Адууны хэлхээ яс ба булчингууд

2014 оны 10-р сарын 21 -нд

Хэсэг яснаас бүрдсэн хэлхээ яс бол адууны биеийн үндсэн тулгуур мөн. Хэсэг хэсэг хэлхээ яс нь хоорондоо мөгөөрс ба бүлхээр хэлхэгдсэн байна. Хэлхээ яс дор дурдсан хэсгүүдээс бүрддэг. Үүнд: Толгойн хэлхээ яс, их биеийн хэлхээ яс, хөлний хэлхээ яс болно.
1. Толгойн хэлхээ яс нь-уураг тархи байдаг гавлын хөндийн яснууд, нүүр ба хамар, амны хөндийг бий болгогч үндсэн гол яснуудаас бүрдэнэ.
2. Их биеийн хэлхээ яс нь-нурууны яснууд ба цээжний хэнхэрцгээс бүрдэнэ. Нурууны гол яснууд нь хүзүү 7, сээр 18, сэрвээ нуруу 5-6, ууц 5, сүүлний 17-19 яснаас бүрдэнэ. Нурууны яснууд хоорондоо мөгөөрс бүлхээр хэлхэгдэнэ. Цээжний хэнхэрцэг нь дээд талдаа сээр, хажуу талаараа хавирганууд 18 хос, доороос өвчүүний яснуудаас бүрдэнэ. Цээжний хэнхэрцэг дотор цусны эргэлтийн ба амьсгалын эрхтэн /зүрх, уушги/ оршино.
3. Хөлний хэлхээ яснууд нь бүслүүрийн ба жинхэнэ хөлнийх гэж хуваагдана. Мөрний ба аарцагийн гэж хоёр бүслүүр байдаг. Мөрний бүслүүр нь их биеийн цээжний хэсгийг урд хөлнүүдтэй нь холбож өгдөг хоёр далны яснаас бүрдэнэ. Аарцагны бүслүүр нь их биеийн хойд хэсгийг хойд хөлнүүдтэй нь холбож өгдөг, сүүсний яснуудаас бүрдэнэ. Урд хөлнүүд нь атгаал, харьт, богтос, чөмөгнөөс бүрдсэн шуу, хоёр салаа болсон жижиг яснуудаас бүрдсэн бугуйн яс, өсгий ба хурууны яснуудаас /шивнүүр, титэм, туурайн/ бүрдэнэ. Хойд хөлнүүд нь сүүжний яс, тойг, дунд чөмөг, их, бага шаантаг, борвины олон жижиг яс, мэхэрхий, улны яс /шивнүүр, титэм, туурайн/ яснуудаас үелж нийлэн бүрдэнэ .
4. Булчин нь адууны бараг бүх хэлхээ ясыг бүрхэнэ. Булчингийн үзүүрүүд нь бүлхээр ястайгаа барьцалддаг. Булчин нь агшиж, сунаж байдаг учраас адууны хөдөлж явахад идэвхтэй эрхтэн нь болдог.
5. Адууны их бие нь: өвчүү, цээжний хэнхэрцэг, мундаа, нуруу, ууц, хондлой, сүвээ, гэдэс зэргээс бүрдэнэ.
Өвчүү бол мөр ба урд хөлний хооронд байх бөгөөд их биеийн өмнөд хэсэг нь болно.
Цээжний хэнхэрцэг нь сээр, хавирга, өвчүүний яснаас бүрдэнэ. Цээжний хэнхэрцгийн багтаамж нь хавиргануудын урт ба матигараас гол төлөв холбогдоно. Цээжний хэнхэрцгийн гүнийг мундааны дээд талаас, хэнхэрцгийн доод зах хүртэл, тохойных нь хойгуур хэмжиж тодорхойлно.
Мундаа бол хүзүү ба нуруу хоёрын хооронд байдаг их биеийн дээд хэсгийн гүдийсэн өндөр нь юм. Мундаа бол өөрийнхөө хэлбэрээр өндөр, урт, богино, нам байдаг.
Нуруу бол мундаа, ууц хоёрын хооронд байгаа их биеийн хэсэг нь юм.
Ууц нь нуруу, хондлой хоёрын хооронд байгаа их биеийн хэсэг нь юм.
Хондлой бол ууцнаас хойш байгаа их биеийн хэсэг нь юм. Морины хондлой цэх, унжуу, астсан, богино зэрэг байдаг.
6. Хөлүүд
Урд хөл нь мөр, тохой, богтос, өвдөг, шилбэ, сагагны үе, тагалцаг, шивнүүр, туурай зэргээс бүрдэнэ. Мөр нь дал, атгаалаас бүрдэнэ. Дал нь урт, өргөн булчин сайтай байвал сайн бөгөөд мундаанаас урагш, доош ташуу чиглэж байна. Далныхаа уртаас богино, ташуу атгаалтай морь бол хол алхаатай явдал нь чөлөөтэй байдаг.
Хойд хөл нь гуя, өвдөг, тахим, борви, шилбэ, сагагны үе, тагалцаг, шивнүүр, туурайнаас бүрдэнэ. Гуя нь урт, өргөн, булчин сайтай байвал сайн байдаг. Тахим нь түнхээс борви хүртэл байдаг. Тахим нь гүйцэд урт, булчин сайнтай байвал сайн.
Туурай нь хөлний хамгийн чухал хэсэг нь бөгөөд морины хөл сайн байх явдал туурайнаас шууд шалтгаална. Эвэрлэг хана нь тэгш, гөлгөр, хагараагүй, цагирагласан хээгүй, хомбон /хавтгар биш/ бүтэн ултай туурайг сайн гэдэг. Урд хөлнүүдийн туурай дугуй хэлбэртэй, хойд хөлийнх нь зуйвандуу нэлээн дугуйрсан ултай байна.
Газар дээр гишгэж байгаа байдлыг нь хөлийн тавилт гэнэ.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна