Аймгийн Алдарт уяач Н.Бизъяа: Хоёр үрээ айрагдуулсан Сар хайрханы даншиг хамгийн сайхан санагддаг

2014 оны 7-р сарын 02 -нд

Өнөөдрийн зочны хойморт Завхан аймгийн Сонгино сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямцэрэнгийн Бизъяа саатаж байна.
-Анхны бүсийн наадамд хоёр морь айрагдуулж одтой сайхан наадсан хийморилог эрхэмтэй олон жилийн дараа уулзах сайхан байна. Тэр үеийн дурсамжаар яриагаа эхэлвэл ямар вэ?
-Миний хамгийн сайхан наадам тэр байгаа юм. 1995 оны Сар хайрханы даншигт улаан хээр соёолон аман хүзүүдүүлж, хээр хязаалан хүүгийнхээ нэр дээр дөрвөөр давхиулж байсан. Баруун Монголын хурдан бүхэн цугласан тэр том наадамд ийм сайхан наадсандаа одоо хэр нь баяртай явдаг шүү. Миний хоёр хээр үрээ хурдан ч байсан. Соёолон гурван үзүүр болж гарч ирээд аль нь орох бол гэж бодож байтал миний үрээ аман хүзүүдэж их сайхан санагдаж билээ.
-Хээр үрээнүүд чинь өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?
-Хоёр хээр маань миний унаган адуунууд. Аман хүзүүддэг улаан хээрийг нь Босоо хээр гэдэг юм. Би Босоогийн эхийг гунжин үнээ, хоёр мориор авч байлаа. Их сайхан бор гүү байсан. Тэгээд Намсангийн хүрэн азарганд тавьж гарсан төл нь Босоо хээр маань байгаа юм. 1993 онд шүдлэндээ аймгийн 70 жилийн ойд түрүүлж, хязааландаа 1994 онд Увсад болсон том уралдаанд түрүүлж байсан. Олон газрын адуу цугларсан одоогийнхоор бол бүсийн наадам юмуу даа.
-Хүүгийн тань нэртэй хээр нь яаж давхиж байсан бэ?
-Дөрвөлдөг хээр хязааланг чинь Даваагомбын халтар гэдэг юм. Даваагомбо гэж миний хүү л дээ. Тэр хээр дааган цагаасаа эхлээд уралдаж, сумандаа зургаа түрүүлсэн адуу. Дээр ярьсан Увсын том уралдаанд ч гэсэн айрагдсан. Мөн Баянтэс болон Увсын Өндөрхангайд сумын наадамд аман хүзүүдэж байсан юм.
-Унаган хээрүүд урамтай хурдалжээ. Өөр Алдартын нэрийг дуурсгасан ямар хурдан хүлгүүд байсан бол?
-Олон бий дээ. Бор үрээ маань 1968 онд даагандаа сумынхаа баярт түрүүлээд, шүдлэн, соёолон аман хүзүүдэж, нас нийлээд хоёр ч айрагдсан. Мөн Жожоо цагаан гэж хурдан адуу байлаа. Даага, шүдлэндээ түрүүлчихээд тэрнээс хойш олон хүний гар дамжаад давхихгүй байхаар нь би 19 настайд нь хоёр адуугаар авч уяад, тэр жилээ суманд түрүүлгэж, дараа жил нь аман хүзүүдүүлж, 21 настай морь долоод давхиулж байсан.
-Сүүлийн үед хурдалж байгаа ямар хүлгүүд байна?
-Сүүлийн үеийн залуучууд зүүн талаас адуу их авчрах болж. Би унаган адуугаа сурснаараа тэжээлгүй уяхаар тэднийг дийлэхгүй юм. Тэгсэн манай хүү надад Хэнтий аймгийн Батноров сумаас хоёр үрээ авчирч өгсөн. Одоогоор уяагүй байна. Мөн хүүгийн зүүн талаас авчирч өгсөн үрээг Нөмрөгийн Оросоо гээд найздаа өгсөн “хоёр түрүүллээ” гэж дуулдана лээ.
-Хүүхдүүд тань мөн моринд сонирхолтой юу?
-Манай хоёр хүү морь сайн уяна аа. Сүүлийн үед миний нас өндөр болоод өөрөө уяж чадахаа байсан. Хүүгээ дагаад наадам хэсч, тэгээд заримдаа дуугүй байж чадахгүй үглээд дургүйг нь хүргэдэг л байх. Даваагомбыгоо сайн уяач болж миний хүрээгүй улсын цолыг авах байх гэж боддог. Албаны ажилтай болохоор бас тэр болгон зав гаргаж чаддаггүй юм шиг байна аа, бас. Хүү нь аймгийн шилдэг унаач болсон. Тэр бас ааваасаа дутахгүй уяач болох байх.
-Хүүгээ улсын цолд хүрэх байх гэж боддог гэлээ. Ингэхэд та хэдэн оны Алдарт уяач вэ?
-Би Сонгино сумаас төрсөн хамгийн анхны аймгийн Алдарт уяач. Манай сумын уяачдын холбооны тэргүүн Пүрэвхүү жил бүр намайг улсын Алдарт уяачид тодорхойлдог гэнэ лээ. Уг нь болдог бол нас өндөр болсон хүн хадан гэртээ очихоос өмнө авчихмаар л байх юм. Би чинь 16 настайгаасаа эхлээд 25 жил нэгдлийн адуу маллахдаа өнчин унага дутаагаагүй. Энэ насаа адууны дэргэд барж байгаа хүн дээ.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна