"...Хошуу нутагт хэрэгтэй адуу" гэжээ

2014 оны 11-р сарын 27 -нд

Өндөр Дамдин гуай өөрийгөө Балсан гэдэг нагац ахаараа овоглосон гэдэг. Мөнххаан сумын Рэгзэн гуайн өссөн төрсөн нутаг нь Уулбаяных ажээ. Балсантай найз дотно хүмүүс байж. Рэгзэн гуай Балсангийнд хонуутаар ирээд ярьцгаахыг Дамдин гуай одоо хүртэл заримыг нь санаж байдгаа хуучиллаа.
...Уулбаяны баячууд баян Совд, хув Дагва Рэгзэн гуайн үе насны нэг хонхорын найз нөхөд байж. Тэд баригдаад хар гэрт байхдаа шарын Рэгзэнг ирж уулзаач гэж хэлүүлжээ. Рэгзэн морьтой зорьж Хэнтий аймагт хар гэрт очиж арай гэж нэг уулзсан гэнэ. Баян Совд “за миний бүх адууг хураагаад явчихсан. Тэр дотор эцэнхий хонгор халзан даага байгаа. Тэрийг л ямар нэгэн аргаар олж аваарай, чамд хэрэгтэйгээс гадна хошуу нутагт хэрэгтэй адуу байгаа юм. Түүнийг л чамд захих гэсэн юм” гэж хэлжээ. Рэгзэн өөрөө морь уяхдаа тааруу хэдий ч нөхрийн захиасыг хэрэгжүүлж сураглаж явсаар адуучин хүмүүстэй нь уулзан хонгор халзан даагыг ч олжээ. Тэр үед хураагуул адууг мөнгөн төгрөгөөр зардаг байсан тул зохих үнийг нь төлөөд хонгор халзан даагыг авч нөхрийн захиасыг биелүүлсэн байна. Рэгзэн хонгор халзанг нутагтаа аваачаад эхлээд “ахрын” Дамба гэдэг хүнээр уяулж хурдлуулж байгааддараа нь “зоосон” Ширнэнгээр уяулж байжээ. Хонгор халзан олон түрүүлсний зэрэгцээ түүний төлүүд нь айргийн тавд завсаргүй орж байжээ. Түүний төлүүд тэр нутагт шар будаа шиг үржиж баян Совдын “чамд хэрэгтэйгээс гадна хошуу нутагт хэрэгтэй адуу шүү” гэж захисан нь биелсэн дээ гэж ярьж байжээ.
Рэгзэн гуайн халзангийн эцэг жинхэнэ “цоохор хонгор” азаргыг Сампил гуай авч нутагтаа үлдээсэн гэдэг. Сампил гуай тэр үед Хэнтийн НАХХэлтсийн дарга байсан юм билээ.
Дамдин гуайн бага залуудаа сонссон энэ яриа чухал үнэ цэнэтэй. Рэгзэн гуай Дамдин гуайд бэлгэнд өгсөн хонгор халзангийн төл нь 1971 онд сумандаа түрүүлсэн Лувсанзундуйн зээрд азарга ажээ. Түүнийг цоохор хонгорын угшилтай гэдгийн учир ийм юм. Адууны угшил гэдэг хэдэн үеээрээ ярьж, хадгалж байдаг үнэт өв, соёл юм даа.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна