Аймгийн Алдарт уяач О.Энхбаяр: Аавынхаа заавар зөвлөгөөг дагасаар энэ цолыг хүртсэн


Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ойдовын Энхбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Аавыг тань цагтаа уяа сойлго сайн тааруулдаг байсан гэлцдэг. Уяаны багш аав тань байсан байх даа? -Миний аав аймгийн Алдарт уяач Д.Ойдов гэж хүн бий. Намайг долоон настай байхаас аав минь уяа сойлго тааруулах болж би хурдан морины унаач болсон юм даа. Аав минь цэргээс ирээд л нэгдлийн хонь маллаж, уяа сойлго тааруулах санаа байвч олон төллөх хонины хаагуур нь тийм цаг зав байх билээ. Сүүлд буюу 1990-ээд оноос уяаны ажилдаа идэвхтэй орох болж анх морь уясан жилээ соёолонгоо сумын наадамд айргийн дөрөвт хурдлуулж байсан гэдэг. Мөн аав маань Өвөрхангай аймгийн Сант сумын наадмаас 2002 онд таван түрүү, 2003 онд зургаан түрүүг нь нэг дор авч байсан удаатай. Ингээд 2004 онд аймгийн Алдарт уяач болсон байдаг юм. Ер нь бол манай Төгрөг хайрхан эртнээсээ нааш хурдтай нутаг шүү дээ.
-Удам дамжсан уяачид болохоор унаган адуугаараа наадаж байна уу?
-Тэгэлгүй яахав. Унаган сайхан адуу бий. Хурдалж байгаа хэдэн үрээнүүд ч байна. Миний хувьд моринд хүнддэх болсон 16 наснаасаа хойш бие даан уяа сойлго тааруулах болсон. Аавынхаа заавар зөвлөгөөг дагаж явсаар, 2011 онд аймгийн Алдарт уяач гэх эрхэм цолыг хүртсэн. Миний энэ амжилт аавтай салшгүй холбоотой. “Морины хоолыг сайн тохируулан өгч зөв сайхан эдэл, ханатал нь зөв эдэлсэн адуу уяанд орох нь амархан байдаг” хэмээн захидаг юм. Би энэ дагуу нь өвөл зуны эдэлгээг аль болох их хийж хавар намарт нь харин эдэлгээ хийхгүй амрааж тарга хүчинд нь ихээхэн анхаарч явдаг юм.
-Алдартын хувьд хамгийн их сэтгэлд үлдсэн нь ямар наадам байдаг вэ?
-2011 он миний хувьд их ээлтэй сайхан жил болсон. Өмнөговь аймгийн 80 жилийн ойд хар шүдлэнгээ түрүүлгэн, “Говьшанх 4”-д хязаалангаа айргийн дөрөвт хурдлуулчихаад ирэхэд сэтгэлд үнэхээр бахдалтай санагдаж байсан. Ирээд хэд хэдэн наадмаас хишиг хүртэн сэтгэл их л хөөрч явлаа. Мөн тэр жилээ эдгээр амжилтаараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн шүү дээ.
-“Говь шанх”-д айрагддаг хар үрээний угшил гарвал?
-Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Эрдэнэдалай гээд найзаасаа авсан юм. Дааган цагаасаа эхлээд л хурдалсан. Хар үрээ Өмнөговь аймгийн 80 жилийн ойд түрүүлэн, “Говь шанх-4” уралдаанд айргийн дөрөвт хурдлан, шүдлэндээ улсын наадамд 16-д давхисан. Сайхан-Овоогийн бүсийн наадамд аман хүзүүдэн өнгөрсөн жил хязаалан үрээ бэсрэг наадамд түрүүлэн улсад 60 гаргаад ирсэн. Мөн миний нэг унаган хүрэн морь байдаг юм. Аман хүзүүдсэн энэ жил бага наадамд түрүүлэн улсад 60 гаргаад энд хорь гаргаад, 2011 онд аймгийн чанартай наадамд гурав орсон хурдан буян байгаа юм. Өнгөрсөн жил хоёр гурван түрүү, ганц нэг айраг авсан сайн хүрэн даага гээд одоо хурдалж байгаа үрээнүүд бий.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна