Аймгийн Алдарт уяач Н.Төмөрчулуун: Дал гарсан хэр нь даагаа өөрөө сургачихаад л байдаг юм


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Төмөрчулууны ярилцлагыг хүргэж байна.
-Олонх нь уяачийн гараагаа унаачаар эхэлсэн байдаг. Мэдээж хурдан морь унаж байсан байлгүй?
-За наад тал дээр чинь жаахан учир дутагдалтай л байсан хүн дээ. /инээв/
-Морь унадаггүй байсан хэрэг үү?
-Унахын хувьд ч унадаг л байсан л даа. Дургүйд хүчгүй гэгч л болдог байсан байх. Намайг өргөж авсан өвгөн морь уядаг байсан юм. Би морь унах их дургүй. Өвгөн болохоор унуулах гэнэ. Томчуудын үгнээс зөрөх эрх байх биш. Тэгээд л унасан болно. Одоогийн хүүхдүүд шиг морь унаж тойруулахгүй шүү дээ. Говийн халуун наранд өдөржин морь хөтлөөд явна. Ядарна, ам цангана.
-Энэхүү хүнд албыг хэдэн жил хашив?
-Найман настайгаасаа эхлээд 14-15 хүртлээ унасан.
-Энэ хугацаанд ямархан амжилт үзүүлж байв?
-Ер нь бараг айрагдуулаагүй дээ, дунд нь л ирнэ. Ёстой л нөгөө дургүйд хүчгүй нь болж байсан байх. Цэргээс ирсэн хойноо морь уямаар санагдаад, тэгээд л уяж эхэлсэн дээ.
-Унаачийн асуудлаа хэрхэн шийдэж байв?
-Эхэндээ ч бас яггүй л байсан. Сүүлдээ өөрөө хүүхэдтэй болоод тэднээрээ унуулсан. Тэр цагаас хойш 30 гаруй жил болж дээ.
-Хаана, хаана наадан, хүлэг эзэн хоёрын хийморийг шалгаж байсан бэ?
-Монголын нууц товчооны 750 жилийн ой гэж том наадам болсон шүү дээ. Тэнд очиж үрээгээ 18-аар давхиулсан нь миний хамгийн том амжилт даа. Иххэт сумын наадамд айрагдсан хонгор морь маань 500 гаруй адуунаас 96-д хурдалсан. Түүнээс бусад нь сум, сумын хэмжээний уралдаан даа. Би ер нь аймгийн наадамд очиж байгаагүй хүн. Сум орон нутагтаа голдуу наадсан. Медальгүй байх үед илүү амжилт үзүүлж, медальтай болсноос хойш 10 хэдийг авсан юм. Тэр амжилтаараа 2008 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Ардын хувьсгалын ой буюу та бүхний хэлж заншсанаар асартай наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-Зургаан түрүү, 7-8 айраг авсан байна лээ.
-Таны нэрийг дуурсган хурдалж байсан хурдан буянгуудаасаа танилцуулаач?
-Бор морь, зээрд морь маань намайг олон баярлуулсан. Тэр хоёр маань медальгүй, медальтай үед олон айрагдсан адуунууд. Зээрдийг нь нэг нутгийн Доржнямаас хязааланд нь авч байлаа. Тэр маань 12-13 хүртлээ уралдаж, дөрөв түрүүлж, 7-8 айрагдсан байх. Асартай наадамд шүү. Дээр нь ах нь нэгдлийн адуу хариулж байсан болохоор даага их уяна. Уясан даага болгон айраг, түрүү алдахгүй. Эргээд бодоход их морь, даага хоёр аятайхан давхидаг байсан юм уу даа. Бас Иххэт гаралтай нэг саарал азарга байсан. Хязаалан үрээ авч анх аман хүзүүдүүлж байлаа. Түүний дараа соёолондоо Дархан суманд айрагдаад, Шивээ говийн ойгоор очиж 200-гаад азарганаас түрүүлсэн. Бас Бор-Өндөрт айрагдсан. Энэ жил 16 хүрч байгаа.
-Таны энгэр дээр VIII таван жилийн гавшгайч гэсэн тэмдэг байна. Энэ талаараа дэлгэрүүлээч?
-Энэ ч яах вэ, сүүлийн үед хонь хариулаад л авсан юм. Ах нь сумын гурван удаагийн аварга малчин болж байсан хүн. Адуу хариулж л байлаа. Аймаг, сумын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлж баярын бичгээр бишгүй шагнуулсан даа.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Хүүхдүүд бас хөдөлмөрч биз. Морь уях уу?
-Уяхын хувьд ч уяна аа. Гэхдээ одоогийн залуус их залхуу болж. Намайг ингээд үглэхээр манай хөгшин “Чи ч гэсэн залуудаа моринд дургүй л байсан гээ биз дээ. Одоо юу болоод энэ хэдийгээ зэмлээд байгаа юм” гэдэг. Ирэх жил манай сумын 90 жилийн ой болох юм. Түүнд даага, соёолон хоёр уяна гэж санаад байгаа. Одоо ч олон юм уядаг цаг өнгөрчээ. Ах нь өдгөө 71-тэй. Гэсэн хэдий ч уяж байгаа мориныхоо ажлыг өөрөө л хийнэ. Өөрөө хөлсөлнө. Онгирсон болно байх. Гэхдээ ах нь одоо хэр нь даагаа өөрөө сургачихаад л байдаг юм. Залуучууд “Чулуун гуай хэмхэрч үхэх гэж байгаа юм” гэдэг л юм. Би хувьдаа ганц хоёр булгихад гайгүй байх л гэж санаж байгаа шүү.
-Таны насан дээр эмнэг сургана гэдэг ховор байх шүү?
-Ховор байхаа. Ах нь архи тамхи хэрэглэдэггүй хүн. Үүнтэй холбоотой ч байж мэднэ, ийм хөнгөн шингэн байгаа маань. Залуудаа тамхи татах гэж үзсэн, архи ч ууж үзсэн. Зохихгүй юм билээ. Тэгээд больсон. Одоо залуучуудыг архи тамхи битгий хэрэглэ гээд л сургадаг юм.
-Үнэтэй зөвлөгөө өгч, үлгэрлэдэг танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл 2014 он



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна