Хөвсгөл аймгийн “Зүүн бүсийн хурд-2014” уралдаан боллоо

2014 оны 7-р сарын 04 -нд

Хөвсгөл аймгийн “Зүүн бүсийн хурд-2014” хурдан морины уралдаан хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Их-Уул суманд болох байсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдоод байсан билээ.
Энэ уралдааныг Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХ, Их-Уул сумын Их-Уул сумын Засаг Даргын Тамгын Газар, сумын засаг дарга Б.Мянганбаяр тэргүүнтэй “Их-Уулын хүлэг” Морин Спорт Уяачдын холбоод хамтран зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу 2014 оны 06-р сарын 30 ны өдөр Хайрхан Их-Уулынхаа бэл, хатан Сэлэнгэ мөрнийхөө хөвөөнд зохион байгуулж сайхан наадлаа. Тус уралдааны зохион байгуулалтад "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар оролцсон бол мэдээллийн ивээн тэтгэгчээр "Эх Орон" телевизийн “Түмний эх” энтертайментийн уран бүтээлчид, гэрэл зурагчнаар ЭМШИУС-ийн оюутан Б.Батбаяр нар оролцсон билээ.
Уралдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-уул, Тариалан, Эрдэнэбулган, Түнэл, Бүрэнтогтох, Мөрөн, Рашаант зэрэг сумын дээд гурван насны 300 шахам хурдан хүлгэд шандас шалган уралдсанаас:
Азарга
1. Их-Уул сумын уугуул "Итгэлт Хүлэг" ХХК-ийн захирал, Их-уул сумын нутгийн зөвлөлийн дарга Дэнзэнгийн Энхтөрийн хул азарга. Хул азарга 2013 онд Рашаант сумын 90 жилийн ойд айрагдаж байсан. 2014 оны Хөвсгөл аймгийн Төвийн бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж байсан хурдан хүлэг. Хул азарганы уяа сойлгыг Их-Уул сумын уяач Пүрэвдорж тааруулж байгаа юм.
2. Их-Уул сумын уяач Батсүрэнгийн Ганболдын хүрэн азарга. Хавчиг хүрэн азарга Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ц.Эрдэнэдалайн унаган адуу бөгөөд 2013 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд соёолондоо айргийн гуравт, Эрдэнэбулган суманд болсон хаврын бүсийн уралдаанд түрүү магнайд, 2014 оны Хөвсгөл аймгийн бүсийн уралдаанд зургаад, Архангай аймгийн Хайрхан суманд болсон хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхиж байсан идэрхэн хурдан азарга.
3. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Б.Батцэнгэлийн хээр алаг азарга. Алаг азарга сум орон нутгийн чанартай олон наадамд айраг, түрүүнд хурдалж байсан, сумыгхаа довтой хурдан азаргануудын нэг гэдгээ батлан айрагдлаа.
4. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Б.Мөнхбатын Бөхөн хонгор азарга
5. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Ө.Батбаярын халтар азарга. Халтар азарга өмнө нь Хөвсгөл аймгийн 2014 оны Төвийн бүсийн уралдаанд 10-т хурдалж байсан.
Их нас:
1. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын залуу уяач Даваасүрэнгийн Ганзамын хурдан халзан морь.Халзан морь 2013 оны Хөвсгөл аймгийн төвийн бүсийн уралдаанд айргийн тавд, Эрдэнэбулган суманд болсон зүүн бүсийн уралдаан мөн айргийн таваар хурдалж байсан бол ийнхүү унаган нутагтаа болсон бүсийн уралдаанд түрүү магнайлжээ.
2. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Нармандахын бор морь. Бор морь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баярцогт гэдэг хүний унаган адуу Рашаант сумынхаа наадамд завсаргүй гурван удаа түрүүлснээс өнгөрсөн жил сумынхаа түүхт 90 жилийн түрүү магнай болсон энэхүү уралдаанд аман хүзүүдэн айргаар мялаалгажээ.
3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Б.Буяннэмэхийн “Жигүүр хул”. Хул морь 2014 оны Хөвсгөл аймгийн төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байсан бол энэ уралдаан мөн л айргийн гуравт хурдалж аймгийн бүсийн наадмаас хоёр дахь айргаа авчээ.
4. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Г.Бум-Эрдэнийн шарга морь. Шарга морины уяа сойлгыг аймгийн алдарт уяач Б.Ганзориг тааруулдаг бөгөөд сум орон нутгийн чанартай наадмуудад олон айраг, түрүү авч байсан хүлэг билээ.
5. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Л.Баярхүүгийн хээр морь. Хээр морь сум орон нутагтаа энэ цаг үед тодорч буй онц хурдан хүлэг бөгөөд ийнхүү айргийн таваар алтан жолоо өргүүлжээ.
Соёолон:
1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Ө.Батбайгалийн шарга үрээ
2. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Ч.Нанжидсүрэнгийн Үйзэн хонгор үрээ. Хөвсгөл аймгийн баяр наадамд шүдлэндээ түрүү, хязаалан аман хүзүүдэж байсан. "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны нэрэмжит “Шилдэг хүлэг” уралдаанд дааган цагаасаа завсаргүй гурван жил дараалан айрагдсан. 2014 оны төвийн бүсийн хаврын уралдаанд айрагдаж байсан нэрт хурдан хүлэг гэдгийг нийт морь сонирхогчид уяачид андахгүй биз ээ.
3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач "Лидер Кашемир" ХХК-ийн захирал Лхагвасүрэнгийн Ганболдын ягаан саарал. Саарал үрээний уяа сойлгыг Д.Батбаяр тааруулдаг билээ.
4. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Дашзэвэгийн Гэндэнсүрэнгийн халтар үрээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын унаган адуу. ШүдлэндээТосонцэнгэл сумандаа аман хүзүү, хязаалан Түнэлд суманд аман хүзүү, 2013 оны "Дэлтэй Цэнхэр"-ийн нэрэмжит -Шилдэг хүлэг- уралдаанд айргийн гуравт хурдалж байсан хурдан халтар үрээ ийнхүү аймгийн бүсийн уралдаанд хоёр дахь удаагаа айрагдаж байгаа юм байна.
5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Б.Энхмэндийн “Гурван цагаан” үрээ айргийн тавд хурдалжээ.
Иинхүү нар хур тэгширсэн зуны дунд сарын шинийн гуравны уралдаан өргөн дэлгэр болж Хөвсгөлчүүд айсуй яваа Хотогойдын даншиг наадамдаа бэлтгэж, хөдөө нутагт хүүхдийн гийнгоо цангинаж, хүлгийн шандас чангарсан зуны цаг үргэлжилсээр...
"Дэлтэй Цэнхэр" МСУХ. Т.Наранхүү

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна