Аймгийн Алдарт уяач С.Чойжилжав: Хурдан гээд авсан адуу айрагдахгүй байж үзээгүй


Завхан нутгийн хийморилог уяачдын түүчээ үргэлжилж байна. Энэ удаад Алдархаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Чойжилжавын ярилцлагыг хүргэе.
-Уяачийн гараагаа хэдэн онд эхэлж байв гэдгээс л яриагаа эхэлье дээ?
-За би бусад улс шиг удам дамжсан уяач биш. Манай аав морь уядаггүй ч адуунд их дуртай хүн байсан. Би эцгийнхээ тэр чанарыг дуурайн адуу маланд ойр, эмнэг хангал сургахдаа муугүй гэгдэж явлаа.Ер нь өнөөдрийг хүртэл мориноос тоотой унасан байх шүү. 25 настай анх нэгдэлд малчин болж гурван жил адуу маллаад, дараа нь хонь авч хариулсан. Хонь хариулдаг болсон чинь морь уямаар санагдаад болдоггүй. Тэгэхээр нь ганц гүүгээ хүний азарганд тавиадахсан эр унага гардаг юм. Нөгөөдөхөө дааганд уясан чинь аймагт аман хүзүүдээд, шүдлэндээ айрагдаад, хязааландаа түрүүлсэн. Соёолон жилээ их сайн байсан ч хүүхэд нь уначихаад давхиж чадаагүй. Тэрнээс хойш эргээд л хүүхдээ унагаачихдаг муу зан сурчихаад ахиад давхиулж чадаагүй дээ.
-Уг нь ч хурдан буян байж дээ?
-Харин тийм.
-Гэхдээ Алдартын урмыг тэтгэх өөр хурдан хүлэг цөөнгүй байсан байлгүй?
-Шилүүстэй сумаас нэг хээр азарга авч уяад таван жил дараалан аймагт айрагдуулж байлаа. Хээр азарга хөгшрөөд уях адуугүй болж байтал нэг жил бэлтгэл адуу манай хойхно авдаг юм. Тэгсэн тэрэн дотор нэг сайхан цэгээн үрээ байна. Насыг нь асуусан шүдлэн гэнэ. Харсан сайн морь болмоор юм. Уявал ч хурдан санагдаад болдоггүй.Тэгэхээр нь орой ирээд самгандаа хэллээ. “Сайхан цэгээн үрээ байна. Хээр азаргаа өгөөд авчихдаг юмуу” гээд. Тэгсэн самган уурлаад “Олон жил уяж баярлачихаад одоо бэлтгэлд өгөөд байхдаа яахав” гээд сүйд болж байна.
-Бас ч аргагүй л юм?
-Тэр ч тэгэлгүй яахав. Маргааш нь самганаасаа нууж байгаад хээр азарганыхаа дэлийг нь авч бэлтгэлд өгчихөөд оронд нь цэгээн үрээгээ авчихсан. Тэр үед чинь хувийн мал тоотой хэцүү байлаа шүү дээ. Ямар сайндаа л тийм юм хийж байхав.
-Цэгээн үрээ чинь тэгээд яаж давхисан бэ?
-Цэгээн үрээг харсан хүмүүс тоодоггүй. Тэгэхээр нь тэгэхээс тэгэх гэж “хойтон уяж түрүүлгэнэ” гээд хэлчихлээ.
-Битүү үрээнд ам гарчихаж байгаа юм уу?
-Тэгсэн. Хэлсэн ёсоороо хойтон жил нь аймгийн наадамд цэгээн үрээгээ хол түрүүлгэсэн дээ. Түрүүлэх түрүүлэхдээ бүр их хол түрүүлсэн юм.Тэгсэн харин өмнө нь ингэж хол ирсэн адуу байхгүй. Үрээ чинь дутуу эргэсэн байх барихгүй гэдэг байгаа.
-Тэгээд бариагүй хэрэг үү?
-Удалгүй тугтай машины хүмүүс ирээд “Цэгээн үрээ ирсэн үү. Тэр мөн хурдан мал юмаа” гэж хэлээд барьж байлаа. Дараа жил нь соёолондоо таваар давхиад, бүдүүрсэн хойноо хоёр ч удаа айрагдсан. Аймагт шүү дээ. Сумдаа бол олон түрүүлсээн.
-Уяач хүний бахархал унаган адуугаараа наадах байдаг.Таны хувьд унаган адуугаараа хэр наадаж байна даа?
-Хээр азарганы маань төл тийм сайн давхиагүй. Харин сүүлд тавьсан бор азарганы маань төл бор үрээ их хурдалсан. Аймгийн наадамд даага, шүдлэндээ айрагдаж, хязааландаа түрүүлсэн.Би ер нь аймгийн наадамд их мориноос бусдыг түрүүлгэсэн.
-Сонсоод байхад авмал адуу нь илүүтэй хурдалж. Хурдан адууг таньж авна гэдэг морь сайн шинждэгийнх биз?
-Ер нь багцаалддаг л гэж боддог шүү.Сэтгэлд таарсан моринд үнэ өртөг хайрлаж үзээгүй. Хурдан гээд авсан адуу айрагдахгүй байж үзээгүй. Хээр азарга, цэгээн үрээнээс гадна Тайванаас нэг сая төгрөгөөр бор морь авч аймгийн наадамд хоёр ч айрагдуулсан.
-Таны уяаны эрдмийг өвлөж байгаа ямар хүн байна. Залуустаа ер нь зааж зөвлөнө биз?
-Манай сумаас төрсөн МУ-ын Алдарт Санжаа бид хоёр их сайн найзууд. Бид олон жил морь малаа хамт уяж байна. Нэг талдаа тэр хүн миний уяаны багш гэж хэлж болно. Санжаа бидний мэддэг уяа сойлгын арга одоо хоцрогдоод байх шиг байнаа. Хүнд юм хэлэхээр буруудчих боловуу гэж бодогддог боллоо. Манай хүргэн “аав уяаныхаа нууцыг хэлдэггүй” гэдэг юм. Хэллээ гэхэд энэ цаг үед нь тохироо ч уу, үгүй ч үү гэж бодогдох юм байна шүү дээ. Өнгөрсөн зун Зэгстийн наадамд бид бөөнөөрөө явлаа. Морьд сунгасан чинь миний саарал морь хамгийн сүүлд машины 20 миллтэй ирж байна. Тэгэхээр мордохын урьд өдөр хоолыг нь хасаадахсан чинь аман хүзүүнд давхиж, даага нь гурвалсан. Энэ мэтчилэн ойр зуурын засал энэ тэрийг бол хэлдэг л юм.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна