Хээлтэй гүүг тэжээхүй


Манай уяачид, адуу үржүүлэгчид ирэх хавар шинэ гарах унагаа хоног тоолон хүлээдэг. Энэ жилийн унага ямар гарах бол, эр унага болов уу, охин унага болов уу гээд л хүлээдэг. Тарга хүч сайн, эрүүл гүүнээс эрүүл чийрэг унага төрнө. Монгол орны бэлчээрийн нөхцөлд бол бид тэр бүр хээлтэй гүүний хувьд санаа зовдоггүй. Гэвч сүүлийн жилүүдэд шинэ олон үүлдрийн адуу Монголд оруулж ирж үржүүлэг хийж байгаа, сайн гүүнээс олон жил төл авах сонирхол ихэсч байгаа, мөн цаашлаад байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даацтай холбоотой хээлтэй гүүг нэмэлтээр тэжээх, өвөл байран маллагаанд оруулах нь элбэг болсон. Гүүгээ хээлтэй үед сайн тэжээх, үүний тулд ямар тэжээлээр яаж тэжээх талаар мэдээлэл бидэнд хэрэгтэй болдог. Иймд хээлтэй гүүний тэжээлийн тухайд зарим ном хэвлэлд бичигдсэнээс сийрүүлэв.
Гүү хээлээ 11 сар тээдэг. Жишээ нь, Англи цэвэр цусны (АЦЦ) гүү гэхэд ойролцоогоор 335-345 хоног хээлээ тээдэг байна. Хээл тээх энэ 11 сарыг үндсэн хоёр хэсэгт хувааж болно. Үүнд:
1. Нэгдүгээр хэсэг буюу эхний найман сар
2. Хоёрдугаар хэсэг буюу хээлийн сүүлийн гурван сар
Эхний найман сар нь гүүний хувьд үр хөврөлийн эхний үе шат явагддаг бөгөөд хээл тийм их том болдоггүй, энэ үед гүүний энергийн шаардлага нь хээлгүй гүүнийхээс асар их ялгаа байдаггүй. Иймд энэ үед хээлтэй гүүнд өвс, овъёос, мөн эрдэс, хужир өгч өдрийн хэвийн хэмжээнд тэжээх нь зүйтэй. Эрдэс дотроос Витамин Е болон Селен хоёр нь хангалттай хэмжээнд тэжээлд байх нь ургийн хөгжилд тустай юм.
Хээлийн сүүлийн гурван сарын үед хээлийн хэмжээ маш их нэмэгддэг бөгөөд тэжээллийн норм 20 хүртэлх хувиар нэмэгддэг байна. Зарим тохиолдолд өвсний гарц муу, тэжээллэг чанар бага тэжээлийн үед АЦЦ гүүнд өдрийн нормыг 30-40 хүртэлх хувиар нэмэх шшардлагатай болдог. Иймд энэ үед тэжээлийн уургийн нэмэлтийг зургаа хүртэл хувиар ахиулж тэжээх нь тохиромжтой гэж үздэг.
Селен нь зарим нутаг орны хөрс ургамалд дутагдалтай байдаг бөгөөд энэ нь витамин Е-тэй хамтдаа байж унаганы булчингийн хөгжлийг тэтгэдэг. Иймд селен дутагдсанаар унаганд булчин цайх өвчин үүснэ. Энэ өвчин нь мөн бусад малд тохиолддог. Ихэнх буудайн ургамал селен тодорхой хэмжээгээр агуулдаг боловч хангалттай байдаггүй. Өдрийн дундаж норм нь АЦЦ гүүнд өдөрт 1 мг ихгүй байхаар тооцсон байдаг байна. Иймд нэмэлтээр өгч байгаа тэжээлийнхээ орц найрлагыг сайн тооцож тэжээх, мөн ихэдвэл хортой гэдгийг анхаарна уу.
Витамин Е нь ногоон өвс ургамалд хангалттай хэмжээгээр агууллагддаг боловч намар өвлийн хадсан өвсөнд маш бага хэмжээтэй байдаг. Иймд өвөл тэжээж байгаа адуу нь витамин Е дутагдах магадлал ихэсдэг байна. Энэхүү витамин дутагдсанаар бага насны адуунд мэдрэлийн системийн өвчин гэх мэт хэд хэдэн өвчний эх үүсвэр бий болдог байна. Адуунд олгох өдрийн хэмжээ нь Е витамины хувьд Алфа-токофрел хэлбэрийн 1000-2000 Олон улсын нэгж (ОУН)-ийг өдөрт өгөх бөгөөд энэ хэлбэрийн Е витамин нь биологийн идэвхийн хувьд адуунд хамгийн тохиромжтой нь юм. Адууны олон нэмэлт тэжээлүүдэд Е витамин нэмэгдсэн байдаг бөгөөд заавар дээрээс нь харж өдрийн нормыг шалгана уу. Мөн өөр нэг хялбар арга нь хүнд хэрэглэдэг капсултай витамин Е-г өдөрт нэг юм уу, хоёрыг тэжээлд нэмж өгч болно.
Уургийн нэмэлт нь хээлтэй гүүнд хамгийн чухал зүйл юм. Хээлтэй гүүний өдрийн тэжээлийн уургийн хэмжээ 9-10 хувь байна гэж үздэг. Проффесор Харолд Хинтцийн тодорхойлсноор хээлтэй гүүний тэжээлийн уургийн хэмжээ нь 9-10, унагатай гүүнийх 12 хувь хүртэл өсдөг. Иймд овъёос, арвай гэх мэт уургийн агууламж өндөртэй тэжээлийг нэмүү өгөх нь чухал болно. Бас царгас зэрэг ургамлыг өвсөнд нь нэмэх зэргээр уургийн хувийг нэмж болно. Эхийн тэжээлд уураг дутагдсанаас бага жинтэй унага төрүүлэх, унаганы өсөлт удаан байх гэх мэт үзэгдэл илэрдэг байна. Нөгөө талаар уураг хэт ихэдвэл унага үе мөчний болон ясны гажигтай төрдөг. Иймд та ихдэх, багадах гэдгийг сайн ойлгож, хэмжээ нормыг тааруулж тэжээх хэрэгтэй.
А.Наранбаатар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна