Завхан аймгийн уяачид, хурдан морины тухай 300 нүүр бүхий сэтгүүл хэвлэгдэн гарлаа


Дэлхийд ганцхан дэлгэр Монголын их цэнгэл өтгөн сайхан боллоо. Жилээ даадаг наадмын сонин хуучраагүй байхуй дор “Тод магнай” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар уншигч танаа хүрч байна. Энэ удаа бид та бүхэнд Богд Очирваанийн адистай Завхан аймгийн хийморилог уяачид, хурдан хүлгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
Завхан аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 24 сумтай. Сум тус бүрийн төлөөлөл, нэрийн хуудас болсон 165 эрдэмт уяачид өөрсдийн хурдан хурц хүлгүүд, алдар цол, амжилтынхаа талаар сонирхолтой хуучийг дэлгэснийг эрхэм уншигч та энэ удаагийн дугаараас унших боломжтой.
Монгол түмний хийморийг өргөж, саар муугаас сатааруулж байдаг Очирваань хайрханы нутгаас төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн 23 цолтон төрөн гарсан байдаг бөгөөд тэдний гурав нь Тод манлай буюу дээд цолтон, дөрөв нь Манлай, 16 нь Алдарт уяач цолтой эрхмүүд юмаа.
Завхан нутаг эрт дээр цагаасаа Тэс угшлын хурдан адуугаараа алдартай. Тэсийн голын адууны тэнхээ чадлыг гайхуулж монгол түмнээ цэнгүүлсэн Хишигбатын хонгор, Нагааранзын хүрэн халзан гээд төрийн түмэн эхүүдийг морь сонирхогчид хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. “Очирваанийн хүлэг” МСУХ удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн даруйдаа нутгийн адууны чанарыг сайжруулах, чансааг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй Тэс угшлын адуу төрийнхөө наадамд цулбуур өргүүлэн цоллуулахыг үгүйсгэхийн аргагүй билээ.
2014 он буюу морин жилд Завхан аймгийн 10 сум тэгш ойгоо тэмдэглэж буй. Уншигч таны өмнө дэлгээстэй байгаа энэхүү сэтгүүл ч гэсэн тэрхүү түүхэн ойд зориулан бүтээгдсэн бөгөөд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж ивээн тэтгэж хэвлүүлснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байхаа.
Ингээд эрхэм та бүхнийг чилээхээ азнаж, замын хүн саатах Завхан нутгийн хийморилог уяачидтай танилцахыг урьж байна.
Эрхэт таны мэлмий тунгалаг, хийморь өөдөө байг.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна