А.Амарбат: Юунд баясна түүнийгээ олно гэдэгчлэн хул морио мордуулчихаад залбирч байсан


АХ-ын 93 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд хурдан хул морио түрүүлгэсэн хийморилог эрхэмтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Төрийн наадамд их морь түрүүлгэх уяач болгоны цээжний мухарт байдаг чин хүсэл нь гэдэг.Тэрхүү чин хүслээ гүйцэлдүүлсэн эрхэм танд баяр хүргэе?
-Баярлалаа. Морин жилийнхээ баяр наадамд хул морь түрүүлгэсэндээ маш их баяртай байна.Энэ завшааныг ашиглаад Тод манлай уяач Мөнхбатын хүү Цэрэнжав дүүдээ маш их баярлаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Би “Босоо хүлэг” галын гишүүнээр орж нэг жил Мөнхбат Тод манлайгаар морио уяулаад, энэ жилээс Гэрлээ ах Цэрэнжав бид гурав тусдаа гарсан юм.
-Тусдаа гал байгуулсан хэрэг үү?
-Одоохондоо “Босоо хүлэг” галынхаа гишүүнээр явж байгаа. Яваандаа бүл нэмээд өнөр болохоороо гал байгуулж мэдэх л юм. Манай уяач цэл залуухан 25 настай. Залуу хүний хийморь байдаг байх, дээр нь миний өвөг дээдсийн бурхан тахил ч харсан байх хул морь маань сайхан түрүүллээ.
-Түрүү гэрт байхад 1932 оны наадамд манайхны дээдчүүл хул морь түрүүлгэсэн гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Манай эмээгийн аав буюу миний буурал аав 1932 онд АХ-ын 11 жилийн ойгоор улсын наадамд хул морь түрүүлгэж байсан юм билээ. Тэгээд түрүүлгэсэн жилээ лам хүнд өгөөд, 3-4 жил сайн явахгүй байхаар нь ахиж өөрөө аваад улсад түрүүлгэж байсан гэдэг. Дээдсийн маань заяа түшсэн юм байлгүй 80 гаруй жилийн дараа би улсын наадамд хул морио түрүүлгэлээ.
-Тэгэхээр удам дагасан уяач байх нь ээ?
-Монгол түмний бахархалт хүлэг Тайж халтар азарганы эзэн Цэгмид миний хадам аав байгаа юм.Аав маань хул соёолонгоо айрагдуулаад манайхан баяртай л сууж байна. Би уг гарлаа хөөвөл Хэнтий аймгийн Галшар сумын хүн ч намайг морь сонирхоход хүргэсэн хүн бол манай хадам аав, ээж хоёр. Эхэндээ аавын морийг харах гэж наадамд очдог байсан сүүлдээ өөрийнхөө нэр дээр ганц нэг адуу мордуулж, түүнийгээ хүлээдэг болсон.
-Хул морио мордуулахдаа баярын совин татаж байв уу?
-Би ер нь багийн юмыг тултал нь хийдэг зантай хүн. Тэгээд ч хүн аливаа юмыг сайн сайхнаар бодож явбал түүндээ хүрдэг гэдэг. Бурхны сургаалд ч байдаг шүү дээ.Юунд баясна түүнийгээ олно гэж. Хэдийгээр түрүүлж айрагдаасай хэмээн хүсч байсан ч яг биеллээ олохоор бас шоконд ордог юм байна лээ шүү. /инээв/Наадмын өмнөх сунгаануудад Батсайхан ахын ягаан морьтой хоёулаа холбоотой ирээд л байсан юм. Тэгээд ер нь айрагдчих болов уу гээд уралдахынх нь өглөө гурван настай хүүгээсээ “аавынх нь морь хэдэд орох вэ” гэсэн чинь “гуравт орно” гэсэн юм. Тэгээд ямар ч байсан айрагдах юм байна гэж бодож байтал түрүүлчихлээ. Тэр өглөө бас манай уяач аавтайгаа “Уяач болж төрснийх их морь улсад түрүүлгэчих юмсан” гэж ярьсан юм билээ. Тэр бүхэн нь биеллээ оллоо гээд их баяртай байгаа. Их морины түрүү гэдэг аргагүй илүү юмаа.
-Даян түмний хүрэн морийг амжилтаа бататгах болов уу гэдэг горьдлого олон хүнд байсан байх?
-Сайн сайн морьд мордсон шүү дээ. Ний нуугүй хэлэхэд эмээж л байлаа. Ялангуяа хүрэн мориноос. Холоос явж байгаад гэнэт гараад ирдэг. Нэг гараад ирвэл суудаггүй адуу. Ойрхон яваад байхаар жаахан эмээж л байлаа. Гэхдээ яахав, төрийн наадам, улсын наадам, ард түмний наадам, нэг нь түрүүлж, бусад нь айрагдах ёстой гээд л дотроо бурхан тахил, өвөг дээдэстээ залбирч явсан чинь үзүүр дээрээ дайраад л түрүүллээ. Хүмүүсийн ярьдгаар ёндоотой байсан юм байлгүй дээ.
-Хул морь хэзээ тань дээр ирсэн юм бэ?
- Манай галын гишүүн Тод манлай уяач Батсайхан ах надад их тус дэм болдог юм. Ахынхаа заавар зөвлөгөөг их дагана. Хул морийг ноднин аймгийнхаа наадамд аман хүзүүдэхэд нь харчихаад авахаар төлөвлөж байсан юм. Тэгээд энэ хавар “Жавхлант шаргын хурд” уралдааны үеэр авах гээд Цэрэнжав, Мөнхбат Тод манлай бид нар очсон. Тэгсэн Дугараа Манлай эзэнтэй нь ярьчихсан гэхээр нь хүний наймааны голоор ороод яахав гээд больсон юм. Тэгсэн харин Хишгээ ах авчихсан байгаад,тэгээд л авсан даа. Би ер нь сайн их морьтой болъё гэж бодоод 3-4 ч гайгүй адуу авсан. Хул морийг Цэрэнжав дүү маань сайн адуу гэсэн учраас зүтгэсээр байгаад л авсан даа.
-Төрийн наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-Ноднин нэг морь мордуулсан, сэрвээний өндрөөр хасагчдихсан. Өвөл нь Сүхбаатарын Халзангийн Мөнхманлай гэдэг залуугаас сайн соёолон үрээ авсан нь сая Сэлэнгийн бүсэд очиж эрлийзүүдтэй уралдаад дөрвөөр давхилаа. Би чинь шинэ залуу уяач шүү дээ. /инээв/
-Хурдан моринд шимтэж буй хүргэнээ хадам аав нь Тайж халтарынхаа төлөөр мялаасан байх хэмээн таамаглаж байна?
-Тайжийн эцэг Өвгөн халтарын төл бий.
-АХ-ын 93 жилийн ойн түрүү их морины эзэн Амарбат гэж хүн өөрийгөө товчхон танилцуулаач?
-Сайхан л монгол эр хүн. Хүнд сайн санадаг, тусалвал юу ч бодохгүй тусалдаг. Хүнтэй наймаа хийвэл хар муу санадаггүй. Би эцэг эхээс зургуулаа. Манайх гурван хүү, гурван охинтой айл. Аав маань бидэн дундаас намайг л ганцааранг нь “Дээгүүр толгойт” гэдэг байсан юм. Магадгүй аавын маань хэлсэн биеллээ олж байж ч мэдэх юм. Эр хүн юу үзэх ёстой тэр бүгдийг үзэж, долоо дордож найм сэхэж алдаж онож явсан. Одоо бол нэг компани удирдаад явж байна.
-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Морин спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдэж байгаа. Хээрээр гэр хэцээр дэр хийсэн уяачийн амьдралын юу нь танд таалагдсан юм бэ?
-Адуу хараад сэтгэл яагаад ч юм уужирдаг. Давхидаг ч бай, давхидаггүй ч бай хамаагүй морь уяж уралдуулж байгаа нь жаргал юм шиг. Магадгүй эр хүний жаргалын дээд ч юм шиг санагддаг. Ажил, үгүй бол морь гээд явчихаар ар гэртээ гаргах зав л жаахан багасдаг байх. Гэхдээ манай гэр бүлийн хүн намайг маш сайн ойлгож дэмждэг. Манайх дөрвөн охин, нэг хүүтэй. Ар гэрийн бүхий л асуудлыг эхнэр маань зохицуулчихдаг учраас миний хувьд ажил алба, мориндоо зуун хувь анхаарал хандуулж чаддаг. Өөрөө морь уяхын юу нь хамгийн сайхан бэ гэлээ. Адуун дээрээ очиход санаа зовоосон бүхий л асуудлууд мартагдаж маш сайхан тайвширдаг. Товчхондоо морь гэдэг бол эр хүний хийморийг авч явдаг сайхан амьтан. Залуу улс моринд орвол бас зөв орох хэрэгтэй юм шиг байгаа юм. Намайг анх моринд ороход олон том уяачид, найз нөхөд “зөв ороорой” гэж байсан. Би өөрийгөө одоо зөв л яваа гэж боддог.
-Морь хурдалсан чинь санаа дагаад ч тэрүү, ажил үйлс бүтээд байх юм гэж хэлэх уяачтай нэг бус удаа таарч байлаа?
-Мал дагавал ам тосдоно гэж сайхан үг байна шүү дээ. Ноднин хурдан морь уяснаас хойш ажил үйлс илүү бүтэж байгаа. Өөрөө ч гэсэн сэтгэлээрээ өөдрөг байхыг эрмэлздэг. Ер нь баян хүн гэдэг чинь мөнгө ихтэй, том машинтайдаа биш. Гол нь сэтгэлээрээ л байх ёстой. Энэ хорвоогийн хамгийн баян хүн бол сэтгэлээрээ баян хүн.
-Хүү тань моринд сонирхож байна уу?
-Миний хүү сонирхоноо. Морь унана л гээд байгаа.
-Хул мориноос бусад морьд чинь яаж давхисан бэ?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас ноднингийн улсын наадамд зургаалдаг хязаалан үрээг авсан. Тэр маань энэ жил болж өгдөггүй, уяа сойлго нь таараагүй юм байлгүй. Тэрийгээ амрааж байгаад бүсэд тавих санаа байна. Хязаалан халтар үрээ мордуулсан хойхнуур давхисаан. Шүдлэнг маань болохоор комиссынхон явуулсангүй. Уг нь манай ээжийн төрсөн дүү, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хасхүүгийн Төмөрбаатар Наранхүү гишүүний шарга азарганы төлийг бэлэглэсэн юм. Тэр нь даагандаа их хурдан байгаад наймласан.
-Дараа дараагийнхаа наадмуудад одтой хийморьтой сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Төгсгөлд нь хэлэхэд уяа сойлгыг тааруулж байгаа уяач, морины туслахуудын хүч хөдөлмөр маш их. Эд нар маань хамаг ажлыг нугалж байгаа. Би өөрөө ажил төрлөө зохицуулаад, аль болохоор мориныхоо хажууд байхыг боддог. Гэхдээ л тэдний хөдөлмөрт яаж хүрэхэв. Тэдэндээ маш их баярласан шүү гэдгээ танай сэтгүүлээр дамжуулан хэлэхийг хүсч байна.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна