Шилдэг хүлэгч Г.Баатарчулуун: Хул морио гурав түрүүлгэж, "Шилдэг хүлэгч" цол авсан


Монгол адууны шандсыг шалгах холч морьдын уралдаан баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын холч морины төрөлд 30-аад хурдан хүлэг шандас шалгаснаас:
1. Багахангай дүүргийн харьяат, Шилдэг манлай хүлэгч Г.Баатарчулууны хул. Хул морийг спортын мастер Б.Батзориг унаж түрүүлгэжээ.
2. Сонгинохайрхан дүүргийн харьяат Оюунболдын хар. Хар морийг Ганаа хэмээх залуу унаж хурдлуулжээ.
3. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Наяндоржийн хүрэн. Хүрэн морийг Лхагвадорж унаж хурдлуулжээ.
4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Хишигбаярын хээр. Хээр морийг Э.Ууганбаяр унаж хурдлуулжээ.
5. Улаанбаатар хотын харьяат. Д.Ганболдын зээрд халзан. Зээрд морийг С.Элбэгдорж унаж хурдлуулжээ.
Түрүүлж, айрагдсан морьдод шагнал гардуулах үеэр бид түрүү морины эзэн, гурван үеийн уяач Г.Батчулуунаас цөөн асуултанд хариулт авсан юм.
-Монгол адууны шандсыг шалгах холч морины уралдаанд хул морио түрүүлгэлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Би дөрөв дэх удаагаа холч морины уралдааны түрүүг хүртэж байна. Холч морины уралдаан сүүлийн хоёр жилд баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор орж байгаа болохоос биш, дээр үеэс зохиогдож ирсэн шүү дээ. Манай аав АХ-ын 41 жилийн ойгоор бор морио түрүүлгэж байсан хүн. Миний хүү Дашдорж нийслэлийн Алдарт уяач цол хүртэн АХ-ын 90 жилийн ойгоор соёолон түрүүлгэсэн. Манайхан гурван үеийн уяачид. Би өөрөө Багахангай дүүргийн Алдарт уяач. Би 1976 оноос эхлэн морь уяж байна.
-Төрийн наадамд олон жил морь мордуулж байгаа юм байна даа?
-Партизаны сангийн аж ахуй, Батсүмбэрийн хүн л дээ. Нутаг ойрхон болохоор байнгын л улсын наадамд морьдоо уралдуулна. Дээд тал нь 10, 16-аар орж байсан даа.
-Хэдэн жилийн өмнөөс холч морины уралдаанд оролцож байгаа вэ?
-7-8 жилийн өмнөөс оролцоод хоёр айраг, дөрөв түрүүлчихээд байгаа. Энэ хул морь ноднин 13-нд болсон холч морины уралдаанд түрүүлсэн. Төв аймгийн 90 жилийн ойгоор мөн түрүүлсэн. Ноднин холч морины уралдаанд гурван түрүү хүртсэн гээд Шилдэг хүлэгч цол өгсөн юм.
-Унаачид тань бас цол хэргэм өгсөн үү?
-Алдарт уяач гэдэгтэй адилхан Шилдэг хүлэгчийн малгай өгч байгаа юм л даа. Миний морийг унадаг залууг Батзориг гэдэг. Дөрөв түрүүлэхэд нь унасан.
-Хурдан морь, холч морь хоёрын ялгаа юу байдаг вэ?
-Жирийн морь 26-28 км уралдана. Холч морь бол 60, бүр 90, 120-д ч уралдана. 120-д миний морь уралдаад тавд орж байсан. Холын зайны морь зүгээр морийг бодвол уяа сойлго их ордог. Нарийн уяхгүй бол болдоггүй.
-Танд холын зайнд уралддаг морь олон бий юу?
-Хоёр ч байна.
У.Энхмаа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна