Хурдны буян ба уяачийн жудаг

2014 оны 9-р сарын 10 -нд

Сүүлийн үед Сүхбаатар аймгийн уяачдаас домог болон тодорч буй Бүрэнцогтын уурхайгаас төрсөн нэрт уяач “баадуу” хэмээх Дорж гуайн тухай сонсоогүй монгол морьтон үгүй болжээ. Мөнххаан сумын уяач “өндөр” Дамдин гуай, “Дорж гуай ам нь болохоос хүн чанартай хүн байсан юм даа” гэж дурсан ярьж билээ. Их уяачийн домог болон мөнхөрсөн “их алаг” азарганы тухай, түүний үр төлүүд өнөөдөр ч хурдалсаар байгаа нь бодит үнэн. Алаг азаргыг анх Галшарын “хөндлөн” Бавуугийн алаг гүүний алаг даагыг шинжин авч хавчиг хүртэл нь завсаргүй түрүүлгэн, олон жил хурдлуулж олон төл авчээ.
1985 оны үед “баадуу” Дорж гуай “хөндлөн” Бавуугийн том хүү Б.Доржпүрэвтэй уулзан, “Ах нь чамд бэлэг өгнө өө..., нэг үрээ хараад ав” гэжээ. Б.Доржпүрэв нэг үрээг зааж “үүнийг авъя” гэхэд Дорж гуай “чи муу харж байна. Чамд би ийм үрээ өгөхгүй. Чамд нэгэнт л өгье гэсэн юм чинь өгөх шиг л өгнө...” гээд “энэ хүрэн үрээг ав. Хаана ч аль ч суманд мордуулсан цээжинд гараад л ирэх байх. Бүрэнцогтод мордуулахад Хонгорын хойд дээгүүр цээжинд гараад ирэх нь ирнэ. Харин зүүн уруугаа ороод чамд айрагтай туушиа тэврүүлэх үгүйг би мэдэхгүй. Төвшинширээд мордуулвал Шар хөв дээгүүр өнгөнд гараад л ирнэ. Харин урд уруугаа ороод чамд айрагтай хул тэврүүлэх эсэхийг би мэдэхгүй. Мөнххаанд мордуулахад Таруугийн дэрсэнд үзүүрт орж ирэхдээ л ирнэ. Чамд айраг амсуулах үгүйг би мэдэхгүй. Гэхдээ чи уяж чадсан ч, чадаагүй ч ямар ч байсан энэ зээрд үрээ минь чамайг сүлнэ дээ...” гэж хэлээд жолоог гардуулжээ. Үнэхээр яг л хэлснээр нь болсон байна. Бэлгэнд өгсөн зээрд үрээ Доржпүрэвийн “баадуу” зээрд гэдэг нэртэй азарга болжээ. Доржпүрэвийн “баадуу” зээрд дээрх сумдад уралдаад Хонгорын ухаа, Шар хөв, Таруугийн дэрсэнд гарцаагүй л айрагдаж, түрүүлэхээр үзүүрт гарч ирээд л 7-8 гээд орчихоод байж. Үнэндээ уяачаас л шалтгаалсан хэрэг. Түүнийг мэдэх хүмүүс “баадуу” Дорж гуайг хувилгаан хүн байхад дороо хүн шүү гэж ярьж байсан гэдэг. Харин Доржпүрэвээс хүмүүс “баадуу” зээрдийн төлийг ч ангайснаар нь авдаг байжээ. Төвшинширээ сумын Улсын сайн малчин Мижээ Доржпүрэвээс “баадуу” зээрдийн төл хөмөрсөн аяга шиг тууртай гуулин хүрэн азаргыг авч соёолон байхад нь гурван давхил хийгээд явуулахад аман хүзүүдэж байж. Үнэн хаттай адуу байсан гэдэг. Гацаа Байтсайханы хүрэн, Цэрэндоржийн хүрэн, бор ухны хүрэн, Санжаагийн чанга хүрэн, зүлэгтийн “монтоон”, Жагаагийн хүрэн, Дорпүрэвийн хээр, Мижээгийн том ах Норовсамбуугийн хүрэн зээрд, Ням-Очирын Арвин-Олзын зээрд, Довчингийн Санжаагийн зээрд, хонгор азарга /шуурганд алдсан гэдэг/ Баян хамрын Пүрэвдоржийн хүрэн азарга, Дархан сумын Дэгжингийн Хуягтын хээр , Мижээгийн дүү Аюулгүйн хээр азарга гээд олон адуу гарч ёстой Доржпүрэвийг “сүлсэн” байна. Түүний удам Мижээд “жоол” зээрдийн төл арваад азарга байдаг гэдэг юм. Ингэж л хурдны удам хадгалагдаж байдаг жамтай. Ийнхүү нэрт уяач “баадуу” Дорж гуай алтан туурт адууныхаа буяныг анх авсан эзний үр хүүхдэд нь хүртэл бэлэглэж байсан нь уяачийн жудаг, ёс суртахуун, хүн чанарын илэрхийлэл байжээ.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна