Монголын уяачид өөрсдийн өдөртэй, өргөх тангарагтай боллоо


Дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэгч, Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилай 1260-1294 оны хооронд хаан ширээнээ суусан их удирдагч. Дэлхийн дайдыг эзэгнэж, хуурай газрын тавны нэгийг эзэлсэн их хаан, байлдан дагуулалтынх нь гол хүчин зүйлийн нэг болсон монгол адуугаа эрхэмлэн дээдэлж, 1263 онд адууны хэргийг тусгайлан шийдэх яамыг байгуулсан нь түүхийн шарласан хуудаснаа мөнхөрч үлджээ. Энэхүү түүхэн үйл явдлын 750 жилийн ой өнгөрөгч 2013 онд тохиосныг эрхэм та бүхэн санаж буй биз ээ. Ойн хүрээнд ММСУХ, түүний удирдлагууд монгол адуугаа алдаршуулах, дэлхий нийтэд таниулах өргөн далайцтай ажлыг зохион байгуулж, нэгэн зэрэг хоёр төрлөөр дээд амжилтыг тогтоосон юм.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэйн бэлгэдэл “Монгол морь-3000” арга хэмжээ төлөвлөж байснаас илүү өргөн цар хүрээтэй болж, хурдан морины уралдаанд 3000 бус 4249 ажнай тоосоо өргөн, 10.000 морьтны жагсаалд 11125 өв соёлоороо бахархагчид жагссан билээ. 2013 оны наймдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Хүйн долоон худагт болсон энэхүү түүхэн арга хэмжээ зөвхөн монгол түмнээ бус, хүлэг морио дээдлэгч хэн бүхнийг огшоон 2013 оны дэлхийн морины онцлох үйл явдлаар нэрлэгдэн сайшаагдсан билээ.
Өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдлэгчдийн омогшлыг дэврээсэн энэхүү бахархалт үйл явдлын нэг жилийн ойд зориулсан өдөрлөг намрын тэргүүн сарын шинийн 11-нд буюу өнгөрсөн баасан гарагт Цагаан хөтөлд боллоо.
Монголын уяачдын өдрийг албан ёсоор баталгаажуулж, дурсгалын цогцолборын шав тавих өдөрлөгт ММСУХ-ны Ерөнхийлөгч, Манлай уяач М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү,Ц.Хэнмэдэх, Д.Онон, Д.Мөнхбат, Ц.Батсайхан, Манлай уяач Г.Баттөмөр, Ц.Цэнгэл, Д.Хишигжаргал,Ч.Гансүх, МУ-ын Алдарт уяач Пүрэвдорж, Н.Даш-Өлзий, Т.Батцоож нарын улсын цолтнууд болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ,Төв, Хэнтий зэрэг аймаг, Улаанбаатар хотын салбар холбоодын удирдлагууд, төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирсэн байсан юм. Арга хэмжээг ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд нээн үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн уртын дууны шуранхайгаар хөгжөөсөн.
Үүний дараа “Монгол морь-3000” арга хэмжээг гардан зохион байгуулагч ММСУХ-ны Ерөнхий нарийн П.Сэргэлэн түүхэн үйл явдлын ач холбогдол хийгээд уяачдын албан ёсны өдөр, тангарагтай болж буйг дуулган, тэргүүлэгч Л.Цагаандалай уяачийн тангаргийг уншиж, хүрэлцэн ирсэн уяачид олноороо түрсэн юм. Тангараг өргөх ёслолын дараа дурсгалын цогцолборын шав тавих ёслол болж, зочид төлөөлөгчид дор бүрнээ хувь нэмрээ оруулцгаасан.
Монгол адуугаа дэлхийд дээд амжилтанд бүртгүүлсний нэг жилийн ойн арга хэмжээ хурдан дааганы уралдаанаар үргэлжилж, зочид морь хүлээх зуур салбар холбоодоос бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхож, морьтны гайхамшгийг мэдрээд авсан.
Цаашид жил бүрийн наймдугаар сарын 9-нд болох уяачдын өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой арга хэмжээ бол уяачид цэц мэргэнээ шалгасан явдал байсан юм. Үндэсний сурын холбоотой хамтран зохион байгуулсан сурын харваанд спортын дэд мастер Л.Цагаандалай түрүүлж, Говьсүмбэр аймгийн уяач Амаржаргал удаалсан байна.
Монгол улсын тусгаар тогтнол, монгол түмний эв нэгдлийн баталгаа болсон баяр наадмыг хүчит бөхийн барилдаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Уяачдын өдөрлөг цэнгүүнд улс, аймгийн цолтой 32 бөх барилдаж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн заан Л.Батзориг түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр аймгийн уугуул, аймгийн арслан Б.Хаштбат үзүүрлэн түмэн олноо баясгана билээ.
Өдөрлөгийн өөр нэгэн сонирхолтой арга хэмжээ нь адуу дагасан их соёлын нэг айраг ууж, дэмбээдэх тэмцээн байсан юм. Үүнийг залган Булган аймгийн МСУХ-ноос зохион байгуулсан 250 литр бүхий хөхүүртэй айрагны дуудлага худалдаа хурсан олныг хэсэгтээ хөгжөөгөөд авсан. Дуудлага худалдааны ялагчаар Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгч Осоргарав тодорч, 9.1 сая төгрөгөөр 250 литр шинэхэн хөхүүртэй айргийг өөрийн болгосон юм.
Ийнхүү Монголын өнцөг булан бүрээс ирсэн уяачид дуулгах сонинтой, дурсах хуучтайгаар нэгэн өдрийг өнгөрөөж, их ажлынхаа алжаалыг тайллаа. Өдөрлөг цэнгүүний холбогдолтой эргэн тойрны мэдээг цувралаар хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
А.Тэлмэн























































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна