Аймгийн Алдарт уяач А.Пүрэвсүрэн: Гэгээнтнийхээ наадамд их морь айрагдуулсан гэдгээрээ илүүтэй бахархсан


Төрийн зарлигт бүсийн наадамд их насны морь аман хүзүүнд хурдлуулан нутгийн нэрийг өргөсөн А.Пүрэвсүрэн Алдартаас баярын сэтгэгдлийг хуваалцснаа эрхэм уншигч танаа хүргэе. Тэрээр Баян-Овоо сумын бахархалт эрчүүдийн нэг билээ.
-Буурал морь говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Буурал морь маань Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу. Хавар шүдлэн үрээ ирээд Өвөрхангай аймагт болсон бооцоот уралдаанд түрүүлж, анхны айргаа хүртэн амжилтын гараагаа эхэлж байсан. Түүний дараа Архангай аймгийн Цахир суманд болсон “Буур” хэмээх Жамъян аваргын мэндэлсний 110 жилийн ойд аман хүзүүдсэн. Дараа жил нь хязааландаа хэд хэдэн бага наадамд айрагдсан.
-2009 оны хангайн бүсийн наадамд уралдаагүй юм уу?
-Уралдсан.15, 16-аар ирсэн юм. Соёолондоо Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд гурваар давхиад, хавчиг морь өнжиж, энэ жил нийлээд Заг сумын 90 жилийн ойд аман хүзүүдээд давхар уяагаар говийн бүсийн уралдаанд мөн хүзүүнд хурдаллаа. Одоогийн байдлаар том, бага наадам нийлсэн арав гаруй медальтай.
-Алдарт говийн бүсийн уралдаанд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Азарга, их морь мордуулсан. Азарга нь арваар ирнэ лээ. Мөн Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу.
-Зүүн зүгийн адуугаар түлхүү нааддаг юмаа даа. Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж байгаа вэ?
-Нэлээд хэдэн жил болж байнаа. Аймаг, аймгийн чанартай наадмаас арав гаруй айраг, түрүү хүртсэн хэмээн 2008 онд аймгийн Алдарт уяач цол авсан. Зүүн зүгийн адуугаар илүүтэй нааддаг ч нутгийн адуу ч мөн бий. Миний морьдын уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Бүрэнтөр, Ганзориг нар тааруулдаг. -Төрийн зарлигт наадамд их насны морь айрагдуулах уяач бүрийн нууцхан хүсэл байдаг байх. Тэрхүү хүслээ гүйцэлдүүлэх мөчид юу бодогддог юм бэ?
-Үнэхээр их догдолдог юм билээ. Магадгүй эр хүний самсаа шархирдаг цөөн мөчийн нэг нь том наадамд морь айрагдах тэр агшин байдаг байх. Ер нь л итгэж өгөхгүй байсан шүү. Бурхан шашны нэрт зүтгэлтэн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойг тохиолдуулан хийсэн энэ том наадамд их насны морь айрагдуулсандаа илүүтэй баярласан.
-Өмнө нь Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд оролцож байсан уу?
-2007 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд оролцож, хонгор шүдлэнгээ 12-оор давхиулж байлаа. Тэр маань хожим нас нийлээд аймгийнхаа баяр наадамд олон түрүүлж, айрагдсан. Би тэр болгон гарч уралдаад байдаггүй ч хааяа нэг явбал айраг, түрүү алддаггүй юмаа. Хил залгаа оршдог Архангай, Өвөрхангай зэрэг аймагт зохион байгуулагдсан уралдаануудад оролцож, айраг түрүү олныг авсан. Жишээлбэл, Өвөрхангай аймагт болсон Цэрэнтогтох,Сумъяабазар нарын Аваргуудын мялаалга наадамд соёолон гурваар давхиулж, Архангай аймагт болсон "Буур" хэмээх Жамъян аваргын 110 жилийн ойн баяр наадамд их насны морь таваар давхиулж, шүдлэн үрээ аман хүзүүдүүнд хурдлуулсан.
-Цаашдын тань ажил үйлст амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №59

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна