“Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргал: Энэ удаагийн “Жавхлант шаргын хурд-2014” уламжлалт хаврын уралдааны үеэр 500 орчим сая төгрөгийн наймаа хийгдсэн байна лээ”

Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2014” уламжлалт хаврын уралдаан дөрөвдүгээр сарын 27-нд Баруун-Урт сумнаа амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү дэвжээнээ шандсаа шалгаж, цулбуур өргүүлсэн хурдан хүлгэд төрийн наадамд түрүүлж, айрагддаг бичигдээгүй хууль тогтоод удаж буй. Чухам тиймээс ч энэхүү уралдааны цар хүрээ жил ирэх тусам тэлж, хурдан хүлгүүдийнхээ шандсыг шалгах гэсэн уяачид газрын хол , усны уртыг үл тоон Баруун-Уртыг зорих болсон билээ. Энэ удаагийн уралдаанд ч гэсэн Хөвсгөл, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймаг болон Өлзийт хорооллын уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг. Энэ жилийн хувьд байгалийн онц үзэгдлээс /шороон шуурга/ болж уралдаан товлосон хугацаанаас хоёр хоног хойшилсныг ашиглан уяачид хурдан морины наймаа сэлт ч хийгээд авсан гэнэ лээ. Бид уралдааны талаар зохион байгуулагч “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргалаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Сүхбаатарын төдийгүй зүүн бүсийн хурдан хүлгэд амжилттай тодорсон. Уралдаанд онцлох зүйл байв уу?
-Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" МСУХ шинэчилсэн зохион байгуулалтанд орсны таван жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс энэ удаагийн уралдаан таван жилийн ойтой давхцсанаараа онцлог. Мөн миний хувьд холбооны тэргүүний ажлыг аваад хийсэн анхны томоохон уралдаан нь байлаа. Гурав дахь онцлог нь олон аймгийн уяачид, ялангуяа МУ-ын Тод манлай, Манлай, Алдарт уяачид ирсэн явдал. Нас болгонд доод тал нь 150, дээд тал нь 192 морь уралдаж, өмнөх жилүүдээс илүү өтгөн боллоо. Дөрөв дэх онцлог нь гэвэл манай аймаг өмнө нь ч баримталж байсан бодлогынхоо дагуу эрлийз морьдыг уралдуулаагүй. -Улс, бүсийн наадмын түрүү, айргийн хүлгэд эндээс тодордог гэдэг утгаараа морины зүтгэлтнүүд цөөнгүй ирсэн бололтой байсан?
-Тийм шүү. Улсын наадамд гурван жил дараалан түрүүлээд байгаа Улс халзан азарга сүүлийн хоёр жил манай “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүүлсэн. Ер нь манай энэ уралдаанд амжилттай уралдсан морьд улс, бүсийн наадмуудад сайн давхидаг учраас уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдаан нь болж чадсан байна.
-Наймаа ч нэлээд хийгдсэн сурагтай?
-Сүүлийн жилүүдэд энэхүү уралдааны үеэр морины наймаа нэлээд хийгддэг болсоон. Бидний баттай мэдэж байгаагаар энэ удаагийн уралдааны үеэр 500 орчим сая төгрөгийн наймаа хийгдсэн байна лээ.
-Адууны наймааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, дуудлага худалдаа маягаар зохион байгуулдаг болно гэж байсан. Тэр ажил хэзээнээс хэрэгжих вэ?
-Энэ удаа амжсангүй ээ. Ер нь аймагтаа болон Улаанбаатар хотод хурдан морины дуудлага зохион байгуулъя гэсэн бодолтой байгаа. Ирэх жилээс хэрэгжчих байх.
-Уралдааны бай, шагнал урьд жилүүдийнхээс өссөн. Мөн айргийн морьдын медаль нэлээд өвөрмөц санагдсан?
-Таван жилийн ойн хүрээнд медалийнхаа шинэ загварыг батлуулж хийлгэсэн юм. Бай шагналын хувьд өмнө нь түрүү морио сая төгрөгөөр байлдаг байсан бол энэ жил хоёр сая болгож өсгөсөн. Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Болдбаатар, "Гарьд зам" компанийн захирал Д.Батбаяр, Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Монхор нарын морины төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хандивлагчаар оролцсон. Ер нь манай уралдааныг ивээн тэтгэх, аль нэг насны бай шагналыг даах сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг ч тэр бүрийг хүлээж авах боломжгүй байдаг.
-Баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна