МУ-ын Гарамгай мэргэн Х.Оюунчимэг: Шинэ амжилтын эзэн болж, түүнээ дахин баталсандаа баяртай явдаг


Монгол түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон үндэсний их баяр цэнгэлийн төрлүүдээс бүсгүй хүн оролцож болдог нь сурын харваа юм. Өв соёлын нэгээхэн хэсэг үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөн жил дараалан түрүүлж, шинэ амжилтын эзэн болсон МУ-ын Гарамгай мэргэн Х.Оюунчимэгтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна. Эрхэм уншигч та бүхэн таалан болгооно уу?
-Төрийнхөө их баяр цэнгэлд завсаргүй дөрөв түрүүлж, эрхийндээ эрчтэй энэ цагийн шилдэг харваачдын нэг гэдгээ батлан харуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд, тэр тусмаа харваачдадаа мэндчилгээ дэвшүүлье.
-Дөрөв дараалан түрүүлж, МУ-ын Гарамгай мэргэн цол хүртсэн эмэгтэй харваач олон байдаггүй байх. Та энэ цолыг хүртсэн хэд дэх харваач вэ?
-МУ-ын Гарамгай мэргэн цолтой эмэгтэй харваач хэд, хэд бий. Нэлээд дээхнэ үеийн харваачдаас Гарамгай мэргэн цолтой хүн байсан гэдэг. Нэрийг нь яг одоо санахгүй байна. Харин намайг харваж эхэлснээс хойш гэвэл Даваажаргал, Даваахүү нарын тав түрүүлсэн Даяар дуурсах мэргэн цолтой харваачид бий. Мөн үндэсний сурын харвааны Дархан мэргэн цолтой Мөнхцэцэг гэж эмэгтэй өдгөө Америкт амьдарч байгаа. Намайг харваж эхлэхээс өмнө Америк явсан юм билээ.
-Тэгвэл та эмэгтэй харваачид дотроо амжилтаараа гуравдугаарт эрэмбэлэгдэх нь ээ?
-Ер нь бол тийм. Гэхдээ одоо харваж байгаа харваачид дотроо хоёрт жагсаж байгаа.
-Даваажаргал Мэргэн таны адил дараалж түрүүлэн Даяар дуурсах мэргэн болж байсан уу?
-Хамгийн анх 1996 билүү, 1998 онд түрүүлсэн юм. Түүний дараа 2001, 2002, 2004, 2005 онд түрүүлж Даяар дуурсах мэргэн болсон. Ер нь Мэргэн болсноосоо хойш дараалан түрүүлж Гоц мэргэн болсон харваач байдаггүй юмаа. Гурав дараалан түрүүлсэн хүн ч байдаггүй байх. Яагаад гэхээр ноднин гурав дахиа түрүүлэхэд рекорд тогтоож байна гэж байсан юм. Сурын харваагаар хичээллэснийх шинэ амжилтын эзэн болж, түүнээ дахин баталсандаа баяртай явдаг.
-Өнөө жил сурын харвааны бай шагнал нэмэгдсэн дуулдаад байсан?
-Ер нь сүүлийн жилүүдэд жаахан ахиц гарч байгаа. Өнгөрсөн жил түрүүлсэн харваачид дөрвөн сая төгрөг өгч байсан бол өнөө жил найман сая болсон байна лээ. Улсын наадмын хувьд ийнхүү нэмэгдэж байгаа ч орон нутгийн түвшинд аймаг, сумын ойн баяр наадмуудын хувьд өмнөх шигээ харьцангуй хэмжээтэй хэвээр л байна. Түрүүлсэн бөх, түрүү морио 20, 30 саяар байлж байгаа хэрнээ сурын шагнал нь түүнтэй харьцуулахааргүй бага байх жишээтэй. Гэхдээ манай харваачид бай шагналаа голж байсан удаагүй. Ёстой нөгөө олон түмнээ эрийн гурван наадмаараа тэгш цэнгүүлж байгаадаа баярлаж явдаг улс.
-Өнөө жилийн хувьд Мэргэн нэлээд хэдэн газар наадах шиг боллоо?
-Тэгсээн. Улсын наадмын дараа төрсөн нутаг Хэнтий аймгийнхаа Дадал суманд болсон "Алтаргана" наадамд оролцож, хотоос очсон улстай нийлж нэг баг болж харваад гуравдугаар байрт орсон. Тэндээсээ Ховд явж баруун хязгаарыг үзэнгээ, Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойн баяр наадмын харваанд харваад түрүүлсэн. Дараагаар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 20, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90 жилийн ойн баярт оролцож хоёуланд нь хоёрдугаар байр эзэлсэн. Тэгээд эх орны зүүн хязгаараа үзэнгээ Халхгол сумын 90 жилийн ойн баярт түрүүллээ.
-Уучлаарай, эвгүй биш бол өнөө жилийн баяр наадмуудаас сурын харваандаа хамгийн өндөр бай шагнал хуваарилсан аймаг, сумыг мэдэж болох уу. Мэдээж таны оролцсон харваануудын тухайд?
-Улсын баяр наадам байна. Дараагаар нь Цогтцэций сумын 90 жилийн ой орох байх. Түрүүлсэн харваачийг гурван сая, хоёрдугаар байр эзэлсэн харваачийг хоёр сая, гуравдугаар байр эзэлсэн харваачийг нэг сая төгрөгөөр шагнаж байна лээ.
-Нэгэн үе аймгууд хүртэл морь уралдуулж, бөх барилдуулаад л наадчихдаг байсан. Ерөнхийлөгчийн зарлигаас хойш сурын харваа дэлгэрч байгаа юмаа даа?
-Тийм шүү. Монгол үндэсний эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгэсний дараагаас эхлээд аймаг, сумд эрийн гурван наадмаа тэгшхэн авч явдаг болсон. Сүүлийн үед залуучууд сур харвах нь ихэсч байна. Манжийн дарлалын үед бараг 200-300 жил дарагдчихсан спорт дахин сэхэж сэргэж гарч иртлээ нэлээн удаж байх л даа. Ер нь бол 10-20 жилийн дараа сурын харвааны үнэлэмж, нийтийн хүлээн авах байдал сайжирна гэдэгт итгэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн харваа их хөгжиж байна. Манай гэр бүлээс гэхэд нөхөр, охин, хүү гурав гурвуулаа спортын мастер цолтой. Хүү маань сая улсын наадмаар эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд гуравдугаар байр эзэлсэн. Нэг нум барьсан хүн тавьж чаддаггүй. Хүнийг тэгтэл нь татдаг сайхан спорт. Дээр нь хүнд тэсвэр тэвчээр, ах захаа хүндлэх, өв соёл, уламжлалаа дээдлэх гэх мэт хүмүүжлийн асар их ач холбогдолтой.
-Жил бүрийн наадмаар төрийн тэргүүн маань сур харвадаг уламжлал тогтоод нэлээд хэдэн жил болж байна. Энэ бас сурыг дэлгэрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулдаг байх?
-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Улсын тэргүүн сур харваж байх хэрэгтэй. Гэхдээ нэгэнт залуу хойчдоо үндэсний өв соёлоо сурталчилж байгаа юм чинь уг нь зөв эрхийвчилж харвабал сайн байгаа юм. Салаавчилж харваад байна лээ. Манайхан анхнаас нь зөв заагаад өгчих хэрэгтэй л дээ. Зурагтаар харахад жаахан эвгүй л юм билээ.
-Морин жилд харваачдаас анхны Хөдөлмөрийн баатар төрснийг би хувьдаа ихэд бэлгэшээж байгаа?
-Сурынхан маань бүгд баяртай байгаа. Дээр ярьсан сурын харвааны үнэлэмж сайжирч, харваачдын хөдөлмөрийг үнэлдэг болж байгаагийн эхлэл шүү дээ.
-Шинэ амжилтын эзэн болохдоо багшийгаа дурсч байсныг тань санаж байна. Тийм баярт мөчид хамгийн түрүүнд бодогддог уу?
-Тэгэлгүй яахав. Тэр хүний тусламжтайгаар өдий зэрэгтэй явна даа гэж бодогдоно. Миний багш Төв аймгийн Баянжаргалын сумын уугуул, МУ-ын Мэргэн Өлзийбат гэж сайхан буурал байсан. Одоо хүүхдүүд нь миний шавь болчихоод явж байна.
-Ингэхэд Мэргэн олон шавьтай юу?
-Би Төв аймагт шавь нараа бэлтгэдэг. Одоогоор 40-50 хүнийг сур харвахад сургаад байна. Эхний шавь нь дөрвөн жилийн дараа Мэргэн болсон. Батзаяа Мэргэнийг мэдэх байх. Мөн Өсөх идэр мэргэн гурав төрсөн. Шавь нар амжилт гаргах нь өөрийн амжилт гаргаснаас ялгаагүй сайхан санагддаг юм.
-Дээд амжилт тогтоох сүүлийн сумаа тавихад хэр догдолдог вэ. Сэтгэл хөдлөлөө барьж сурах нь аливаа спортод амжилт гаргах гол суурь хэмээгддэг шүү дээ?
-Одоо ерөнхийдөө сэтгэл санаагаа барьж сурч байна даа. Олон жил харваад сайн харваачидтай өрсөлдөөд ирэхээр биеэ их дайчилж, сэтгэл санаагаа барьж сурдаг юм байна лээ. Тийм эгзэгтэй үед энэ сумыг л зөв харвачихъя гэж боддог.
-Залуучууд маань үлгэр авах биз ээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Монгол түмнээ олон жил баярлуулаарай. Амжилт хүсье.
Б.Долзодмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна