МУ-ын Манлай уяач Д.Жаргал: Аливаа зүйлд тууштай байна гэдэг амжилтын хамгийн том үндэс


Завхан аймгаас төрсөн улсын цолтнуудын нэг МУ-ын Манлай уяач Д.Жаргалын ярилцлагыг хүргэж байна. Нэгэн гэрээс ах дүү хоёр Манлай уяач төрснийг эрхэм морь сонирхогчид мэдэх биз ээ.
-Ах дүү хоёр хоёулаа төр түмэндээ үнэлэгдэнэ гэдэг сайхан. Яриагаа Манлайн хүүхэд насны дурсамжаас эхэлье гэж бодож байна?
-Миний аав уяач хүн л дээ. Уяач аавын хүүхдүүд морь малнаас хол хөндий өснө гэж байхгүй шүү дээ. Тэр жишгээр дүү бид хоёр багаасаа адуу малтай ойр өссөн улс. Бидний үеийнхэн долоо найм хүрээд морь унадаг байсан. Би тэр жишгээр долоо билүү наймтайдаа анх хурдан морь унаж, хоёр гурван жил унаад хасагдсан. Тэгээд л аавдаа туслах үүргийг хүлээж, одоогийнхоор бол туслах уяач болж байлаа даа. Багаасаа аавыгаа дагасан учраас миний уяаны арга барил гээд бүгд л ааваас маань өвлөгдсөн. Тэгээд хамгийн анх 13 настайдаа морь уяж байлаа шүү дээ. Үеийнхэн тоглож наадаж явахад би ааваасаа асууж зөвлөж байгаад морь уячихаж байгаа юм. Тиймэрхүү байдалтай хэсэг уяж байгаад 1978 онд цэрэгт явж ирээд хэдэн жил морь уяагүй.
-Яагаад?
-Сургууль соёл гээд мориноос хэсэг холдсон юм. Гэхдээ дуртайд хүчтэй юм болохоор буцаад л морь уясан. Дүү маань ч хурдан моринд шимтэж, Манлай уяач боллоо.
-Тэгсэн дүү нь түрүүлж цолонд хүрсэн?
-Адуунд дуртай аавын маань буян заяа биднийг түшиж, сайхан хурдан хүлгүүд таарлаа даа.
-Үеийнхнээ тоглож байх зуур уясан морь тань яаж давхисныг асуухаа мартсан байна?
-Шүдлэн үрээ нь гурваар, соёолон нь аман хүзүүнд давхисан. Өөрөө уяад дүүгээрээ унуулчихаж байгаа юм шүү дээ. /инээв/
-Арай Чулуунбат Манлай биш биз дээ?
-Мөн мөн. Би чинь дөрвөн охин, дөрвөн эрэгтэй дүүтэй. Хамгийн бага дүүгээрээ морио унуулдаг байлаа. Бас цэргээс халагдаж ирсний дараа 1982, 1983 онуудад хүний хавчиг адуу түрүүлгэж байлаа.
-Манлайн нэрийг дуурсгасан удамт хурдан хүлгүүдийнхээ талаар хуучлаач?
-Буган хүрэн азаргыг Монголын ард түмэн андахгүй дээ. Хүрэн азарганы маань төлүүд нь бас сайхан давхиж байна.Нэг цавьдар азарга гэхэд 16 медаль авч, 14 удаа түрүүлсэн. Сүүлийн үед манай Эрдэнэтийнхэн шинэ цагийн адуугаар түлхүү нааддаг болсон. Адууныхаа чанарыг сайжруулахаар Араб, Англи азарга, гүү цөөнгүй авчирч байна.
-Зүүн зүгээс ч цөөнгүй авчирсан байх?
-Би 90-ээд онд Дорнодоос адуу авчирч байлаа.Тухайн үед адуу тэгтлээ үнэд ороогүй. Нэг мотоциклийн үнэ буюу долоон зуун мянган төгрөгөөр л авсан нь үнэтэйд тооцогдож байлаа шүү дээ. Тэгэхэд авсан хавчиг хул морь анхны “Их хурд”-д долоогоор давхиж байсан. Дүү хул морь нь бас их хурдан адуу. Ер нь би өөрийнхөө адууг гайгүй чанаржуу гэж боддог шүү.
-Жаргал Манлай соёолон адууг илүүтэй хурдлуулдаг гэх юм билээ. Тэгж бодогдож байв уу?
-Орхон аймгийнхаа баяр наадамд соёолон олон түрүүлгэсэн болохоор тэгж ярьдаг байх л даа. Ер нь миний гаргасан амжилтын дунд азарга, соёолонгийн айраг, түрүү нэлээд бий шүү. Аавынхаа заасан сургаалийг дагаж, адуу гэдэг амьтантай ойрхон явсны буянаар олон сайхан дурсамжит наадам үзлээ. Нэг жил хотод болсон өвлийн бооцоот уралдааны гурван насны гурван түрүүг хүртэж ч байлаа. Ер нь тэр өвөл миний морьд уралдсан болгондоо түрүүлж байсан шүү. Уяачдад нэг тийм үе байдаг даа.
-Таны адил амжилтанд хүрч, алдар цолоо дуудуулахаар тэмүүлж буй залуу уяачдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Уяа гэдэг нийтлэг ойлголт шүү дээ. Хөлс авна, үсэргэнэ, сунгана гээд л. Гэхдээ гол зүйл бол адууг хэр тамиртай уралдуулах вэ гэдэгт л байгаа юм. Намайг залуу байхад одоогийнх шиг тарган цатгалан уралдуулдаггүй байлаа. Ёстой нөгөө жинхэнэ ясыг нь гартал уяж хурдлуулдаг байлаа. Тэр үеийн уяа одоо тэс өөр болсон. Одоо тэжээхгүйгээр морь уяна, тэр тусмаа амжилт гаргана гэж байхгүй. Тэгээд ч адуу болгоны уяа сойлго өөр өөр. Адуу тус бүртээ тохирсон ажил хийж амжилт гаргана. Тиймээс залуустаа зорьсон зорилгодоо тууштай, хичээл зүтгэлтэй байхыг л захья даа. Аливаа зүйлд тууштай байна гэдэг амжилтын хамгийн том үндэс.
-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлгэд тань хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл №54


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна