Аймгийн Алдарт уяач Д.Ганбат:Ирэх жилийн түрүү магнай гэдгээр нь бэлгэшээж байгаа

2014 оны 7-р сарын 16 -нд

АХ-ын 93 жилийн ойд газар газрын 291 хурдан даага бүртгүүлж, 234 нь гарааны зурхайгаас эргэсэн. Сүүнийх нь үнэр салаагүй бяцхан дааганууд наадамчин олноо цэнгүүлэн төрийнхөө их баяр цэнгэлд тоосоо өргөн хурдалж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашзэвэгийн Ганбатын хээр даага ирэх жилийн түрүү хүлгээр тодорсон билээ. Босоо дэлт хүрэн азаргаа төрийнхөө наадам, шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд айрагдуулж байсан түүнтэй цоллуулахаар явах гэж байхад нь тааран цөөн хором ярилцлаа.
-Монгол түмэн эртнээсээ энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай хэмээн бэлгэшээсээр ирсэн. Ирэх жилийн түрүү магнай хүлгийг танилцуулаач?
-Хурдан хүрэн азарганы маань төлийн төл байгаа юм. Төрийнхөө баяр наадамд тоосоо өргөж, төв асартаа очно гэсэн хүсэл байсан. Түүнийгээ биелүүлж байх шиг байна. /инээв/Гэхдээ энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэдэг шүү дээ. Бэлэгшээлтэй л юм.
-Хүрэн азарга гэдэг нь Босоо дэлт үү?
-Тиймээ. Монгол түмэн маань сайн мэдэх байх. Хурдан хүлгийнхээ буянаар төв цэнгэлдэхэд хоёр, гурав ч орчихсон. Төл нь энэ жилийн баян ходоод болж цэнгэлдэхэд очих юм байна. Миний даага хоёр талаасаа угшилтай. Эх талаасаа “Их хурд”-д түрүүлсэн Дөлгөөн хонгор, Чандмань халтар морины цустай.
-Морь түрүүлж айрагдах сайхан ч хүүхэд, морь мэнд сайхан наадах хамгийн эрхэм хэмээдэг?
-Тэгэлгүй яахав. Сайхан байна, мэнд сайхан уралдаад ирлээ. Би арваад жил морины сүүл боосон. Анх удаа баян ходоодны хишиг хүртлээ. Өнөөдрийн уралдаанд олон шинэ цагийн адуунууд уралдлаа. Уг нь миний даага давгүй сайхан байсан. Сунгаануудад шинэ цагийн даагануудтай уралдаад түрүүлээд л байсан юм.
-Хаана сунгасан бэ?
-Төв аймгийн Баян сумын Дэндгэр гэдэг газар Алдарт уяач Ганзориг, Манлай уяач Баттөмөр ах гээд олон хүний адуу байсан.Тэнд морьдоо сунгаж байсан. Төв цэнгэлдэхэд цэвэр монгол адуу орох ёстой. Тэр талаас нь харж байна.
-Бага насанд шинэ цагийн адуу олон мордож байна шүү?
-Монгол наадмын хууль дүрмийг зохиосон улс тунгааж байгаа байлгүй. Үзэгчид Хүйн долоон худагт монгол үндэснийхээ бахархлыг үзэх гэж ирдэг. Эрлийз адуу гэдэг томъёолол хэр зохимжтой юм. Ялгавал ялгасан шиг ялгаал, ялгахгүй бол өмнөх шигээ зургаан насны морь уралдуулдаг болмоор юм.
-Модон морин жил гарсаар хаана, хаана наадсан бэ?
-Морин жилд сунгаагаа тааруулж Архус суманд наадаж, даага маань шинэ цагийн адуунуудтай уралдаж айрагдсан. Ер нь би морин жилд өөрийн унаган зургаан насны морь уялаа. Хязаалан, даага хоёртой улсад ирж мордуулсан. Хязаалан үрээ 90-ээдээр ирсэн байх. Даага минь сайхан давхиж, баян ходоод боллоо. Монголчууд маань жилдээ нэг удаа хуран чуулж үндэсний том соёлоороо дэлхийд гайхуулдаг. Энэ төрийн хэрэгт морио уяж оролцож байгаадаа баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна