с.з
22. Н.Батсайхан а.а – Б.Энхбат а.н
23. Б.Бат-Орших а.а – Г.Ганбаатар с.з
24. Ч.Ганзориг а.а – Б.Бат-Амгалан а.а
25. Ч.Хөхчирэнгэр а.а - Д.Анар а.н
26. Б.Ганхуяг а.а – П.Батмөнх а.а
27. Д.Амарсайхан а.а – Г.Баасандорж а.а
28. М.Еркебулан а.а –М.Даваасүрэн а.з
29. Б.Ганбаатар а.а – Х.Гантулга а.н
30. Н.Жаргалбаяр а.а – Э.Чимэдвандан с.з
31. Ш.Пүрэвгарьд а.а – Э.Элбэгбаяр а.н
32. Н.Золбоо а.з – Б.Бат-Өлзий а.х
Дөрвийн даваа
1.Ч.Батчулуун а.х.а – Г.Ганбаатар с.з
2.Ш.Мөнгөнбаатар а.х.а – Э.Даш с.з
3.А.Алтанхуяг а.х.а – Д.Анар а.н
4.Б.Одгэрэл а.х.а – Х.Гантулга а.н
5.А.Отгонбаатар а.а – О.Бундхорол а.х
6.Д.Болдбаатар а.а – Н.Золбоо а.з
7.Л.Шинэбаатар а.а – Л.Батзориг а.з
8.Б.Ганзориг ц.а – Б.Бадамсүрэн а.з
9.Б.Баатарцол а.а – Ш.Пүрэвгарьд а.а
10. Л.Лха-Очир а.а – Н.Жаргалбаяр а.а
11. С.Ерөөлт а.а – М.Еркебулан а.а
12. Д.Цэвэлсодном а.а – Д.Амарсайхан а.а
13. О.Хангай а.а – Б.Ганхуяг а.а
14. Б.Батдорж а.а – Ч.Ганзориг а.а
15. Н.Адъяабат а.а – А.Давааням а.а
16. Ц.Чимэддорж а.а –Н.Батсайхан а.а
Тавын даваа
1.Ч.Батчулуун а.х.а – Ц.Чимэддорж а.а
2.А.Алтанхуяг а.х.а – Э.Даш с.з
3.А.Отгонбаатар а.а – Б.Бадамсүрэн а.з
4.Д.Болдбаатар а.а – Л.Лха-Очир а.а
5. О.Хангай а.а – Н.Адъяабат а.а
6. Ч.Ганзориг а.а – М.Еркебулан а.а
7. Д.Амарсайхан а.а – Ш.Пүрэвгарьд а.а
8. Л.Батзориг а.з – Х.Гантулга а.н
Зургаагийн даваа
1.Ч.Батчулуун а.х.а –Э.Даш с.з
2.Л.Лха-Очир а.а - Б.Бадамсүрэн а.з
3.Н.Адъяабат а.а - Ш.Пүрэвгарьд а.а
4.Ч.Ганзориг а.а –Л.Батзориг а.з
Долоогийн даваа
1.Н.Адъяабат а.а –Б.Бадамсүрэн а.з
2.Ч.Ганзориг а.а – Э.Даш с.з
Наймын даваа
1.Ч.Ганзориг а.а – Б.Бадамсүрэн а.з
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна