“Магнай халтар”-ын тууль оршвой

Монголын морины их олимп шигшмэл морьдын “Их хурд-4” уралдааны түрүү, “Талын хүлэгч” гал уяаны гишүүн Цагаанбандийн Баяржаргалын Магнай халтар азаргыг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Гурван удаагийн “Их хурд” уралдаанд тоосоо өргөж, Амгалан төрийн ажнай шарга азаргыг ид үед нь дийлсэн энэ хурдан буян монгол түмний бахархалт хүлгэдийн нэг. Улс, бүсийн наадамд хоёр айрагдаж, “Их хурд” уралдаанд нэг түрүүлсэн Магнай халтар азаргыг магтан дуулсан шүлэг дуу цөөнгүй. Харин саяхан домогт хүлгийг бахадсан тууль төржээ. XXI зууны анхын тууль гэдгээрээ эрхгүй онцгойрох энэхүү уран бүтээлийг “Талын хүлэгч”гал уяаны гишүүн, “Яндаг фильм” студийн захирал, СТА Я.Болдбаатар туурвиж, залуу уран бүтээлч, морин хуурч, хөөмийч Э.Мөнхбаяр хайлсан байна.
Арав орчим минут үргэлжлэх XXI зууны анхны тууль Магнай халтар азарганы амжилт, алдрын товчооныг хүүрнэх бөгөөд сүүлийн үед үзэгч сонсогчдын анхаарлыг нэлээдгүй татаж, мэргэжилтнүүдээс ч гэсэн өндөр үнэлэлт авч байгаа гэнэ лээ. Ингээд эрхэм та бүхэндээ XXI зууны анхны туулийн эзэн Магнай халтар азарганы талаар товч мэдээллийг шинэ уран бүтээлийн хамт санал болгож байна.
Тогоруу угшлын адуу
Тогоруугийн дөрөв дэх үеийн цустай хэмээгддэг халтар азарга Төв аймгийн Баянцогт сумын уугуул Отгонбаярын унаган адуу. 2005 онд сумандаа зохиогдсон хаврын уралдаануудад сайн давхиж байсан халтар шүдлэн одоогийн эзнийхээ нүдэнд өртжээ. Ганц хүний нүдэнд бус, халтар үрээг хурдан гэдгийг адуунд нүдтэй хүн бүхэн ажиглаж мэдчихсэн байсан гэдэг. Тиймээс Ц.Баянжаргал “Хоёулаа наймаа хийе. Ах нь дараа жил болох сумынхаа /Завхан аймгийн Яруу сум/ 80 жилийн ойд халтар үрээг чинь уралдуулмаар байна” хэмээн ил цагаан хэлж хадаг барьжээ. Морины эзэн хүү ч зөвшөөрч “Та аваад яв, дараа нь үнэ өртгийг нь тохиръё” гэснээр Магнай халтар одоогийн эзнийхээ мэдэлд очжээ.
Халтар азарганы онцлог
Халтар азаргыг эзэн нь “Арьс хөрс нимгэн, бэлэн хөлстэй, давхил сайтай, өөртөө их амралт өгдөг, уяан дээрээ тааваараа байх гээд байдаг ч яг уралдааны үеэр араас ирж байгаа адуунд гүйцэгдэн ноёлогдоод байдаггүй. Уяа нь орохоороо ааш нь жаахан ширүүхэндүү болчихдог ч, наадмын өмнө өөртөө амралт өгөөд номхорчихдог” хэмээн дүгнэсэн юм. Магнай халтарын уяаг Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн тааруулдаг гэдгийг уншигчид андахгүй биз. Тэд Өвөрхангайд болсон нэгэн уралдааны үеэр танилцаж, Хархоринд болсон “БОСА” компанийн 10 жилийн ойн уралдаанд хамт явахаар тохиролцжээ. “БОСА” компанийн 10 жилийн ойн уралдаанд Магнай халтар түрүүлж, Дуламсүрэн Манлайн Элбэг хээр нь аман хүзүүдсэнээр тэдний нөхөрлөл эхэлсэн гэдэг. Эх орны төв цэгээс эхэлсэн тэдний нөхөрлөл батжихын хэрээр халтар азарганы амжилт нэмэгдсэн хэмээн Ц.Баянжаргал уяач бэлэгшээж явдаг юм билээ.
Амжилтын товчоон
Сум, орон нутгийнхаа наадмаас айраг түрүү хүртэж явсан халтар үрээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн анхны уралдаанд гуравт хурдалж, Архангай аймгийн Тоглохын талд зохиогдсон “Тамирын хурд” уралдаанд айргийн тавд хурдлан, бүсийн наадмаас анхны айргаа хүртэж, морь сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн юм. Энд Эрдэнэт хотын 30 жилийн ойн уралдааныг дурдахгүй өнгөрч болохгүй бөгөөд цэвэр цусны адууг тусад нь уралдуулна гэсэн амандаа хүрээгүйгээс зургаад хурдалсан Магнай халтар айрагдаж чадаагүй. Халтар азарганы амжилтын оргил үе нь 2007 он байлаа. АХ-ын 86 жилийн ойн төрийн их баяр наадамд аман хүзүүдсэн халтар азарга давхар уяагаар, шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд тоосоо өргөж, цуут шаргын түрүүнд гишгэн түүхэн амжилтын эзэн болсон билээ. Ийнхүү моринд дуртай монгол зон олныг самсааг шархируулан хурдалж байсан халтар азарга өдгөө ижил сүрэгтээ тааваараа налайж байна.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна