Ч.Лханаасүрэн: Шарваа хээр залгаа аймгуудад Завханы нэрийг олон гаргасан адуу

2014 оны 6-р сарын 23 -нд

Завхан аймгийн Алдархаан сумын нэрийн хуудас болсон хурдан хүлэг Шарваа хээрийг унаж хурдлуулж асан унаач “хүүтэй” ярилцлаа. Түүнийг Чимиддоржийн Лханаасүрэн гэдэг. Өдгөө Алдархаан сумандаа аж төрдөг бөгөөд ах дүүсээрээ хамтран тэрхүү гайхамшигт хурдан хүлгийн хөшөөг босгожээ.
-Алдархаан сумын нэрийн хуудас болсон Шарваа хээрийг унаж хурдлуулж байсан юм байна. Хээр морины талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Шарваа хээр бол манай хөгшин аав “буурал” Цэнд гэдэг хүний унаган адуу. Буурал Цэндийн хүү Чимэддорж гэдэг нь миний аав байгаа юм.
-Хээр морийг чинь Ширнингийнх гэдэггүй билүү?
-Ширнэн гэдэг нь манай аавын эгчтэй суусан хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай хүргэн ах. Хүргэн ахын хамгийн том хүүгийнх нь даахины үргээлэг дээр хөгшин аав хээр морины эхийг бэлэглэсэн юм билээ. Тэр гүүнээс Шарваа хээрээс гадна аавын маань хурдан халтар морь гарсан. Шарваа хээрийг бага насанд нь олигтой уялгүй байж байгаад соёолонд нь уясан, аймгийн наадамд зургаалсан гэсэн. Тэгээд хойтон жил нь хавчиг болох үед нь Пүрэвжав ах цэрэгт явчихаж. Пүрэвжав гэдэг нь Ширнэнгийн том хүү нь буюу эх гүүг нь бэлэгт авсан хүн.
-Тэр жилээ хээр морь уягдаагүй юм уу?
-Тиймээ. Тэр жилээ өнжөөд дараа жил нь хүргэн ах Ширнэн уяад аймгийн наадамд тавьсан нэлээд хойхнуур ирж. Тэгээд буцаж явахад нь Бавуужав гэдэг хүн таараад “чиний хээр моринд зургаан ханын мод, уньтай нь өгье” гэсэн юм гэнэ лээ. Тэр үед адуунд тийм өндөр өгч байгаагүй гэж хүмүүс ярьдаг юм. Тэгээд Ширнин ах өгөх дээрээ тулаад байж байтал манай аав таараад “өө энэ морь чи бид хоёрын ч мэдэх юм биш. Эзэн нь цэрэгт явчихсан. Хүүхдийн морь зарахгүй” гээд болиулсан юм билээ. Түүнээс хойш манай аав өөр дээрээ авч уядаг болж. Аав уясан эхний жилээ /1960 он/ ойр тойрныхоо наадамд 13 түрүүлгээд, аймгийн наадамд дахиад түрүүлгэж.
-Тэр үед нэг жил тийм олон наадам болдог байсан юм болов уу?
-Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Хөхморьт, Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин зэрэг сумын наадам болон бригадуудын өдөрлөг гээд 13 уралдаж, 13 түрүүлсэн гэдэг юм. Хээр морь тэгж олон түрүүлэхэд дүү халтар морь нь 13 удаа сүүлийг нь дэрлээд аман хүзүүдэж байж. Ингэж тэр олон наадамд нэг эхийн хоёр унага дундаа юм хийлгүй түрүүлж аман хүзүүдсэн гэж байгаа. Түүнээс хойш манай аав хээр морийг уяж аймгийн наадамд зургаа дараалуулж түрүүлгэсэн. Тийм их хурдан байх үед нь би нэг жил унаж аймгийн наадамд түрүүлгэж байлаа. Бусад үед нь манай дүү Чойжмаа голдуу унадаг байсан юм. Би болохоор халтар морио унана. Эрдэнэхайрханы хэдэн жилийн ч юм бэ дээ, ой болоод би халтар морио, дүү Чойжмаа Шарваа хээрийг унасан юм. Тэр үед нэгдлийн дарга нь Түмэнбаатар гэдэг хүн байлаа. Морьд эргээд Шарваа ганцаараа тасардгаараа тасарчихлаа. Тэгсэн газар мэдэхгүй хүүхэд нь хойшоо полины араар хадуураад Түмэнбаатар гуай машинтайгаа хөөж оруулахад ес дээр би харин халтар морьтойгоо түрүүлчихсэн явсан. Барианд орох дөхчихсөн байсан болохоор хээр морь өнгөрлөө дөө гэж бодоод давхиж явтал юу юугүй дор нь гүйцээд миний хажуугаар шурдхийгээд л гараад давхичихсан. Тэгээд л ахиад түрүүлж байлаа. Тэр үед Шарваагаа үнэхээр жишиггүй хурдан ажнай юмаа гэдгийг мэдэрсэн дээ. Шарваа хээр Алдархааны төдийгүй залгаа аймгуудад Завханы нэрийг олон гаргасан адуу.
-Унаган эзэн нь цэргээс ирээд морио аваагүй юм уу?
-Аваагүй ээ. Тэр чигээр нь аавд өгөөд, өөрөө гэрлэж Мал аж ахуйн машинт станцид тракторын жолооч хийж байгаад аймаг орж, тэгээд зайлуул залуугаараа өөд болчихсон юм.
-Хээр морь аймгийн наадамд зургаа түрүүлсэн юм байна. Өөр наадмуудад яаж давхисан бэ?
-Манай аавыг уяж байх үед 24 түрүүлсэн морь байна лээ. Бригадын өдөрлөг, сонгууль, сумын наадам, аймгийн наадам, тойрсон хэдэн сумдын наадам гээд. Би сүүлд нь нэг жил уяад сумынхаа наадамд дөрөвт давхиулж байсан. Түүнээс бусдаар айрагдаж үзээгүй, дандаа л түрүүлдэг байсан адуу. Дөрвөөр нь давхисных дараа жил даагатай уралдуулж зодог тайлж байсан.
-Хэдтэй зодог тайлж байсан гэсэн үг вэ?
-18-тай байсан байх. Тэгээд 20 хүрээд өөд болсон. Уягдаж байсан морь болоод тэр үү, хэврэгдүү болсон байсан. Би тэр үед нь “Партизан Чойбалсан” нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байсан юм. Тэгсэн манай дарга байсан Жанчив гэж хүн “Шарваа хээр өтлөөд, муудчихаж гэнэ. Чи яваад ачаад аваад ир. Энд авчирч тэжээж онд оруулъя. Болохооргүй бол чихмэл ч гэсэн хийе” гээд намайг явуулсан юм. Тэгсэн алга болчихоод олддоггүй. Хайж ядаад олоогүй. Тэгээд очсон дарга “чи үгүй мөн бүтэлгүй хүн ээ. Аваад ирсэн бол чихмэл ч гэсэн хийхгүй юу” гээд тэгээд л өнгөрлөө. Тэгсэн хавар нь муу аав минь өнгөрөөд Элсний өвөрт нутаглуулчихаад, ээждээ хэд хоног дэм болж байгаад буцаж явтал манай нутгийн нэг хөгшин урдуур морьтой давхиж ирээд “нөгөө хээр морь чинь Бор хайрханы Дэндгэрийн марзан гэдэг газар үхчихсэн байна. Өрөөсөн талыг нь үнэг нохой идчихэж” гэсэн. Трактортой яваад очтол хээр морь босоогоороо үхчихсэн, өрөөсөн талынх нь гуяыг хээрийн амьтад идчихсэн байсан.
-Хурдан сайн хүлгүүд л босоогооро хальдаг юм шиг ээ. Ийм тохиолдлыг ганц нэгийг дуулж л байсан?
-Ханан хад ёроолдоод сандал шиг юман дээр урд хоёр хөлөө нугалж тавиад, хойд хоёр хөлөө хойш нь жийгээд хажуугаараа нөгөө хадаа түшээд харайх гэж байгаа юм шиг байрлалтайгаар өнгөрсөн байсан. Хангай дэлхий нь таалаад хагасалчихсан учраас толгойг нь өндөрхөн газар өргөчихөөд, аман хүзүүг нь аваад л ирсэн.
-Шарваа гэдэг нь ямар учиртай нэр юм бэ?
-Унахад сүүлээ даялаад, ороолгохоор хааяа шарваад байдаг байсан юм. Уралдааны үеэр барианд дөхөж ирээд хүүхэд нь ганц хоёр гууглаад, ороолгоход сүүлээ дээш нь 2-3 хаяад л хурдаа улам нэмдэг адуу байсан юм. Тэгээд л түүгээр нь Шарваа хээр гэдэг болсон байх. Энэ нэр чинь олон түмний өгсөн алдар шүү дээ.
-Хөшөөг босгож мөнхжүүлсэн юм байна?
-Тэгсээн. Энэ нутгийн ард түмэн “чи амьд сэрүүн байгаа дээрээ хээр морины хөшөөг босгооч. Чамаас хойш хийх хүн байхгүй. Тэгж байгаад тэр хурдан хүлгийн талаар мэдэх хүнгүй болно” гэдэг байсан юм. Түүнийх дагуу би 2012 онд ах дүү нартайгаа ярьж саяын та бүхний үздэг хөшөөг босгуулсан. Яахав мэргэжлийн уран барималч хийгээгүй учраас жаахан учир дутагдалтай л болсон байх. Гэхдээ нутаг орныхон маань энэ үйлсийг талархан хүлээн авсан. Тиймээс ч бэсрэг наадам хүртэл хийсэн.
-Ерөнхий хэлбэр бол гарсан байлгүй?
-Тиймээ. Хээр морь толгой жаахан томтой ч дөрвөн мөчний тэнцэл сайтай адуу байсан. Хээр морины эцэг нь хөгшин аавын Цоорхой хүрэн гэдэг азарга байсан юм.
-Цоорхой хурдан адуу байсан хэрэг үү?
-Үгүй ээ. Азарганд бариулаад өрөөсөн самсаа нь цоорхойтой болчихсон хүрэн азарга байсан юм.Түүгээр нь тэгж нэрлэж байхгүй юу.Харин эх нь цагаан шилт гэдэг хээр гүү байсан юм. Намайг багад хөгшчүүл “Зуун голын адаг газарт заавал хурдан морьд төрдөг юм гэнэ лээ” гэж ярьдаг байсан. Тэр нь манайхны хөгшчүүлийн нутаглаж байсан Шаварт шар харгана шүү дээ. Шарваа хээр хурдан байдаг нь бас тэр газар оронтой холбоотой байх.
-Хээр морины тухайд ийм байж. Тэгвэл аавын тань халтар морь яаж давхисан бэ?
-Халтар морь Шарваа хээрийн дүү байгаа юм. Ахдаа хүрдэггүй байсан юм уу, эсвэл айдаг байсан юм уу. Ер нь уралдаж байхдаа урд нь гарч байгаагүй адуу. Гүйцэх нь бол гүйцдэг, тэгэхдээ түрүүлдэггүй. Шарваа хээртэйгээ хоёулаа адуунаасаа тасраад явчихдаг байсан. Хээр морийг үхсэний дараа жил нэг уралдаад дахиж уралдаагүй. Энэ хоёрын дүү нь ганц хээр гүү хоцорсон. Түүний төлүүд ганц нэг юм бий. Манай хөдөө байдаг хүүхэд л ганц нэг юм уядаг бололтой юм билээ.
-Та морь уядаггүй юм уу?
-Ганц нэг юм уяж, цөөн хэдэн айраг, түрүү авч л байсан. Аймагт нэг түрүүлээд, хоёр ч айрагдсан нэг дориун хул үрээ байсныг соёолонд нь хулгайд алдчихсан. Түүнээс хойш урам хугараад нэг их морь уяхаа байсан.
-Хээр морины буян заяа үр хүүхдүүдэд тань ивээлээ хайрлаж, уясан хүлгэд нь хурдлах биз ээ. Ярилцсанд баярлалаа.
-Газрын холоос ирж манай аймгийн уяачдын амьдрал ахуйтай танилцаж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. Дүүдээ ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
3 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
20 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
20 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
20 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
3 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
1 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
20 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна