Морьтой холбогдох цээрийн ёс

2014 оны 9-р сарын 10 -нд

Морь малын хаанд тамга дарахыг цээрлэнэ. Тийнхүү тамгалваар ёс алдав, малын булчин шөрмөс гэмтээв гэнэ.
Морь малаа өвслөхдөө хазаар, уяанаас чөлөөлөхгүй чөдөрлөхийг цээрлэнэ. Зөрчвөөс морь мал тамлав, зовоолоо гэнэ.
Морь унаагаа хүзүүвчлэн хөтлөхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс явгарна гэнэ.
Морь унаагаа худалдахдаа ногт, хазаартай нь өгөхийг цээрлэнэ. Морь малын хишиг буянг дагуулж өгсөнтэй адил болно.
Морь унаагаа гэр, хашааны үүднээс уяхыг цээрлэнэ. Зөрчвөөс үүд эвдэнэ, гэр хэмхлэнэ гэнэ.
Морь малаа эмээллээд уналгүй эмээлийг нь авахыг цээрлэнэ. Цээрийг зөрчвөөс эзэнгүйрэхийг ёрлов гэнэ. Заавал мордож ёслон эмээлийг нь авна.
Морь унааг хөтлөхдөө цулбуур, жолоог мөрөн дээр тохохыг цээрлэнэ. Үл цээрлэвээс унаа мориноосоо хагацах ёр гэнэ.
Морь унаагаа буруу харан унахыг цээрлэнэ. Цөлөгдөх хүнийг морины сүүл харуулан унуулдаг заншилтай байжээ.
Морь унаагаа сайн өдөр сонгохгүй дэллэхийг цээрлэнэ. Зөрчвөөс морь, эзэн хоёрын аль алинд муу гэнэ.
Морь унааны давхиагаар айлын үүдэнд очихыг цээрлэнэ. Тийн очвоос “гэр орон дайрлаа” гэнэ. “Гэрт чинь морьтойгоо, гэдсэнд чинь хутгатайгаа орно” гэсэн утгатай тул хатуу цээрлэдэг бөлгөө.
Морь унааг үүдний өмнө авч ирээд цулбуурыг гэрт оруулахыг цээрлэнэ. Талийгаачийн сүнс, хойтохыг залах, засах ёс үйлдэхэд тийнхүү цулбуурыг гэрт оруулдаг байжээ.
Морь малыг сэтэрлэн унахыг цээрлэнэ. Сэтэрлэсэн мал унаваас алдас болно, сэтэрлэх ёс зөрчинө гэнэ.
Морио буруу талаас нь чөдөрлөхийг цээрлэнэ. Гагцхүү золигт гаргасан морийг буруу /баруун/ талаас нь чөдөрлөдөг ажээ.
Морио буруу талаас нь унахыг цээрлэнэ. Урван зугтаагч, унаа мал мэдэхгүй харь хүн биш бол заавал зөв талаас нь унана.
Морио зовоох, мэслэх, буу шийдэм хэрэглэн егүүтгэхийг цээрлэнэ. Тийнхүү егүүтгэвээс эзэн, эр хүний хийморь доройтно, хишиг буян зайлна. Тайлга тахихад зориулан гаргах бол магнай руу нь ончтой цохин муучилдаг ёс буй.
Морины толгойг ташуурдах, цохихыг цээрлэнэ. Сүлд шүтээн, Хаянхирваа бурхнаа зодсонтой адил нүгэл гэнэ.
Морин дээр сүвээ тулахыг цээрлэнэ. Гал гарсан буюу хүн өөд болсон айлд очих, буухад сүвээ, ташаа тулдаг ёсон байжээ.
Морьтой хүн айлын гадуур гарахдаа хийморийн өөр зэл, хот хороо, хогийн овооны дотуур явж өнгөрөхийг цээрлэнэ. Заавар гадуур нь тойрч өнгөрнө.
Морьтой хүн ахмад хүнтэй учраад буулгүй амар мэнд асуун явахыг цээрлэнэ. Мориноосоо заавал бууж амар мэнд асууна. Буулгүй явах зайлшгүй шалтгаантай бол зөрж өнгөрөх талын дөрөөнөөс хөлөө султган зогсоод мэхийн ёсолж аман мэндээ асуух ёсон буй.
Морьтой хүн энгүүндээ дөрөө дуугаргахыг цээрлэнэ. Морь шээвээс дөрөө дуугарган хамт яваа хүмүүст чимээ дохио өгнө.
Морьтнууд хамт явахдаа худаг ус тохиолдвол дундаа хавчиж гарахыг цээрлэнэ. Заавал худаг усны нэг талаар хамт өнгөрөх ёсон буй. Хавчин гарваас худаг ширгэнэ гэнэ.
Морьтнууд цувж явахыг цээрлэнэ. “Зам багтахгүй байна уу”, “Газар авчаа юу” хэмээн хэлэлцэх тул зэрэгцэн явна.
Агталсан /хөнгөлсөн/ морийг 100 өдөр дотор эм хүн унахыг цээрлэнэ. Хэрэв унавал морины умдаг дэлбэрнэ гэнэ.
Адуу малаа зодох, адлахыг цээрлэнэ. Зөрчвөөс мал сүргийн буян дундарна. “Атаатан дайсан биш бол адгуус мал ч хөөрхий” гэхийн учир болой.
Адууг дэллэхдээ мундааг нь дэллэхийг цээрлэнэ. Сүр жавхаа, буян хишгийг нь хөндөхгүй, гундаахгүй гэсэндээ тийнхүү үлдээдэг гэнэ.
Азарга сонгон тавихдаа хар, цагаан зүсийг цээрлэнэ. Учир нь
“Ханасан бол хар азарга тавь
Цадсан бол цагаан азарга тавь” гэдэг.
Азарга тавих унаганы онгон дэл сүүлийг хайчлахыг цээрлэнэ. Хайчилж хөндвөөс сүр сүлд нь доройтно гэнэ.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна