"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа


Монголын хурдан морины ертөнцийн сонин сайхнаас дуулгаж байдаг “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар уншигч таны өмнө дэлгээстэй байна.
58 дахь удаагийн дугаарын зочин хойморт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Банзрагчийн Жанчив тухаллаа. Адуун сүргийн манлай азаргаар наадагч энэ эрхэм морин жилийн босгон дээр Монгол Улсын Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсныг уншигчид санаж буй бизээ. Шинэхэн Тод манлай хурдан морьтой холбогдсон түүхээ хэрхэн хүүрнэснийг мэдэхийг хүсвэл 4-12 дугаар нүүрийг уншаарай.
Харин АХ-ын 93 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадмын эрлийз ангилалд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн удам угшил хийгээд амжилтын товчоонтой танилцахыг хүсвэл “Хүлгэд” буланг санал болгох байна. Та бүхэн эндээс шинэ цагийн монгол адууны шандсыг гайхуулагч хурдан хүлгүүдийн түрүүлж, айрагдаж буй торгон агшныг тольдох боломжтой.
Түүнчлэн “Уяаны эрдэм” буланд энэ удаа нэрт уяач, их шинжээч Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын бүтээсэн “Нууцаас нууц, далдаас далд” судраас хүргэж буй. Хурдан морь сонирхон шимтэгч залуу уяач та бүхнийг заавал уншаарай хэмээн зөвлөюү.
Уншигчдадаа санал болгох дараагийн нийтлэл бол Тод манлай уяач Д.Ононгийн “Хурдан морийг уяхаасаа тавих нь чухал” гарчигтай хурдан морины арчилгаа, уяатай холбоотой зөвлөмж юм. Тод манлайн зөвлөгөө танд тусаа өгнө гэдэгт үл эргэлзэнэ.
Тухайн жилийн хийморилог эрхмүүдтэй уншигч таныг уулзуулдаг “Хийморилог зочин” буланд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний Гавьяат эмч Начингийн Баасанжав уригдан оролцсон. Баруун бүсийн наадмаас хоёр түрүү хүртсэн Хөдөлмөрийн баатар чухам яагаад хурдан моринд шимтэх болсныг та энэ удаагийн дугаараас мэдэх болно.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” буланд “DFD” ХХК-ийн захирал хатагтай Дарамбазарын Алтанчимэг саатаж, хараа булаасан гайхамшигт бүтээлүүд нь хэрхэн төрдөг тухайгаа хуучилсан байгаа. Дахин давтагдахгүй цорын ганцыг хайж буй эрхэм уншигч та бүхнийг эднийхээр нэг саатаад гараарай хэмээн урих байна.
Орон нутгаас хүргэдэг “Аяны богц” буланд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойн баяр наадмын сурвалжлага багтсан бол “Монгол бардамнал” буланд сураас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар “Сурын сор-Аюушийн Цэвээн”-ий тухай хөрөг нийтлэл, МУ-ын Мэргэн Б.Цэцэгийн рекордоо хадгалсаар байгаа тухай ярилцлага болон “Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд” гарчигтай сонирхолтой нийтлэл багтсан.
Энэ дугаарын чимэг болсон эргэлзээгүй унших ёстой материал бол Монголын хамгийн анхны мэргэжлийн жокей Лодойсүрэнгийн Лхагвасүрэн буюу олноо Өөдөс хэмээн алдаршсан шилдэг уралдаанчийн сонирхолтой ярилцлага юм.
Та бүхэн тухлан сууж, сэтгүүлээ таалан уншаарай.
Морьтон Монгол түмний минь цог золбоо улам бүр “Тод”-орч, бусдыг “Магнай”-лж байх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна