Баян-Уул сумын ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач М.Галбадрах: Ойгоо угтан 17 бүтээлч ажил хийсэн


Засагт хан аймгийн Баатар вангийн хошуу засаг захиргааны шинэ нэгжээр нэрлэгдсэний 90 жилийн ой 2014 онд тохиосон. Сум орон нутгийн удирдлагууд ойн бэлтгэлээ эртнээс базааж, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 17 бүтээлч ажлаар 90 жилийнхээ ойд бэлэг барьсан байна. Бид Баян-Уул сумын ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач М.Галбадрахаас цөөн асуултанд хариулт авлаа.
-90 жилийн ойдоо эртнээс бэлтгэж, басхүү багагүй ажил амжуулсан бололтой?
-Тиймээ, 2014 оны наймдугаар сарын 1-3-ны хооронд Баян-Уул сумын маань түүхт 90 жилийн ой тохиож, баяр наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Сум орон нутгийн удирдлагууд 90 жилийнхээ ойг угтаж 2014 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэхүү аяны хүрээнд орон нутгийг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сан, мөн нутгаа гэсэн сэтгэлтэй бизнес эрхлэгчидтэйгээ хамтран 17 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлж чадлаа.
-Зах цухаас нь дуулгаач?
-132 сая төгрөгийн төсвөөр сумынхаа наадмын талбайг засч баярын өмнө ашиглалтанд оруулсан. Бид зөвхөн төсвийн хүрээнд захирагдалгүй уугуул нутгийн түмэндээ хандаж нэлээд зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Жишээлбэл Оюунчимэг даргатай 1982 оны төгсөгчид маань сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол Ариунжаргал ахын маань ах дүү нар хүндэтгэлийн өргөө барьж өглөө. Мөн нутгийн зохиолч, яруу найрагч Доржсүрэнгийн хүү Батсүх маань төрөл төрөгсдийнхөө хамтаар нутгийн сүлд дуу болох “Баян Богд” дуунд хөшөө босгож, Баатар ван ноёны цэцэрлэгт хүрээлэнг тохижуулан, Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа сумын өнгө үзэмжийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн 1981 оны төгсөгчид Мөрөөдлийн цамхаг хэмээх пуужинт хөшөө, Говь-Алтай аймаг дахь сумын нутгийн зөвлөлийнхөн маань “Сайн байна уу” угталт үдэлтийн самбарыг байгуулж өглөө.
-”Макс” группийн зүгээс жижиг үйлдвэр байгуулж, ашиглалтанд оруулж өгсөн гэсэн байхаа?
-Тиймээ, “Макс” группийн захирлууд эсгийний үйлдвэр байгуулж өгсөн. Мөн 1981 оны 8в ангийн төгсөгчид маань эрчим хүчний трансформатор суурилуулж өгсөн бол “Дээд өнгө” компаниас сум хөгжүүлэх сантай хамтран оёдлын үйлдвэр байгууллаа. Энэ мэтчилэн нутгаа гэсэн сэтгэлтэй олон түмнийхээ дэмжлэгтэйгээр 90 жилийн ойнхоо өмнө 17 том бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.
-Төсвийн хөрөнгийг ой нэрийн дор үнэгүйдүүлж байна гэх шүүмжлэл гарах нь цөөнгүй байдаг. Та бүхнийг ямар байдлаар зохицуулсан бэ?
-Эрийн гурван наадмынхаа бай шагналыг ч гэсэн хандиваар босгосон. Жишээлбэл, сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдааны бай шагналыг Намсрайн Мөнхжаргал, их насны морийг Аюушийн Дагвадорж, соёолонг Мижидийн Ганболд, хязааланг “Мон сүлд” компанийн захирал Энхжаргал, шүдлэнг Базарсүрэн болон түүний ах дүүс, даагыг нутгийн бизнесмен Батхүлэг нар маань даасан. Чойжилжав агсны үр хүүхдүүд ивээн тэтгэсэн хүчит бөхийн барилдаанд 128 хүчтэн зодоглож, аймгийн заан Буянт түрүүлэн, сумын харцага Жадамба үзүүрлэж, сумын заан Амартүвшин, Мандалсүрэн нар маань шөвгөрсөн. Эрийн гурван наадмын нэгээхэн хэсэг болсон үндэсний сурын харвааг Д.Чинбат маань ивээн тэтгэж, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд Д.Мөнхболд түрүүлэн, Ганболд, Баярсайхан нар удаалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Оюун-Эрдэнэ түрүүлж, Алтанзул, Мөнгөнцэцэг нар шагналт байранд шалгарсан. Ийнхүү Баян-Уул сумын 90 жилийн ойн баяр наадам тэгш сайхан болсоон.
-Албан ажлын тухайд ийм байдаг байж. Алдартын уясан хүлгүүд яаж давхив?
-Уяачид маань сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд эртнээс бэлтгэж байсны ачаар амжилттай сайхан наадацгаасан. Миний хувьд дөрвөн насны морь мордуулж, шүдлэн айрагдуулан сайхан наадсаан.
-Ярилцсанд баярлалаа. Таны дараа дараагийн ажилд амжилт хүсье.
Б.Долзодмаа







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна