Баянгийн манлай ”МСУХ-ны тэргүүн Д.Атарбаян: Манай сумын уяачид хаана ч очоод уралдсан дүүрэн айраг, түрүүтэй ирдэг

2014 оны 10-р сарын 30 -нд

-Баян-Уул сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болов уу?
-Хуучнаар Засагт хан аймгийн Баатар вангийн хошуу буюу одоогийн нэршлээр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. 90 жилийн ойн хурдан морины уралдаанд Улаанбаатар хот, Төв аймгийн Заамар, Угтаалцайдам, Булган аймгийн Баяннуур, Ховд аймгийн Дарви, Говь-Алтай аймгийн Халиун, Есөнбулаг зэрэг сумд болон Орхон аймгийн уяачид хурдан хүлгүүдийнхээ хамт ирж оролцсон. Мөн манай нутгаас төрөн гарсан ах дүү Тод манлайгууд болох Цэрэнжигмэд, Ганбаатар нар ирж хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөж, нутгийн олноо баясгалаа.
-Нэг насанд дунджаар хэдэн морь уралдав?
-Зургаан насанд дунджаар 450 орчим морь уралдсан болов уу. Морьдын тоо харьцангуй цөөн байгаа нь манай аймгийн олон сумд ойгоо тэмдэглэсэнтэй холбоотой байх.Гэхдээ гаднаас улс бүсийн наадамд уралддаг олон сайхан хурдан буянгууд хүрэлцэн ирснийг дээр хэлсэн шүү дээ.
-Уралдаанч хүүхдүүдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалахаас эхлээд уралдааны зохион байгуулалт зэрэгт хэр анхаарал хандуудав. Гарааны төхөөрөмжийг ашигласан уу?
-Гарааны төхөөрөмж ашиглаж, маргаан будилаангүй сайхан наадсаан. Их насан дээр ганц нэг хүүхэд төхөөрөмжийн араар оролгүй эргэчихсэн. Бусад насны хувьд ямар нэг будлиангүй хүүхдүүд цөм гарааны төхөөрөмжийн араар орж эргэсэн.
-Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангагдаж чадсан уу?
-100 хувь гэж хэлж чадахгүй ээ. Гэхдээ сумын Тамгын газрын нийгмийн ажилтан Энхтайван, дунд сургуулийн нийгмийн ажилтан Сумхүү болон даатгалын байгууллагын төлөөлөлтэй хамтран хүүхдүүдээ 100 хувь даатгалд хамруулж, хамгаалалтын хувцас хэрэглэлээр зохих түвшинд хангаж уралдуулсан. Уралдааны үеэр хүүхэд унасан гэмтсэн тухай асуудал гараагүй. Хүүхэд морь мэнд сайхан наадам боллоо. Энэ дашрамд ажиглагдсан нэг зүйлийг хэлэхэд унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас тэр дундаа малгай өмсөхдөө дурамжхан байна. Гараанаас гарахдаа өмсдөг ч замдаа тайлчих жишээтэй. Учрыг нь асуухаар хүүхдийн биед таагүй, хөдөлгөөнд саадтай байна гэж хариулж байна. Тэгэхээр цаашдаа хамгаалалтын хувцас хэрэгсэл нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд энэ байдал дээр анхаарал хандуулж, яг зориулалтын малгайг нь оруулж ирэх хэрэгтэй байх.
-Сум орон нутгийнхаа ойд уяачдын холбооны зүгээс ямар бэлэг барив?
-Манайх жил бүр уяачдынхаа баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уяачдын баярыг ахмад уяач 85 настай Ш.Дампил агсны үр хүүхдүүд нь хамтран зохион байгуулж азарга, соёолон, хязаалан насны уралдааныг зохион байгуулсан. Яагаад гэхээр Ш.Дампил гуай нэг жилийн сумын наадамд азарга, соёолон, хязаалан түрүүлгэж байсан юм. Ш.Дампил гуайн нэрэмжит уяачдын баярт Ховд, Говь-Алтай аймгийн 7-8 сумын морьд ирж уралдсан. Ер нь наадмын өнгө шинжсэн өргөн уралдаалга болсон шүү. Мөн та бүхэн мэдэх байх. Манай сумын МСУХ Монголын анхны өөрийн гэртэй холбоодын нэг. Ойгоо угтаад уяачдын өргөөгөө засварлаж, тохижилтыг нь сайжруулсан. Тэрхүү арга хэмжээнд Төв аймгийн Заамар суманд амьдарч байгаа Баян-Уул сумын 10 өрх айл нэгдэж гурван хос морины толгой бүтээн залж өгсөн. Энэ дашрамд тэр хүмүүстээ халуун талархал илэрхийлье.
-Баян-Уул сумаас МУ-ын Тод манлай уяач цолтон хоёр төрсөн байдаг. Ер нь нийт хичнээн улсын цолтой уяачтай вэ?
-Тод манлай уяач хоёр, Алдарт уяач хоёр нийтдээ дөрвөн улсын цолтой уяач бий. Хамгийн отгон улсын цолтон бол морин жилийн босгон дээр МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн Пүрэвдоржийн Алтансүх юм. Мөн Далхжавын Дамдинбазар гэж улсын Алдарт уяач маань бурхны орноо одсон. Одоогийн байдлаар манай сумаас 33 аймгийн Алдарт, 63 сумын Алдарт уяач төрөөд байна. Манай сум аймагтаа хурдаараа үнэлэгддэг.Ер нь манай сумын уяачид хаана ч очоод уралдсан дүүрэн айраг, түрүүтэй ирдэг шүү. Энэ жилийн хувьд л гэхэд 90 жилийн ойгоо угтаад Говь-Алтай аймгийн хойд бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулахадГалбаатарын хар азарга аман хүзүүдэж, Батболдын хүрэн, Баатаржавын бүүдэн, Ганбаатарын шарга азарганууд дээгүүр давхисан. Мөн Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд аймгийн Алдарт уяач Галбаатарын хурдан хар азарга айргийн тавд хурдалж, Мижидийн Ганболдын алаг үрээ эрлийз дунд насны ангилалд түрүүлсэн. Энэ мэтчилэн манай уяачид амжилтаар дүүрэн наадаж, нутаг орныхоо нэрийг гаргаж яваад холбооны тэргүүний хувьд баяртай байдаг юм.Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэгчлэн цаашдаа Баян-Уул сумынхаа нэрийг Монголдоо цаашлаад Монгол Улсынхаа нэрийг дэлхий дэвжээнд гаргаж хурдан адууныхаа соёлыг түгээн дэлгэрүүлж яваа хоёр Тод манлайгаа түшиглээд Алдарт уяач Алтансүх болон аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболд, Л.Батжаргал нарыгаа түшиглээд цаашдаа улсад очиж уралдах бодол бий.
-“Баянгийн манлай” МСУХ-ны тэргүүн өөрөө сумынхаа 90 жилийн ойд хэрхэн наадав?
-Морьдын маань уяа сойлгыг миний хүү Даваацэрэн тааруулдаг.Ойрын хоёр, гурван жил миний хүү л голдуу уяж байгаа. 90 жилийн ойгоор азарга зургааллаа. Тэр азаргаа маань 2012 онд хязааландаа Говь-Алтай аймгийнхаа зуны бүсийн уралдаанд түрүүлж байсан юм. Ер нь олон удаа түрүүлж, айрагдан намайг баярлуулсан хурдан буян даа.
-Хаанахын адуу вэ?
-Төв аймгийн Сэргэлэн сумын “Сэргэлэн хурд”МСУХ-ны тэргүүн Б.Сүхбаатарын унаган адуу. Сүхбаатарыг хүмүүс Монгол хээр азаргаар нь илүүтэй мэдэх байх. Би Хэрлэн уяачаас бэлгэнд авч байсан юм. Сарт халтар азарга маань уг нь айрагт яваад байсанч үзүүр дээрээ суугаад зургаалсан. Түүнээс гадна хязаалан есөөр, даага долоогоор соёолон 18-аар давхисан.
-Түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдээ өөрөө цоллосон уу?
-Манай сум морь цоллооч олонтой. Гарын арван хуруунаас ч даваад явчихсан. Миний шавь нар гэхэд л Э.Содномжамц, Б.Тулгаа, Э.Хишигдалай, Г.Лхагваа, Ш.Алтансүлд гээд олон сайхан залуус байна. 90 жилийн ойн баяр наадмын азаргыг Э.Содномжамц, соёолонг Хишигдалай, хязааланг Тулгаа, шүдлэнг Алтансүлд, даагыг Лхагваа гэгчлэн сумын 90 жилийн ойд түрүүлж, айрагдсан морьдын цолыг залуучууд маань цоллосон. Зөвхөн өөрөө морь уяж, амжилт гаргахаас гадна уламжилж ирсэн түүхэн өв соёлоо хойчийн залууст өвлүүлэн үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулж л явна.
-Мориор дамжсан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй таны цаашдын ажил үйлст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Монголын өнцөг булан бүрт суугаа уяачдыг уулзуулдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо баярласнаа илэрхийлье. Сэтгүүлээр дамжуулан сумынхаа ойд ирж оролцсон уугуул нутгийн түмэндээ талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд Баян-Уул сумын унаган хүү Цогтхүүд хувийн зүгээс талархал илэрхийлмээр байна. Цогтхүү маань дүү, өөрийн шавь нартай ирж наадмын нээлтийг маш сайхан хийж өгсөн.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
10 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
11 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
12 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
5 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
11 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
12 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
10 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна