Аймгийн Алдарт уяач Д.Бямбасүрэн: Ц.Даваасүрэн гишүүнд өгсөн хоёр адуу хоёулаа улсын наадамд айрагдсан


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Бямбасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна.
-Бямбасүрэн алдарт ямар удам угшилтай адуугаар наадаж Аймгийн алдарт цолд хүрэв ээ?
-Аавынхаа залуудаа цуглуулсан адуунуудаар уралдаж, 2009 онд аймгийн алдарт цол авсан. Одоо 120-иод адуутай байна. Манай аав Дугарсүрэн багш мэргэжилтэй, алба ажилтай байсан болохоор морь хар уях боломж нөхцөл тааруухан байсан. Гэхдээ 1986 онд сумынхаа наадамд шүдлэн үрээ түрүүлгэж байсан, мөн хязаалан адуу таваар оруулж, өвлийн уралдаанд ганц нэг адуу айрагдуулж байсан. Манай адууны гол цөм угшил Дарьгангын тожин адуу. Дээр нь Асгатын Батын Лхамсүрэнгийн хар азарга, Махбариадын улаан адуу гээд Сүхбаатар аймгийн хурдалж байгаа удамт адуунуудаар цус сэлбэсэн. Ер нь Дарьгангын хурдан адууны л нэг хэсэг, нутгийн олон буурал уяачдын удам дамжиж ирсэн хурдууд.
-Хаанахын ямар уралдаан наадамд од хийморьтой наадав?
-Хонгор азарга сумынхаа наадамд 5 уралдсанаас 3 түрүүлж 2 аман хүзүүдсэн. Хонгор азарга Дарьгангын Гонгорын зээрд азарганы төл байгаа юм. 2005 онд сумын 80 жилээр хээр шүдлэн гуравт давхиж, хүрэн халзан даага аман хүзүүдэж, алаг даага гуравт хурдалж, будан хязаалан аман хүзүүдэж, нийт 4 айраг авсан. 2008 оны сумынхаа наадмын эхний өдөр хонгор азарга, их насны шаргал морь, халтар даага түрүүлгэж, 3 насны түрүү авч их сайхан наадаж байлаа. Мөн манай сумын Чүлтэмийн Чулуунбаатарын адууны удамтай халтар даага 2008 онд Алтан овооны тахилга наадамд дөрвөөр орсон. Нийтдээ аймаг, сум, жижиг уралдааны 40-өөд айраг, түрүү бий.
-Үүнээс аймаг, бүсийн чанартай уралдааны айраг түрүү нь хэд вэ?
-Түрүүн ярьсан Алтан овооны наадамд халтар даага айрагдуулсан. Мөн найз Өлзийбаатарынхаа хүрэн үрээг аймагт аман хүзүүдүүлж, Дорноговь аймгийн наадамд таваар оруулж байсан.
-Тэгвэл унаган адуунаас чинь улсад гарч уралдаж байгаа адуу байна уу?
-Сумын наадамд зургаагаар орж байсан тожин ногоон соёолонг 2002 онд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн авч, 2003 оны улсын наадамд хавчиг азарга аман хүзүүдсэн. Тэр жилээ Даваасүрэн гишүүн дахиж ирээд их насны хар морь авч, 2004 оны улсын баяр наадамд дөрвөөр орсон.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаарс 07/42/. 2013 он/


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна