Уяа таарсан, таараагүйн шинж


"Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт" судар үргэлжилж байна. Энэ удаад морины уяа таарсан, таараагүйн шинжийг сонирхон уншина уу.
Асар халуун нарны цаг тохиолдвол ер ган халууны морийг өдөр бүр усанд бяцхан байлгаж өчүүхэн ус хая. Зүлгэнд уя. Тэмээний үнэр бүү үнэртүүл. Эмээлийг халуун бүү тохогтун. Чадвал сүүдэр байгуул. Салхи муу тул далд уруу газар уятугай гэсэн морин эрдэнийг асар халуун цаг засамжлах ёсон нууцын наймдугаар зүйл буй.
Хөлс эс зохирвол үсний өнгө муухай бөгөөд давхиж ирмэгц чичрэх, аяндаа цочих. Гэдэс эс зохирвол давхихдаа амьсгал давхцах, эсвэл гэдэс, умдаг шахах, эсвэл цээжнээ тулалцах. Уяандаа уйдвал хотойх, суниах, эвшээх. Ус эс зохирвол унтах, гэнэт гэнэт цочих, газар дэвсэх, цавчлах. Халуун хүйтэн эс тохирвол биеэ... маажлах. Газар эс зохирвол шээс нь хар хүрэн болох, нүд нуухтах, тавихад үл хөрвөөх гэсэн морин эрдэнийн эс зохирсныг шинжлэхийн ёсон есдүгээр зүйл буй.
Алив морины хөлс гэдэс цөм тэнцэж уяа зохирвол давхиж ирээд сэрвэлзэн харах, ангалзан сайхан аалиар загнаж байх ба үзвэл нүдэнд зохистой бөгөөд уяандаа байхад тэмүүлэн сайхан зангаар цээжээ өндөрлөн алс харж, түүнээс хоёр завжаар шүлс гарган туурай юугаан нийлүүлэх болно. Давхихад бие нь чанга, урд хөл нь эрүү доор зэрэгцэн хойд хоёр хөл нь сүүлээ өнгөрөн, гуядахад сүүл юугаан салтаа гэдэс цохих, ирээд өвс унхиалан дөрвөн хөл зогсоогоор шулуухан байна. Гишгэлэхэд бие нь сулхан мэт салгалан явах, тавимагц хоёр хөлөө өвчүү тийш ойрхон хөрвөөнө. Услахад амаа үл зайлан шударга залгиж, гурван үе алс харж уух бөгөөд үсний өнгө хурц сайхан, гэдэс нарийн тэгш, нүд сэргэлэн бол уяа тэнцэн зохирч сайхан санаатай чухам зул мэт, уялга тэнцсэн ажнай мандал хэмээх хүлэг үрээ болно. Үүнд засал нь гүйцсэн тул эрт барьж, эрт тавь. Насан гүйдэл хураахыг хичээвэл шөнө дунд барьж, өчүүхэн сул архи нэ оочихын төдий өгөөд тавь. Үдээс хойш тавихдаа шар тос нэг чимхийн төдий өчүүхэн хужир холиод идүүл.
Хөлс эс зохирсныг нь дахин нэг сайн хөлөргө. Хужиртай бүлээн усаар сайтар угаа. Цангааж байгаад усалсаар бүтээж хөлөргө. Гэдэс эс зохирсныг нь ус сольж уулга. Эс болвол хужиртай уснаа хим өвс хольж буцалгаад өг. Халуун усны уураар гэдэс өөд ут. Түүний дараа хүйтэн усанд оруул. Эсвэл хар чийгийн цагаар, даруй шөнө дунд барьж үүрээр тавь. Ингээд уг ёсоор уятугай. Дахин уяхад чөдрөөр уявал хожим уяа олох буй. Уяанд уйдсан моринд үргэлж үнэртэн тавь. Бойгараар ут. Хөгжим дуу сонсго. Өндөр сэргэлэн газар аваачиж холын бараа үзүүл. Муу морьтой ойрхон уралдуулж түрүүлүүл. Эс зохивол нэг өдөр султга. Үүнд эрхгүй зохино.
Ус эс зохирсон моринд сайтар цангааж хазаартай бяцхан, бяцхан уулга. Эсвэл халгайн зутан өг. Тэгвэл зохирно. Бас эс зохирвол ганцаарыг барьж уя. Нүдэнд тос түрх. Бас элэг гэмтсэн байдаг тул давхиулж амьсгалыг үз. Хамраар өчүүхэн шүүс мэт гарвал задийн үнс, жонс чулуу өг. Аманд ар үрийн махыг зуузайнд нааж өгвөл зохих болюу.
Өвс эс зохирвол тачир өвсөнд эрт тавьж аль тачир амттан өвс идүүл. Эсвэл нэг шөнө өчүүлэн агь идүүлэн цангааж усална. Шүдлэн, даага бол өвсний гэм үл болно.
Халуун эс зохирвол морины хөлсийг сайн ав. Үдэш тавихдаа хуурай газар тавь. Өдөр тутам өчүүхэн ус хая. Өдөрт гурав дахиж хазаартай усал. Биеийг угаа. Зандангаар ут. Алимны шүүс өг. Эрхбиш зохирно.
Алив морь гарахад цагаан чимэг зохистой бөгөөд үзэсгэлэнтэй хөгжим сонсго. Сайн үнэртэн үнэртүүл. Эх сүргийг сайн үзүүлнэ. Их дуу аялгуугаар хүржигнүүлэн гаргавал ирэхийн цагт зориг орох хэмээжээ. Удаан гишгүүлвэл уйдах, ойр гишгүүлвэл бахархах гэсэн гурван үеэс илүү дутуу аваас болохгүй. Түрүүлэх морины буйл, дээд дундах хөх хүрэн мэнгэ ургана. Дэд морины зүүн гол, гуравдугаар морины баруун гол, дөрөвдүгээр морины голын зах, тавдугаар морины баруун захад цөм мэнгэ ургана.
Гарахдаа баас хүрсэн морь сүүлээ шарвах, түүнийг олны захад ганцаарыг гаргаж нойтон хомоол үзүүл. Нэг олом чангатга. Гэдсийг илбэ. Шээс хүрсэн морь бол гишгэл алцгар, бөгсөн бие дарах мэт тул сүүлний угт дарлана. Дөрөө хөдөлгө, яваад зогсохоор алгуурла. Эсвэл хатираад татаж гишгүүл. Гэдрэгээ харж гарвал давхих. Эдгээрийн үес дүүрсний хойно засан цэвэрлээд мөн хуучин ёсоор тавь. Маргааш орой барьж нэг гишгүүл. Тавдугаар хоногт өчүүхэн давхи. Хожимдоо гүйдэл орох сайн. Морин эрдэнийг засахын үес нууцын аравдугаар зүйл заяа заслын шулуун журмын судар төгсөв.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна