А.Хүрэлбаатар: Дорнодын хурд Халхгол суманд байдаг


ММСУХ-ны 2012 оны шилдгийн шилдэг салбар “Халхын То ван” МСУХ-ны тэргүүн А.Хүрэлбаатартай Халхгол сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын үеэр цөөн хором хөөрөлдлөө.
-Халхголын ялалтын 75, Халхгол сумын 90 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Илдэн вангийн хошуу үүсэн байгуулагдсаны 325, Их бурхант цогцолборыг аравнайлсны 150, Халхгол сумын түүхт 90, Халхголын ялалтын 75 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Зургаан насны морьдын уралдаанд газар газрын шандаст хурдан буянгууд хүрэлцэн ирсэн байна. Уяач бидний чин хүсэл айраг, түрүү авахдаа бус, хүүхэд, морь хоёр эсэн мэнд сайхан наадахад байдаг. Тэр утгаараа нутгийн маань ой хүүхэд, морь мэнд сайхан наадам болж байна. Манай Халхгол түүхэн онцлогтой сум. Монгол Улсын 327 сумаас хамгийн өргөн уудам буюу 2 сая 809 мянган га нутаг дэвсгэртэй. Монголчууд Монголын Швейцарийг Хөвсгөл гэж ярьдаг. Тэгвэл зүүн хязгаарын Швейцарь нь говь, хээр, хангай, тал хосолсон үзэсгэлэнт байгальтай газруудтай Халхгол сум юм. Энэ нутагт нар хамгийн түрүүнд манддаг. Би энд хоёр жил гаруй ажиллаж, амьдарсан хүн. Зуны нар өглөө 05.30 гэхэд мандаж, хүүхдүүд гадаа тоглоод шуугилдаж байдаг. Өглөө эрт боссон хүний ажил үйлс ч гэсэн нар шигээ мандаж байдаг. Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар адуучин Цэвэгдорж энэ сумын хүн. Буянт малаа маллан Хөдөлмөрийн баатар болсон гурван ч хүн бий. Атар газар эзэмшсэнээс хойш газар тариалангийн салбараас мөн Хөдөлмөрийн баатар төрсөн. Ер нь манай сумаас нийт найман Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг юм шүү дээ. Тэр ч утгаар нь би Халхгол сумаа гавьяатнуудын өлгий нутаг гэж боддог.
-Ямартаа ч миний мэдэхийн МСУХ нь 2012 оны Монгол Улсын шилдгийн шилдэг салбар холбоогоор шалгарч байсан?
-Монголын хурд зүүн талдаа буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодод байна гэж ярьдаг. Тэгвэл Дорнодын хурд нь Халхгол суманд байдаг. Түүний жишээ бол сая болсон зүүн бүсийн уралдаанд манай сумын хоёр морь айрагдсан явдал юм. Манай “Халхын То ван” МСУХ 2007 онд үүсгэн байгуулагдаж 2012 оны улсын шилдгийн шилдэг салбар холбоогоор шалгарч байсан. Энэ нутгийн адуу нь хурдан, адуучид эрэмгий гэдгээ харуулж ноднин Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Адуучин” тэмцээнд манай сумын залуу гуравдугаар байрт орсон.
-2007 онд үүсгэн байгуулагдсан гэхээр нэлээд хожуу зохион байгуулалтанд оржээ дээ?
-Тиймээ, гэхдээ холбоо байгуулагдсан даруйдаа уяачид маань эвлэлдэн нэгдэж гадагшаа гарч уралддаг болсон. 2011 онд гэхэд манай сумын уяачид аймгийн баяр наадмын 30 айраг, түрүүний есийг нь авч тухайн жилийнхээ шилдэг холбоогоор шалгарч байлаа. Түүний дараа жил улсын шилдэг холбоо болсон. Бид гадагшаа гарч уралдаж байгаа уяачдаа шатахуун тос зэргээс эхлээд тодорхой хэмжээний тусламж үзүүлдэг нь амжилт нь гаргахад нь тодорхой нөлөө үзүүлдэг байх гэж боддог шүү.
-20 хүн сумын Алдарт уяач цолны болзол хангасан байна. Ер нь сумын хэмжээнд хичнээн цолтой уяачтай вэ?
-Халхгол сумаас МУ-ын Алдарт уяач хоёр, аймгийн Алдарт уяач найм төрсөн. Ирэх жилийн Цагаан сараар Зандалбал Алдартын хүү Хилийнхүү маань аймгийн Алдарт уяач цол хүртэх байх. Ноднин аймгийн заан Энхжаргал аймгийн Алдарт уяач болсон. Энэ жил цолоо бататгаад МСУХ-ны хаврын уралдаанд хоёр морио айрагдууллаа. Ер нь манай шинэ цолтнууд тэр жилээ цолоо баталдаг жишигтэй. Шинээр сумын Алдарт уяачийн болзол хангасан 20 хүний тухайд өнгөрсөн жил болзлоо хангасан хүмүүс тодорхой шалтгааны улмаас авч чадаагүй байж байгаад энэ жилийн Алдартуудтайгаа хамт авч байгаа юм. Холбооны зүгээс залуу уяачдаа дэмжих бодлого баримталдаг. Зөвхөн морь уяж уралдуулах бус сур элдэж хазаар, ногт, чөдөр зангидах зэрэг адуу дагасан соёлд сургахаар ном товхимол хүртэл тараасан.
-Мотоцикльгүй Монгол наадам аян өрнүүлсэн сураг байсан. Тэр хэр амжилт олсон бэ?
-Ноднин бид уяачдын баярыг тэмдэглэхдээ “мотоцикльгүй Монгол наадам” гэсэн зорилт дэвшүүлж, хоёр хоногийн турш мотоциклийн хөдөлгөөнийг хорьж хоёр жинхэнэ монгол наадмаа хийсэн. Хөгшид, хүүхдүүд дуртай байдаг юм билээ.
-Суралцууштай хэрэг байна. Хүрэлбаатар тэргүүн ойн баяр наадамдаа ямархан амжилттай наадав?
-Гурван морь мордуулсан. Хязаалан гурвалж, бүдүүн морь долоо, даага есөөр давхилаа. Сэтгэл өндөр байна.
-Бидний яриа энэ хүрээд жаргаж байна. Сэтгүүлийн хуудсаар дамжуулаад морь сонирхогчдодоо, Халхголчууддаа мэндчилгээ дэвшүүлэх боломжтой.
-Нар туссан нутгийн найрсаг түмэн Халхголчуудадаа сайн сайхныг хүсч ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Мөн 1000 гаруй км зам туулан бидний баярыг сурвалжилж буй танай хамт олонд талархсанаа илэрхийлж, үзэг нь хурц, үг нь уран байхыг хүсэн ерөөе.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
4 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
6 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
8 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
8 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
8 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
8 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
6 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
4 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна