Эрлийз өсвөр адууны арчилгаа, маллагаа


Сүүлийн жилүүдэд хурдны болон спортын чиглэлээр гадаад орнуудаас цэвэр үүлдрийн болон эрлийз адууг ихээр оруулж ирэх болсноор монгол адууг эрлийзжүүлэх явдал ихээхэн нэмэгдэх болов. Гарсан эрлийз адуу нь байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд дан бэлчээрийн маллагаанд маллахад хүндрэлүүд гарч байна.
Хээл авсан гүүний хээлийг цуцраахгуй, тарга хүчийг бууруулахгүй, хараа хяналтдаа байнга байлгахын зэрэгцээ нэмэгдэл тэжээлд оруулан сайн чанарын өвс, хүчит тэжээл, ус, хужраар хангах нь чухал. Сайн тэжээллэг маллагаанд байсан гүүнээс эрүүл чийрэг бие цогцостой унага төрөх бөгөөд цаашдын өсөлт хөгжилтөнд ч сайнаар нөлөөлдөг.
Нялх унага гадаад орчны элдэв нөлөөлөлд ихээхэн цочромтгой байдаг тул түүнд аажмаар дасгах улмаар эхийн нь сүүг сайн байлгах, шаардлагтай бөгөөд бэлчээр, гадна орчны температур зэрэг нөхцөлд дасгаж, унаганы биеийн ерөнхий байдал төрхийг нарийвчлан хянаж анхаарч байх нь зүйтэй.
Цэвэр үүлдрийн азарганы унагыг зуны саалинд аль болох хамруулахгуй байж, ус ууж, бэлчээр ус нь тохирч байгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй. Харин хүйтэн, сэрүүний улирал эхэлмэгц 6-8 сартайд нь буюу 10- р сарын эхээр цаг агаарын байдлаас хамааруулан нэмэгдэл тэжээлд оруулан өсөлт хөгжилтийг нь саатуулахгүй байхаар тооцож тэжээлийг зохицуулах хэрэгтэй. Унагыг 6-12 сартайд нь 5.0-6.2 тэжээлийн нэгж, 66-73 гр шингэх уураг бүхий тэжээлээр тэжээх нь чухал. Хэрэв хангалттай сайн тэжээх боломжгүй нөхцөлд эрлийз унаганы эхийг нь хээлтүүлэгт хамруулахгүйгээр хусран өнжөөж болно. Ингэх нь унаганы өсөлт хөгжилт зогсонги байдалд орж хатингаршин давжаарах сул дорой болохоос сэргийлэх боломжтой.
Эрлийз өсвөр адууны бэлчээр ус тохирч байвал салхилж явахгүй, тогтвортой идээшлэдэг. Харин үүрийн 3-5 цагийн хооронд ихэвчлэн унтаж амардгийг анхаарч маллагааг зохицуулах нь зүйтэй.
Ялаа шумуул, салхи шуургагүй, намуун тогтуун, дулаан өдөр 9 сард монгол адуу тогтоод түр идэшлэх, амрахдаа 60 минутаас 2 цаг гаруй тогтуун байхад, Эрлийз өсвөр адуу дээрхийн адил бэлчээрт 2-6 цаг орчим тогтож идэшлэдэг.
Харин үргэж цочсон үедээ харж байсан зүгрүүгээ 20-30 км явчихдаг. Ингэж явахдаа хэд хэдэн уул , гүвээ, жалга судаг гатлаад явчих нь олонтой тохиолддог.
Эрлийз өсвөр адуу зун, намрын улиралд хоногт идэх өвс тэжээлийг монгол адуунаас давуу олж иддэг ч өвөл, хаврын улиралд хоногт идэх тэжээлийн хангамж нь 1.3-1.5 хувиар бага байна. Учир нь өвөл цас цавчих, уруулын хөдөлгөөнөөр цасыг зайлуулж идэх чадамж нь монгол адууг гүйцэхгүй тул амархан турж эцдэг.
Өвөл хаврын улиралд цасан болон шороон шуургатай үед гаднах температур -180C -ээс илүү хүйтэрч салхины хурд 9м/сек-ээс дээш гарах үед тогтворгүйтэж бэлчээр ашиглахдаа харьцангуй тааруухан болж байна. Нөгөө талаар бэлчээрт цасны нягтрал0.0129 г/см3-ээс илүү болвол бэлчээр ашиглаж чадахаа больдог, харин хязаалан наснаасаа энэ шинж нь харьцангуй багасдаг.
Эрлийз өсвөр адуу өсөлтийн явцдаа бие нь чангарч даага, шүдлэн хязааландаа идээшлэлт, өвс зулгаах талаараа монгол өсвөр адуунаас нэг их ялгагдахгүй болж байна. Ялангуяа шүдлэн, хязаалан адууны шүд солигдох тул өвөл, хаврын улиралд зун, намрын улиралтай харьцуулахад хоногт идэж байсан тэжээлийн хангамж нь ижил насны монгол адуунаас арай дутмаг байдаг учраас хаврын улиралд нилээд эцэж онд ордог. Ялангуяа тэжээгдэж байгаа 2-3 настай үрээнд ижил насны байдаснаас 10 хувь илүү шимт бодис байхаар тэжээлийн жорд тохируулж өгөх нь зүйтэй.
Адуу аль ч улиралд нутаг бэлчээр, ус хужир, өвс ногоо тохирсон тайван үедээ өвс, хагд, ногоог 5 минутын ажиглалтыг 5 удаа давтан үзэхэд төдийлөн гоц өөрчлөлт багатай боловч өвс зулгаалт нэг минутанд 34-49, мөн 25-32 орчим зажилж , 4-5 удаа залгилт хийж байна.
Эрлийз өсвөр адуу бэлчээр ашиглалтын хувьд монгол адуутай ерөнхийдөө төстэй боловч зарим нэг онцлог ялгаа бий. Эрлийз унага эхээс төрсний дараах 2-3 өдөр цовоо сэргэлэн бус сулавтар байдалтай ч цаашид өсөлтийн эрчим нь илүү байдаг. Эрлийз өсвөр адуу зун, намрын улиралд нилээд ялаархуу тогтвор муутай сэрүүн газар усанд удаан хугацаагаар хурж зогссноор идэшлэлт нь багасдаг.
Эрлийз өсвөр даага монгол дааганаас 1,5-3,5 кг өвс бэлчээрээс илүү идэж байгаа боловч шимт бодисын хувьд 13-18 гр-аар дутуу байгаа нь шимт чанар сайтай сорлог өвсийг түүвэрлэн идэх инстинкт дутаж байгааг харуулж байна.
Хоёр дахь жилдээ буюу шүдлэнгээсээ өвөл, хаврын улиралд ижил насны монгол адуунаас идшлэлтийн ялгаа багасдаг. Харин гуравдах жилээс эрлийз өсвөр адууны идэшлэлтэнд ижил насны монгол адуумай харьцуулахад төдийлөн ялгаа гарахгүй байгаа нь бэлчээрийн ургамлыг сонгохдоо монгол адуунаас дутахааргүй сорчлон идэж, нутаг орондоо дасаж байгаагийн илрэл юм.
Эрлийз өсвөр адуу бэлчээрийг голдоггүй, гэр хорооны орчноос гараад явж идэшлэхдээ шууд цуваад явчихгүй ойролцоо бэлчээрт тогтож, идээшлэдэг бөгөөд бэлчээрийн байдал нэг их муугүй бол тэндээ тогтож идэшлэх бөгөөд ер нь нутаг бэлчээр, ус, хужир тохирсон газраа хэдэн хоног ч хамаагүй тогтуун идээшлдэг боловч, гадны ямар нэгэн цочрол авч үргэвэл хаа зүггүй, хэд хэдэн уул, гүвээ, гол ус гатлан явчихдаг онцлогтой.
Эрлийз өсвөр адуу зун, намрын улиралд хоногт идэх тэжээлийн хангамж монгол адуунаас давуу байдаг. Шүдлэн насанд хүрэхэд өвөл, хавраас бусад үед идэшлэх нь сайжирч, нас ахих тусам байгаль орчиндоо илүү дасан зохицох чадвартай болж байна.
Монгол адууны бэлчээр ашиглалтыг хронометражийн аргаар судлахад 60-120 минут түр амраад, адуу унгалдах, хүчтэй тургихад бүгд цочиж босоод суниаж биеийн чилээ гаргаад идээшилдэг. Ер нь адууны тарга хүчийг зөв бариулахад хоногт идэх тэжээлийн нэгж, шингэх шимт бодис ихээхэн ач холбогдолтой. Мөн 2-3 насны үрээ нийлэх насны байдаснаас 10 хувь илүү шингэх шимт бодисыг тэжээлийн жорд оруулж өгөх нь зүйтэй. Эрлийз өсвөр адуу өвс ногоог идэхдээ монгол адуунаас дутуугүй идэх боловч, өвсний сорийг сэрмэж идэхдээ монгол адуунаас дутмаг байдаг нь шимт бодисыг шингээж байгаа байдлаас харагдаж байна.
Эрлийз өсвөр адууны бэлчээр ашиглалтыг ижил насны монгол адуутай харьцуулахад 12 сартай буюу эрлийз даага өвөл, хаврын улиралд монгол дааганаас 1.5-3.5 кг өвс илүү идэж байгаа боловч идсэн шимт бодисынхоо хэмжээгээр монгол адуунаас 75-90 граммаар дутуу байгаа нь монгол адуу бэлчээрээс шимт бодис сайтай өвс, ургамал сонгон идэж чаддаг биологийн онцлогийг гэрчилж байна. Харин эрлийз өсвөр адуу шүдлэн наснаас эхлэн бэлчээр ашиглалт эрс сайжирч өвлийн эхэн сар хаврын адаг сараас бусад улиралд монгол адуунаас ялгагдахгүй болж байна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна