Б.Үнэнбат: Их агсал гэрийн урлагаас дэлхийн урлаг болтлоо хөгжсөн гайхамшигт өв


Ойрадын их хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ой өнөө жил тохиож буй. Баруун Монгол түмэн их хааныхаа сүүдэр тохиосон баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Торгууд ястны бэлэг хамгийн эрхэмд тооцогдож байсан юм. Ховд аймгийн Булган сумаас их хааныхаа ойд зориулан их агсал бий биелгээг илэрхийлсэн хүрэл хөшөөг, ёслол хүндэтгэлийн өргөөний хамтаар бэлэглэсэн. Монгол түмний биет бус соёлын өв их Агсал бий биелгээний гэрэлт хөшөөний нээлтийн үеэр санаачлан бүтээгч Бийцээгийн Үнэнбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Торгууд түмний нэрийн хуудас болсон их агсал бий биелгээг мөнхжүүлэх санаачилга гаргасан танд талархал илэрхийлье.
-Баярлалаа. Би өөрөө Ховд аймгийн Булган суманд төрсөн Торгууд хүн л дээ. Их агсал бий биелгээ бол Торгууд ястны биет бус соёлын өв юм. Өөрөөр хэлбэл, өөрийн чинь хэлсэнчлэн нэрийн хуудас буюу орчин цагийн хэлээр нутгийн “брэнд” юм даа. Агсал бий биелгээг XIX зуунаас эхэлж биелсэн гэдэг. Харин бидэнд үлдсэн хамгийн сүүлийн тод томруун мэдээлэл бол 1895 онд Магсарын Пүрэвжал гэдэг хүн 13 настайдаа анх их агсал бий биелгээг биелж сураад, 1954 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Улаанбаатар хотноо очиж тоглоход анх удаа мэргэжлийн урлагийн тайзан дээр өөрөө биелж, олны хүртээл болгож байсан юм билээ. Тэр үеэс л олон нийт энэ гайхалтай бий биелгээний үнэ цэнийг мэдэрч, Булхүү гэдэг хүн сурч аваад Будапешт хотноо болсон дэлхийн залуучууд оюутны хоёрдугаар их наадмаас алтан медаль авч байсан гэдэг юм. Ийнхүү их агсал гэрийн урлагаас дэлхийн урлаг болтлоо хөгжсөн түүхтэй. Их агсал бол агсам жороо хул морьтой, өндөр сайхан биетэй Торгуудын баатрын илэрхийлэл юм. Тэр утгаараа Ойрадын их хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ойд зориулан Торгууд түмний илэрхийлэл болсон энэхүү хөшөөг бүтээхээр шийдсэн юм. Хөшөөг босгох санаачилгыг гаргасан нь бас түүхтэй. Хаврын нэг өдөр Ардын жүжигчин Гомбосүрэн гуайтай хуучлаад сууж байтал “язгуур урлагт маань янз бүрийн дэл сүүл нэмэгдээд нэг л бүдгэрэх тийшээ хандаад байна. Ялангуяа манай баруун Монголын их агсал, Алтайн магтаал, хөөмий бол дахин давтагдашгүй агуу бүтээлүүд шүү дээ. Эднийгээ мөнхлөх юмсан” хэмээн санаашрангуй хэлсэн юм. Тэр үед надад энэхүү хөшөөг бүтээх санаа төрж, хүмүүст хэлтэл “Их агслын хөшөө юм уу” гээд дуун дээрээ дэмжиж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хөшөө хүн бүхний хүсэл сэтгэлд хүлээлт үүсгэчихсэн байсан. Тэр утгаараа хоёрхон сарын дотор хөшөө босгох хөрөнгө мөнгөний асуудал маань шийдэгдсэн дээ.
-Ер нь нийт хичнээн сая төгрөгөөр бүтсэн юм бэ?
-110 орчим сая төгрөгөөр бүтсэн.
-Хөшөөний загвар дизайн хийгээд урлах үйлийг ямар хүмүүс гүйцэтгэсэн бол?
-Ховд аймгийн Үенч сумын уугуул, Булган сумын харьяат Баатарцог гэж залуу бий. Бид нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Баатарцог маань хайчилбараар мэргэшсэн хүн л дээ. Үүнээс өмнө бид Уваш хааны долоон метр өндөр хөшөөг хийсэн. Тэрхүү хөшөө Ховд аймгийн Булган сум болон Халимагт бий. Ийнхүү өмнө нь хамтарч ажиллаж байсан болохоор би хамгийн түрүүнд Баатарцогтдоо хандаж, агсалын үгийг өгсөн юм. Найз маань надтай ярьж сууснаа “би санаагаа олчихлоо, маргааш цаасан дээр буулгаад ирье” гэсэн. Маргааш нь яг энэ дүр төрхийг буулгаад ирсэн. Би өөрөө урлагийн хүн биш болохоор мэргэжлийн хүмүүст хандахад “гайхамшигтай болж. Наадахаас чинь өөр сайн хувилбар байхгүй. Шууд наадахаараа хий” гэсэн. Тэгээд л найзынхаа гаргасан загварыг хүрлээр цутгаж мөнхжүүлсэн дээ. Хүрэл хөшөө урт удаан настайн дээр өнгө зүсээ алддаггүй сайн талтай юм билээ.
-Нийслэлд хийлгэсэн үү?
-Хятадад хийлгэсэн. Улаанбаатар хотод хүрлийн үйлдвэр байдаггүй юм билээ. Тэгээд Бээжин рүү зураг төслөө өгч явуулаад хийлгэсэн юм. Их агсалын энэхүү хөшөө дэлхийн хэмжээнд Монголын брэнд, Монголын хэмжээнд баруун Монголын, тэр тусмаа Ховдын брэнд. Харин Ховдодоо Булган сумын тэр тусмаа Торгууд ястны брэнд болж байна. Энэ бол хэн нэгэн хүнд зориулж босгосон хөшөө биш. Харин соёлын биет бус өв.Соёлын биет бус өв гэдэг гарт баригддаггүй хэр нь нүдээр харж, чихээр сонсдог зүйл.
-Биет бус соёлын өв бий биелгээг хойч үеийн залуус тань хэр мэдэх бол?
-Биднийг бага хүүхэд байхад сургуулийн бараг бүх хүүхдүүд агсал бий биелгээ биелдэг байсан. Урлаг уран сайхны талаас ямар хэмжээнд үнэлэгдэж байсныг мэдэхгүй. Гэхдээ хүүхэд бүр ямар нэг хэмжээгээр биелдэг. Шилдгүүд нь олон нийтийн арга хэмжээн дээр бүжиглэж, үзэгчдийн хүртээл болгодог байлаа. Их агсал бий биелгээгээр олон хүн амьдарч, олон хүн од шиг гялалзаж алдар суу нь мандаж яваа гэж би ойлгодог. Жишээлбэл, Будхүү, Сэвжид, Сүхбаатар нарын улсын хэмжээний мундагчууд.Дашдорж, Чимэдцэрэн, Даваадорж нарын Булганы ардын авьяастнууд. Анзаарсан бол агсалыг эмэгтэй хүн биелдэггүй. Яагаад гэхээр Торгууд баатрын сүр хүчний илэрхийлэл шүү дээ.
-Танайхан дунд биелдэг хүн байсан уу?
-Миний ах дүү нар дотор айхтар биелж байсан хүн байхгүй ээ. Гэхдээ би Торгууд хүн гэдгээрээ омогшиж, Торгууд хүн гэдгээрээ бахархаж явдаг. Торгууд түмний бахархал болсон их агсал дэлхийн тайзан дээр мөнхөрсөн гэдгээр нь бахархаж явдаг хүн. Их хааныхаа мэлмий гийсний 370 жилийн ойн баярт Булганчууд өөр нэгэн бэлэгтэй ирсэн нь арван ханатай бүрэн сийлбэртэй ёслол хүндэтгэлийн өргөөг аймагтаа бэлэглэж байгаа. Та бүхэн мэдэх байх. Галдан бошигт хааны ээж, Эрдэнэбадрах хунтайжийн хатан Юм-Агь бол Торгууд бүсгүй. Өөрөөр хэлбэл, Торгууд түмэн бол Галдан бошигт хааны нагац талынхан юм. Тэр утгаараа их ойд нь дээр хэлсэн хоёр янзын бэлэгтэй ирлээ дээ.
-Өгсний нүүр бардам, авсны сэтгэл хангалуун сайхан бэлэг байна. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна