О.Жаргалзориг: Уран уургач, бугуйлчийн УАШТ-нийг бид 25 жилийн турш зохион байгуулж байна


Жилээ даадаг наадмын сониноос уншигч танаа хуваалцан Морин спорт сургалтын төвийн захирал О.Жаргалзоригтой ярилцсанаа хүргэж байна.
-Жил бүрийн наадмаар үзэгч түмнийхээ мэлмийг баясгаж байдаг танай хамт олонд юун түрүүнд талархал илэрхийлье.
-Баярлалаа. АХ-ын 93 жилийн ой, үндэсний баяр наадамдаа зориулж бид долдугаар сарын 10-наас эхлэн 12-ныг дуустал өдөр бүр хоёр тоглолт хийлээ. Морьд гарааны зурхай руу хөдөлж, барианд орох хүртэл бас ч багагүй хугацаа зарцуулагддаг шүү дээ. Энэ хооронд үзэгчдийг уйдаахгүй байх үүднээс манай БХТН-ийн Техник спорт төвийн морин спортын тамирчин найман хүн, Хил хамгаалах байгууллагын Морин бэлтгэлийн 10 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамтаар морин дээрх төрөл бүрийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай БХТН-ийн Техник спорт төвийн морин спортын тамирчид саадан дээгүүр нэгээр харайх, хоёр хосоор харайх, гурван хосоор харайх зэрэг саад харайлтын үзүүлбэрийг үзүүлэхээс гадна, морины ёсолгоогоор үзэгчдээ хөгжөөдөг. Мөн илүү сонирхолтой болгох үүднээс саадаа өндөрлөж харайх үзүүлбэрүүдийг хийж байгаа. Харин Хил хамгаалах байгууллагын Морин бэлтгэлийн төвийн тамирчид морин дээрээ зогсоо байдлаар ард түмэнтэйгээ мэндчлэх, морины давхиан дунд бургас цавчих, саад харайх, морин дээрээс чирэгдэх, юм шүүрэх гэх мэтчилэнгийн циркийн жанрын үзүүлбэрүүдийг үзүүлсэн.
-Морьтны гайхамшгийг мэдрүүлж үзэгч түмнээ цэнгүүлсэн залуус танай үндсэн тамирчид уу?
-Энэ жил 11 дүгээр ангиа төгсөөд оюутан болж байгаа залуус байгаа юм. Эдийн засгийн байдлаас бид хуучин шигээ орон тооны тамирчинтай байх боломжгүй ч секц сургалтаа урьдын адил зохион байгуулж байгаа. Дунд сургуулийн долдугаар ангиас дээш насны ангийн сурагчид сайн дурын үндсэн дээр секц дугуйланд хамрагдаж, 1-3 зэргийн тамирчин цаашлаад спортын мастер, дэд мастер цолыг авах боломжтой юм. Зуны амралтаар хичээллэдэг учраас хот орчмын төдийгүй хөдөө орон нутгийн сурагчид ч хамрагдах боломжтой байдаг. Дугараа буюу Тод манлай уяач Бат-Өлзий, миний бие хүртэл дунд сургуулийн сурагч байхаасаа эхлээд секцэнд хичээллэж, өдий зэрэгтэй явж байна. Ер нь манай секцээс өнөөдрийн морины томоохон зүтгэлтнүүд олноор төрөн гарсан шүү.
-Би хувьдаа ирээдүйн жокей бэлтгэгдэж байна хэмээн хардаг?
-Тийм шүү. Монголын морин уралдаан улам бүр өргөжиж байна. Цаг үеийн шаардлага эрэлтэнд тулгуурлан тун удахгүй манай улс тойрог замын уралдаан буюу морин тойруулгатай болох байх. Тэр үед цэвэр цусны морь унаж, уралдах мэргэжлийн жокей нар бол одоо манай дугуйлангийн сурагчид. Бид ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэж байгаа.
-Нэгэн үе эрчимтэй хөгжиж байсан сонгомол морин спорт өнөөдөр зогсонги байдалтай байгаа нь юутай холбоотой вэ?
-Хуучин бид улсын төсвөөс санхүүжиж, уралдаан тэмцээн болон бусад үйл ажиллагаагаа зохион байгуулдаг байсан. Дээхнэ үед манай морин тойруулга чинь өөрийн гэсэн уяач, малын эмч, зоотехникч гээд шаардлагатай бүхий мэргэжлийн хүмүүс ажилладаг. Хангамж өндөртэй байлаа. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эдийн засгийн хувьд хүндэрч, орж ирдэг төсөв мөнгө нь багасаад урьдын адил өргөн цар хүрээтэй далайцтай үйл ажиллагаа явуулж чадахаа байсан. Бусад спортын төрлөөс морин спорт маш их хөрөнгө шаарддагаараа онцлог. Хэдий тийм ч гэсэн бид өөрсдийн боломж нөхцөлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж, уралдаан тэмцээнээ зохион байгуулж байна. Ний нуугүй хэлэхэд, төр засгийн зүгээс дэмжих дэмжлэг үгүйлэгддэг. Хамгийн ойрны Солонгос, Хятад зэрэг Азийн орнууд болон ОХУ-д болж буй уралдаан тэмцээнд оролцох гэхээр тамирчид маань зардал мөнгөний хүндрэл тулгардаг. Өөрсдөө болгочих санаатай аль нэг компанийн захиралд хандахаар “медаль авчирна гэвэл дэмжиж” болж байна гэдэг. Гэтэл энэ чинь тэмцээн шүү дээ. Тэр тусмаа олон улсын чанартай тэмцээнээс медаль авна хэмээн бардам дуугарахад бас хүндрэлтэй. Ер нь ямар нэг уралдаан тэмцээнд оролцлоо гэхэд хамгийн наад зах нь морио сугалаагаар авна. Сугалсан мориндоо дасахын тулд дор хаяж 14 хоногийн бэлтгэл хийх шаардлагатай. 14 хоногийн турш морь түрээслэнэ гэдэг нэлээдгүй өндөр зардал гарна.
-Морио түрээслэдэг юм уу?
-Тэгэлгүй яахав. Морио түрээслүүлнэ шүү дээ. Тэмцээнд ороход ч ялаагүй түрээслүүлнэ.
-Хэд орчим болохов?
-Багадаа 20-30 мянган доллар, түүнээс дээш гэж яригдана шүү дээ. Энэ спортдоо сэтгэл зүрхтэй тамирчид маань Азийн тоглолтонд өөрсдийн боломжоор оролцож байгаа л даа. Гэхдээ санхүүгийн хүндрэлээс болоод маргааш тэмцээнтэй гэж байхад өнөөдөр тулгаж очоод сугалсан морин дээрээ 15-20 минутын бэлтгэл хийгээд л тэмцээнд ордог. Тэгэхээр бодсон шигээ амжилт үзүүлж чадахгүй шүү дээ.
-Уран уургач, бугуйлч, эмнэг сургалтын УАШТ-нийг танай байгууллагаас зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Гэтэл өнгөрсөн жилээс Ерөнхий сайдын ивээл дор өөр нэгэн УАШТ зохион байгуулагдах болж. Аль нь чухам “жинхэнэ УАШТ” юм бэ?
-1989 оноос эхлээд манай БХТН, Монголын морин спортын холбоотой хамтран уран уургач, бугуйлчийн УАШТ-нийг зохион байгуулсаар ирсэн. БХТН өөрөө 18 аймагтаа салбартай. Тэр салбарууд нь сумынхаа шилдгүүдийг оролцуулан аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, тэнд түрүүлсэн тамирчид нь УАШТ-д оролцдог. Аварга шалгаруулах тэмцээн жил бүр өөр өөр аймагт зохион байгуулагдаж, оролцож буй тамирчид нь харилцан туршлага судалдаг юм.
-Өнөө жил аль аймагт зохион байгуулагдах вэ?
-Энэ жилийн хувьд үндэсний спортын V наадмын хүрээнд есдүгээр сарын 12-14-нд Хүйн долоон худагт болох юм.
-Үндэсний спортын наадам аа?
-Спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй үндэсний спортын наадмын төрөлд уран уургач, бугуйлчийн тэмцээн багтаж буй. Аймгууд түрүүчээсээ бидэнд мэдээлэл өгөөд байгаа. Наадам өнгөрөөгөөд ихэнх аймгууд АШТ-ээ хийнэ гэсэн. Зарим нь ч хийчихсэн л байгаа байх. Ноднин Ерөнхий сайдын ивээл дор болсон тэмцээний тухайд зохион байгуулсан хүмүүсийг нь хувьдаа дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр өмнө нь бид улсын аварга шалгаруулах тэмцээнээ бид Булган аймагт хийчихээд ирчихсэн байсан шүү дээ. Гарцаагүй тэр төрлүүдээр тэмцээн хийх гэж байгаа бол ядаж нэрээ өөрчлөх хэрэгтэй. Ерөнхий сайдын нэрэмжит аварга шалгаруулах тэмцээн гэдэгсэн үү, ямартаа ч УАШТ гэдгийг л болих хэрэгтэй. Өнгөрсөн жил тэр тэмцээний зар яваад эхлэнгүүт орон нутгийн тамирчид маань “сая болдог чинь улсын аварга биш юм уу” гээд л шуугиад явчихсан. Тэгж хүмүүсийг төөрөгдүүлж, хүний хийгээд тогтчихсон ажлыг урдуур орж хийх хэрэггүй л дээ. Энэхүү тэмцээний гол сөрөг тал нь Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа учраас төсөв мөнгө өндөртэй. Түүнийгээ дагаад бай шагнал ч сайн. Энэ жил бид үндэсний спортын наадмаар уран уургач, бугуйлчийн тэмцээнээ хийх гэхээр түүнээс улбаатай хүндрэл гарцаагүй тохиолдоно.
-Тэр нь юу байхав?
-Бид тэмцээнд оролцох адуугаа хөлсөлж авна. Бидний төсөв бол Ерөнхий сайдын тэмцээнтэй харьцуулахад инээд хүрмээр бага төсөвтэй. Есдүгээр сар гэдэг чинь намрын хайлган цаг шүү дээ. Энэ үед хүмүүс бага мөнгөөр адуугаа өгөх үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Яагаад гэхээр өмнөх жил нь тэд хамаагүй өндөр үнээр морьдоо түрээслүүлсэн байгаа шүү дээ. Бид үүнээс битүүхэн эмээж л байна. Уг нь бид чинь уран уургач, бугуйлчийн тэмцээний патентаа Оюуны өмчийн газраас авчихсан улс шүү дээ. Энэ нөхцөл байдлаа хэлэх гээд Ерөнхий сайдтай уулзах гэхээр цаг зав гарахгүй байна гээд хүлээж авахгүй юм байна шүү дээ.
-25 жилийн тэмцээнүүдээс харахад аль аймгийн адуучид ур чадвараараа илүүрхдэг вэ?
-Янз, янз. Тэр аймаг илүү гээд хэлчихэд хүндрэлтэй байна. Жишээлбэл, Увс бугуйлаар сайн, сайн л гээд байдаг. Тэгэхэд бугуйл барьж үзээгүй гэгддэг говьчуудаас Өмнөговь аймгийн харьяат Ууганбаяр гэдэг залуу спортын мастер болчихоод байна шүү дээ. Энэ жишээн дээрээс харахад аймаг орон нутаг гэхээсээ илүүтэй тухайн тамирчдын ур чадвараас л хамаарч буй юм. Увс аймгийн харьяат Баатархүү гэдэг залуу хоёр ч удаагийн аварга болсон. Уран уургачийн төрөлд Дорноговьчууд гурван удаа аваргалсан. Ер нь жил ирэх тусам шинэ залуу тамирчид нэмэгдэж байгаа.
-Энэ жилийн тэмцээн илүү өргөн цар хүрээтэй болох болтугай. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна