Хөлс авахуй, өнгийг шинжлэх нь


Цуут уяач, их шинжээч Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын зохиосон "Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт" судар үргэлжилж байна.
Хөлс авахуй нь: Морийг анх барьсны маргааш үсний угийн хар шавар гэгч хөлсийг гаргах тул сул нүцгэн хүн унаж болохгүй. Чимэг лүгээ бүрэн хүүхэд уралдааны эмээл, хазаарыг тохож нэгэн үе үл цуцахын төдий газраас үсэргэж давхиад ер хөлсийг зөөлөн, модон хусуураар үсийг сөргөж ав. Чанга авбал хайлмал тос нь хөлд бууж гэмтэх. Түүнээс гуравдугаар хоногт үдээс урьд лаг шавар хөлсийг авах тул битүү цэвэр эсгий тэргүүтнээр бүтээж, хүн эмээл хүндийг хэрэглэж шавар хөлсийг ав. Ирмэгц амраагаад усалж үдийн хойно нэг үе үсэргэж уяад хөлсийг хатсан хойно усаар угаасугай. Дөрөв, тав, зургадугаар хоногт өдөрчлөн энэ ёсоор хөлс ав.
Өнгийг шинжлэх нь: Хөлсний өнгө цайвар, амт нь хужиртай ус мэт бол хөлс гүйцсэн тул нэг явдал хасаж үсэргэ. Хөлсний өнгө хиртэй мэт, амт нь уруул хорсгох мэт бол дахиж бүтээж хөлөргө. Хөлс магад гүйцлээ гэхээр нэг явдал хасаж уя. Эдгээр гүйцсэний эцэст тарган морь бол нэмнэж уяцгаа. Бас тарган моринд нимгэн тохом, эцэнхий моринд зузаан тохом тохож хөлсөл. Хөлс дүүрсний хойно орой барьж, эрт тавь. Гэдэстэй бөгөөд хөлс гүйцвэл усыг сольж гэдсийг ав. Сорилтоос хойш үзэсгэлэнтэйгээр ойрхон давхиад хэдий чинээ аваас хоёрдугаар хоногийн газраас давхиад ер хөлсийг нэг хэмжээгээр ав. Үсэргэхдээ өдөр тутам нэмж холтго.
Алив морины хөлсийг авах, чадвал яс, шөрмөс, махны хорыг авахын тулд сайн хэмээнэ. Баас аван, чадвал цул сав марны завсрын хорыг авна. Уяаны заслын эрхэм эрдэм үлгэрлэвэл өвчтэй хүнд анагаах эмийн рашаан хэмээгдсэн морин эрдэнийн хөлс авахыг шинжлэх ёсны нууцын дөрөвдүгээр зүйл буй.
Услахуйд хавар, өвөл хоёр удаа бага бага уулга. Зун, намар цаг хөлслөх, үсэргэхийн хойно нэг нэг их уулга. Халуун ихэдвэл олон уулга. Хөлс дүүрснээс хойно нэг уулга. Уралдахын урьд эртхэн уулгахын тулд урьд өдөр нь эрт усал. Шөнө уснаа бүү оруул. Морин эрдэнийг услахын ёсон тавдугаар зүйл буй.
Адуунаа тавих нь олон адууг хол газар байхад бүү тавь. Далд газар ойр авчирч тавибал сайн. Наран ургахад барих ба шингэх лүгээ тавихыг цээрлэ. Тавихдаа гишгүүлсээр тавьтугай хэмээн морин эрдэнийг тавихуй ёсон нууцын зургадугаар зүйл буй.
Идүүлэхэд голын өлөн говийн бударгана, хөвчийн хиаг, хөдөөний хамхуулаас бусад өвс зүгээр, бас үргэлж агь өвс муу. Бусад өвс гэмгүй. Ялангуяа өтөг сайн /өтөг бууцны өвс сайн гэсэн бололтой/. Агь өвс хааяа идвэл гэмгүй. Тавьсаар их өвс муу, тачир газар тавина. Өндөр өвснөөс барьтугай гэсэн морин эрдэнийг идүүлэхийн ёсон нууцын долоодугаар зүйл буй.
Үргэлжлэл бий...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна