Аймгийн Алдарт уяач Н.Батбаяр: Хээр соёолон маань энэ жил дөрөв түрүүлсэн


-Нутгийнхаа ойд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Говь-Алтай аймгийн Баян-Уул сум үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж, хурдан соёолонгийн уралдаанд миний хээр үрүү түрүүлэн наадамчин олон, нутгийн ах дүүсээ баярлууллаа. Соёолон нас гэдэг хамгийн иртэй басхүү хийморь лундааны бэлгэдэл гэдэг шүү дээ. Тэр утгаар нь илүү бэлгэшээн баярлаж байгаа.
-Хээр соёолонгийн хэд дэх уралдаан нь байв?
-Сумын ойн баяр наадмаас өмнө хоёр ч бага наадамд түрүүлчихсэн байсан. Сумын 90 жилийн ойн баяр наадмын дараа ах дүү хоёр Тод манлайн мялаалга наадамд мөн түрүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хээр соёолон маань энэ жил дөрөв уралдаж дөрөв түрүүллээ. Энэ дашрамд хурдан хүлгийн маань уяа сойлгыг тааруулдаг Баянбаатар уяачдаа баярласнаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Хурдан хүлгийн удам угшлыг нэн тэргүүнд ярих ёстой?
-Хээр үрээ Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын зааг дээр нутагладаг Намжилдорж гэдэг залуугийн адуу. Би дааганд нь авсан юм. Тэдний Өвгөн хээр гээд хурдан азарганы төл гэнэ лээ. Ирсэн жилээ /2011 онд/ аймгийн баяр наадмаар 13-аар давхиад, манай аймгийн бүх сумдын айргийн таван морь ирж уралддаг “Алтайн шигшмэл хурд”уралдаанд аман хүзүүдсэн. Дараа жил нь шүдлэндээ хаврын наадамд дөрвөөр давхиад, хязааландаа төдийлөн давхиагүй. Харин энэ жил дөрөв түрүүлчихлээ.
-Сумынхаа 90 жилийн ойд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Даага, хязаалан хоёр маань хорь гаргаж ирсэн. Хээр үрээний маань угшлын даага энэ хавар надад ирсэн юм. Тэр маань бас хорь гаргаж давхилаа. Нутаг сэлгэгдээд тэгсэн байх. Ер нь сүүлийн жилүүдэд манай аймгийн уяачид адууныхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч байгаа. Түүний үр шим ч гэсэн гарч, улс,бүсийн наадмуудад амжилттай наадаж байгаа шүү дээ. Миний хувьд ч гэсэн унаган адуугаа сайжруулах тал дээр нэлээд анхаарсан. Хойтонгоос унаган бага адуунууд уралдах байх.
-Морь уяснаас хойш ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Аймгийн баяр наадмаас хоёр түрүү, 7-8 айраг авсан амжилтаараа 2013 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Шинэхэн Алдартад баяр хүргэж, дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна