ММСУХ-ны тэргүүн, Манлай уяач М.Энхболд: Морь уяж уралдуулах гэдэг их ухааны ажил

2014 оны 8-р сарын 05 -нд

-Наадмын сонин жилээ даадаг гэдэг. АХ-ын 93 жилийн ойд хязаалан түрүүлгэсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Улс хувьсгалын 93 жилийн ой үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Миний хүүгийн үрээ улс хувьсгалынхаа наадамд алтан жолоо өргөж түрүүллээ. Улсын наадамд түрүүлж, алтан медаль авахаас сайхан зүйл гэж уяач хүнд юу байхав. Би олон жил энэ Хүйн долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд түрүүлж, айрагдсан морьдын шагналыг гардуулж байсан. Харин өнөөдөр өөрөө шагнал авлаа. Хүмүүст баяр баясгалан бэлэглэж байсан хүнд ийм сайхан хувь тавилан тохиодог юм байна хэмээн дотроо бодож бэлгэшээж байна даа.
-Түрүү хязаалан өнгөрсөн жил мөн түрүүлээд хасагдаж байсан санагдана?
-Тиймээ. Манай унаган адуу. Ноднин шүдлэн насандаа төрийн наадамд түрүүлсэн ч хасагдсан. Би арваад жил улсын наадмын комиссын дарга хийсэн. Миний дараа тэр ажлыг эрхэлж байгаа улстай зарга хийх нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзээд дуугараагүй. Тэгээд яахав, аргагүй хурдан юм гэдэг хурдан л байдаг юм байна. Энэ жил ахиад түрүүллээ. Наадмын комиссынхон шагналаа өгч байна.
-Морин жилийн босгон дээр Монгол Улсын Манлай уяач цол хүртсэн?
-Энэ төрийн их хайр хишиг, ивээл юм. Төрийн их хайр хишиг, ивээлийн дотор ард түмний хүндэтгэл хамт явдаг. Улс, бүсийн наадмаас 17 айраг хүртсэн амжилтаараа Манлай уяач цол авсан. Би таван жилийн өмнө Манлай уяач цолны болзлыг хангачихсан байсан юм. Тэгээд яахав дээ, нэг талаасаа төрийн сайд хүн, нөгөө талаасаа уяачдын холбооны тэргүүн хүн юу юугүй цол хэргэмд шунах нь зохимжгүй юм даа гээд хүлээзнэж байсан юм. Тэр хооронд олон хүн төр түмнийхээ хайр хишгийг хүртэх ёстой, цолоо авсан нь дээр хэмээн зөвлөж байсан болохоор морин жилийн босгон дээр Манлай уяач цолоо гардан авсан. Үнэхээр ч цол дагаж бяр гэж морьд сайхан хурдалж, өнгөтэй байна. Хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдааны эрлийз дээд насны ангилалд өсгий цагаан хүрэн азарга маань дөрвөөр давхиж, сая хязаалан түрүүллээ.
-Шинэхэн Манлай төрийнхөө наадамд хэдэн насны морь мордуулав?
-Зургаан насны морь мордуулсан. Халзан морь маань 20 гаргаж давхилаа. Өмнө нь улсын наадам, "Дүнжингаравын хурд" уралдаанд айрагдаж байсан хүрэн халзанг маань морь сонирхогчид андахгүй байх. Хязаалан үрээ сайхан давхиж 10 хэдээр орлоо. Ер нь монгол хүн хүүхэд, морь мэнд сайхан наадахыг л чухалчилж, хамгийн сайханд тооцдог шүү дээ. Би ч гэсэн тийнхүү бэлгэшээж байна. Морь уяж уралдуулах гэдэг их ухааны ажил. Би сүүлийн 6-7 жил Монголын уяачдын эв нэгдэл болсон ММСУХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа. Уяачид маань бүтэн жилийн туршид өөрийнхөө хурдан хүлгийг уяж, наадмын гурван өдөр л түүнийхээ ид шидийг үздэг. Тиймдээ ч бүтэн жилийн хүлээлттэй улсын наадамд морь түрүүлгэж, айрагдуулна гэдэг уяачийн чин хүсэл байдаг. Түмэн олон уяачдадаа хар буруу саналгүй, хүссэн санасан болгоныг нь ажил хэрэг болгож энэ холбоог удирдаж яваагийн хувьд надад буян заяа нь ирдэг л гэж боддог. Манайх удам угсаагаараа морь уяж байсан. Манай аавын ах дүү нар бүгдээрээ сум, аймагтаа хурдан морь уралдуулж байсан. Миний унаач хүүхэд Орхон-Уул аймгийн Зургаадай гэж хүү бий. Олон жил энэ хүүтэйгээ хамт сайхан баярлаж, сайхан наадаж байна. -ММСУХ-ны тэргүүний албыг улиран хашиж байгаа?
-Тиймээ. ММСУХ-ны VI их хурлаар миний бие тэргүүнээр дахин сонгогдсон.V их хурлаас хойш өнгөрсөн таван жилийн дотор өөрийнхөө өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж боддог. Тиймдээ ч VI их хурлаас шинэ залуу удирдлага гараасай гэж бодож хүсч байсан ч уяачид маань дахин дөрвөн жил ажиллах “даалгавар” өгсөн учраас тэргүүний албаа үргэлжлүүлэн хашиж байна. Манай холбоо Азийн болон олон улсын морин холбооны гишүүн болсон. Морьтон монголчууд мориороо танигдах учиртай. Үүний төлөө ММСУХ ажиллаж байгаа. Хүйн мандлын долоон худаг гэдэг энэ газар 1778-1922 он хүртэл наадмаа хийж үе, үеийн Богд гэгээнтнүүд морилж наадмаа үздэг байсан сайхан түүх бий. Тэрхүү түүхт хөндийд XXI зууны Гиннесийн хоёр ч дээд амжилтыг бид тогтоож, дэлхий даяар эх орныхоо нэрийг цуурайтууллаа. 11125 морьтны жагсаал, 4249 морины уралдаан түүхэн үйл явдал болж мөнхөрсөн. Энэ бол морио дээдэлж явдаг Монголын эр хүн болгоны чин хүсэл байсан. Холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа ийнхүү монгол морио дэлхийд данслуулсандаа баяртай байгаа. Цаашдаа ч гэсэн Монголын морин спортыг хөгжүүлэх чадах бүхнээ хийх болно.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна