Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Монгол үнэр сэнхийсэн Монгол поп чихнээ чимэгтэй эгшиглэх нь

…Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй
Хамаг Монгол минь Дорнын судартай
Ихэр чавхдас нь Хүннү цартай
Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай
Домог шиг Монголын их нүүдэл
Бүүвэй шиг зэрэглээнд тодорно оо
Хээрийн салхитай Монгол аялгуу минь
Эмнэг хөглөсөн морин хуур минь
Уудам дорнын ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Урны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь…Ийн нэрт Жамъян хуурчийн ач хүү дуулж байна. Монгол поп ингэж эгшиглэж байна. Энэ бол мэдээж дуучин Д.Болд. Хөдөлмөрч энэ эрхэм удам дагасан урлагийн гэр бүлийн нэг гишүүн. АЖ, төрийн соёрхолт, нэрт Жамъян хуурчийн аав морин хуур тоглодог, тайж хүн байсан гэдэг юм билээ. Дуурийн театрыг “Бөмбөгөр ногоон” гэж байхад Болдын эмээ өвөө хоёул хөгжимчин хийдэг байсан аж. Харин Болдын аав архитекторч, ээж нь дуурийн дуулаачийн мэргэжилтэй. Ээж нь Монголын дуурийн урлагт 26 жил ажиллаад өдгөө энэ чиглэлээрээ багшилж байгаа. Цэцэгээ багш Монголын хамгийн нарийн хоолойтой буюу сапрон хоолойтой дуучдын нэг. Цэцэгээгийн дүү нар ч бас урлагийнхан. “Соёл эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг “Никитон”-ы Бачкагийн аав Батсайхан, Хөгжим бүжгийн багш Баярсайхан гээд л үргэлжилнэ. Энэ халааг Болд болон түүний ах эгч хоёр цаашлаад үр хүүхдүүд нь залгамжилж явна.
Хийлийн ангийн бяцхан хүү тун шургуу нэгэн байсан аж. Цаг наргүй хийлээ давтах түүнийг заримдаа гэрийнхэн нь түр завсарлахыг хүсэхэд “миний өмнөөс та нар хийгээд өгөх биш дээ” гэж хэлчихээд л үргэлжлүүлдэг байсан гэдэг. Түүнд өвөө нь сайн хичээж байж амжилтанд хүрнэ гэдгийг байнга л хэлнэ. Тийм ээ, урлагт хэн хичээсэн нь амжилтанд хүрдэгийг түүний амжилтаас төвөггүйхэн харж болохоор.
Алдарт “18 нас” өдгөө ч Камертоныхны нэрийн хуудас болсоор. Монголын рок попын тогоонд өөрийн гэсэн данстай, түүхийн хуудаснаа томоос томоор дурайх залуусын уран бүтээл цаг хугацааны шалгуурыг даван чанар чансаагаа гайхуулан олон жилээр амьдарсаар л. Тэд уран бүтээлээрээ, тавьсан тоглолтоороо, стил имижээрээ оддын зангарагтай эрчүүд. Нэг хоёр дуу хийчихээд л хамраа сөхчихдөг орчин цагийн зарим нэгэн нусгай нөхдүүдээс тэс өөр шүү.
Харин “Хайрын хүч”. Болдын бие даан гаргасан анхны цомог. “Хайрын хүч” бас анхны бие даасан тоглолт. Түүнээс хойш өнөөдөр тав дахь цомгоо фенүүдийнхээ гар дээр хүргээд байна. “Хээрийн салхитай аялгуу”, “Манан, “Миний хоёр эрдэнэ”, “ Нам гүм дундаас” Монгол попод багтах дуунууд. Монгол попын ид шидийг олонд мэдрүүлэх ажилд хэдийнэ ханцуй шамлан орж, улмаар энэ чиглэлийн уран бүтээлүүд нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээ авч байгаа нь гайхалтай. Тэр ийм л уран бүтээлч. Түүний хийсэн уран бүтээл бүрээс чанар чансаа байнга ханхийдэг.
Түүнийг фенүүд нь хөдөлмөрч залуу гэж дуу нэг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Мэдээж доллар биш таалагдах, эс таалагдах ээлжлэх ч дэнсэлбэл тэн хагасаас илүү нь түүнд таатай ханддаг. Бас шинэ уран бүтээлийг нь хүлээж, чих тавин сонсож, шинэ өнгө төрхийг олж харахыг ихэд хичээдэг. Тийм шүү түүний фенүүд дэндүү олон юм билээ.
Гоёмсог машины хоббитой. Дээр нь чөлөөт цагаараа зураг авах дуртай энэ нөхөр хүүхэд байхаасаа л мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэгэн. Тэр ер нь нямбай бас аливаад сэтгэлээсээ ханддаг гэж нөхөд нь үнэлдэг. Яг энэ мөчид Камертоны эрхэм гишүүдийн нэг дуучин Ганаагийн яриаг тод санаж байх чинь. Камертон хамтлагийнхан нэг хэсэг Сингад амьдарсан даа. Фенүүд нь лав их тод санаж байгаа байх. Тэр үед өнөө дөрвөн ертөнцийн өнгө ямар ч хольцоо үгүй ялгардаг байсан гэх юм билээ. Мээдээ, Болд нар их нарийн нямбай. Хоол хийх болоход Болд хамгийн гоё орчныг бүрдүүлэн, бас жижигхэн зүйлээр олон төрлийн хоолыг базааж амжсан байдаг байсан гэдэг.
Энэ удаад Болдын тухай ийн тэрлэж суугаа маань түүний шинэ уран бүтээл Монгол поптой холбоотой хэрэг. Үндэсний ёс заншил, өв уламжлалаа орчин цагт хослуулан Монгол Монголоороо дэлхийд гайхуулах цаг нэгэнт ирсэнийг дуучин залуу олоод хараадахаж.
…Сэтгэл дотор минь манан буугаад
Сэрүү татаад юутай сайхан
Өглөөний намуун наранд гэрэлтэхэд
Өр зүрх минь улам баясана аа… “Манан” ингэж өгүүлнэ. Зүгээр л сонсоод үз. Монгол үнэр омогшил төрүүлэн сэнхийнэ. Тийм ээ, бид омог бардам харц дээгүүр Монгол түмэн шүү дээ. Бидэнд ийм аялгуу үгүйлэгдэж байсан юм.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд
Монгол үнэр сэнхийсэн Монгол поп чихнээ чимэгтэй эгшиглэх нь

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна