Нэрт уяач “ангасай” хэмээх Дашийн Банзрагч

2014 оны 12-р сарын 03 -нд

Сэцэнхан аймгийн Бишрэлтийн хошууны ноён, эрдэмт уяач, их хүлэгч төрийн зүтгэлтэн Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтан гурван охин дүүтэй байж. Ноёны дүү охидыг авхай нар гэдэг. Тэдний дундах Довдон авхайгаас төрсөн хоёр хүүгийн томыг нь Ганжуур, дүүг нь Даш гэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд ноён “ширүүн” бэйс Минжүүрдоржийн зээ нар учраас язгуур гарвал нь хүндэтгэлтэй байхаас аргагүй. Том хүү Ганжуур нь олон хүүхэдтэй өнөр олуулаа айл байв. Дүүгий нь хошууныхан Даш туслагч гэнэ. Даш туслагч үр хүүхэдгүй тул тэр үеийн ёс жаягаар асууж, сурж, үзэж харуулж байгаад ахаасаа Банзрагч хүүг өргөж авчээ. Энэ бол 1905 он бөгөөд Банзрагч хүү цагаан сарын өмнөхөн могой жилд төржээ.
Банзрагч хүү багадаа нялцгай биетэй халуурдаг, асаргаатай хүүхэд байж. Даш туслагч ганц хүүдээ амь мэт санаа тавьж говийн нэг мэргэн ламд очиж засал хийлгэн хувь заяагий нь үзүүлж л дээ. Тэр хүн үзэж харж засаад “за танай хүүг 80 насалтал юу ч дийлэхгүй, бууны суманд ч үхэхгүй” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр түүнээс хойш өвчин эмгэг ч тусаагүй. Бууны суманд өртөж, машинд дайрагдаж осолд орж байсан ч амь насанд нь хүрээгүй. Эрүүл энх байж аймаг, хошуу нутгийнхаа нэрийг улс даяар дуурсгасан нэрт уяач Дашийн Банзрагч хэмээн алдаршин хүндлүүлж 80 хол даван өндөр насалсан нь эндүүгүй үнэн юм. Мэргэн ламын хэлсэн үнэн байжээ.
Банзрагч гуайн төрсөн аав Ганжуур, өргөсөн аав Даш нарыг төр засгаас язгуур гарвалаар нь ялгаварлан 1930-аад оны үед цаазлан, ар гэр, үр хүүхдүүдээс нь мал хөрөнгийг нь хураан тэднийг амьжиргаагүй болгон орхижээ. Олон хүүхэдтэй үлдсэн Ганжуурын хөгшин амьдрах аргагүй болж нутгаасаа дайжин хэдэн хүүхдээ аваад тэмээн тэрэг хөллөөд нийслэл хүрээг зорив. Нутагт байхдаа тэдний 16 настай охин Мандах нь уяач Донойн Цэгмэд гуайд шавь орж бичиг үсэгт тайлагдсан байсан нь буянаа өгч, хотод очоод яам тамгын газарт бичээчээр ажилд орсноор амьдрал залгажээ. Аажимдаа Ганжуурын бусад хүүхэд ч ажилтай, албатай болж нийслэлийн иргэд болцгоосон. Мандал охин сүүлдээ Ардын их хурлын Самбуу даргын референт болтлоо дэвшин ажилласан түүхтэй.
Гэтэл Банзрагч гуай Дашийнд өргөгдсөн болохоор өргөсөн ээжийн хамт нутагтаа үлдэн хоцорчээ. Даш туслагчийнх хамжлагатай, хөгшин нь бүдүүн Дэмид гэдэг ажилсаг, авхаалжтай бүсгүй байв. Тэднийх мөнгөн эдлэл хэрэглэл сайтай айл байж. Дэмид хөгшин хорио, бариа болоод хөрөнгө хураагаад эхлэхээр “хүү минь юу ч үгүй болох нь” гээд хүүгээ хар хүн болоход нь бэлдэж уран дархнаар алтадсан мөнгөн хэт, бэл хийлгээд хадгалжээ. Хөрөнгө хураахаар ирсэн хүнд нь “энэ хэт бэл хүүгийн юмаа” гэж хэлээд л аваад үлдчихнэ гэж бодож байж л дээ зайлуул. Гэтэл хураагуулынхан ирээд Даш туслагчийн хөрөнгийг хоёр удаа хураахдаа хэт бэлийг нь, үнэтэй хэрэгтэй бүхнийг нь хуу хамаад юу ч үлдээлгүй аваад явчихжээ.
Банзрагч гуай багаасаа хийдэд шавилан сууж байгаад цөвүүн цаг эхлэхэд хийдээс дайжин хар хүн болсон гэнэ. Анх 16 настайгаасаа морь уяж уяа босгохдоо зориуд зургаан насны шарга адуу уяандаа уяж билэгдэн ёсолж байжээ. Морь уяж эхэлснээс хойш 16 жилийн дараа анх удаа уясан морь нь барианд орж пайз барьсанд их л баярлаж байсны дээр хорь гаруй жилийн дараа уясан морио анх удаа айрагдуулсан гэж Банзрагч гуай өөрөө олон хүнд дурсан ярьсан байдаг.
Банзрагч гуайн тухай нутгийн үеийнхэн нь дурсан ярихдаа “багаасаа л өөрийн гэх хэдэн адуугаа хөөгөөд явдаг байсан. Адуунд эртэй, уурганд сайн. Эмнэг бүдүүн морь уургалж, уургын морь нь суугаад тогтоогоод ноцох хооронд хуйв нь тасрахад эмнэг морь, уургач хоёр тал тал тийшээ пид пад гээд газарт ойчиж байсан ...” гэх мэтээр дурсан ярьдагсан. Банзрагч гуайн бусдаас ялгаатай нэг онцлог нь ярьсан сонссон үг яриаг яг л тэр хэвээр нь тогтоочихоод ам хуурайгүй ярьж явдаг их ойтой хүн байж. Түүнээс болоод нутгийнхан “ангалзуур” гэж хочилсноос үүдээд “ангасай” Банзрагч гэдэг болжээ. Багын энэ л хоч нэрээрээ “ангасай” Банзрагч гэж улс даяар алдаршсан хүн. СГЗ, сэтгүүлч А.Баярмагнай гуай бага залуудаа Хэнтий аймгийн төвөөр дамжин явахдаа унаа нь саатсанаас болоод танилцсан айл нь “ангасай” Банзрагч гуайнх байжээ. Банзрагч гуай өөрийн “Баяр”, “Магнай” гэх алдарт хоёр азарганыхаа зормолыг үзүүлж байгаад л өвгөн ноёны Норов хүрэн азарганы удам... гээд л ангайтал ярьж л дээ. Ингэж танилцсанаас хойш холбоотой болсноор сэтгүүлч А.Баярмагнай гуайн гаргасан “Түмний эх” гэдэг ном мэндэлжээ. А.Баярмагнай гуай “ангасай” Банзрагч гуайг “өөрийн багш” гэдгийн учир ийм ажээ.
Н.Санжаадорж

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.92.98
сайхан түүх байна
Reply