Тариалан сумын уяачид шинэ жилээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ


Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны 2010, 2012, 2013 оны шилдэг салбар Тариалан сумын МСУХ-ны хамт олон 2014 онд хийсэн ажил, гаргасан амжилтаа дүгнэн танилцуулж, уламжлал ёсоор оныхоо шилдэг уяач, шилдэг уралдаанч хүүхдүүд, шилдэг зургаан насны хурдан хүлгүүдээ шалгаруулж, уяачдынхаа шинэ жилийг 12 дугаар сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Шинэ жилийнхээ үеэр тус сумын уяачид “Хийморилог аялгуу” нэртэй уран бүтээлийн тоглолт сумын ард иргэддээ өргөн барьж, тоглолтын үеэр гурван азтай үзэгч шалгаруулан супер азтанг хурдан удмын даагаар мялаажээ.
2014 оны тухайд Тариалан сумын уяачид "Хотгойдын хурд-3" хангайн бүсийн даншиг наадам, улс хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмууд, Хөвсгөл аймгийн төвийн болон зүүн бүс, аймгийн зэрэглэлтэй наадмуудаас олон түрүү, айраг хүртэж, МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв гуай Монгол Улсын Манлай уяач цолны болзол хангаад буй. Мөн Хөвсгөл аймаг "Хотгойдын хурд-3" бүсийн наадмаас 2 түрүү, 12 айраг хүртсэний 50 хувь буюу 1 түрүү, 6 айргийг тус сумын уяачид хүртсэн өндөр амжилтыг үзүүлээд байна.
Оны шилдгүүдээ танилцуулахад:
-Шилдгийн шилдэг уяачаар сумын Алдарт уяач О.Баасанцэрэн /МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн туслах уяач/
-Шилдэг уяачаар залуу уяач Д.Ариуннаран /"Хотгойд хурд-3" уралдаанд Ноён хээр азаргаа аман хүзүүнд давхиулсан/
-Шилдэг уяачаар залуу уяач Б.Буяннэмэх /"Хотгойд хурд-3" уралдаанд Жигүүр хул морио айргийн 3-гуравт давхиулсан/
-Шилдгийн шилдэг уралдаанч хүүхдээр Р.Сүхбат /МУын Алдарт уяач Г.Доржпүрэвийн морины хүүхэд/
-Шилдэг уралдаанч хүүхдээр Д.Баасандорж /"Хотгойд хурд-3" уралдаанд Ноён хээр азаргаа аман хүзүүнд, Манлай уяач Д.Хишигжаргалын мялаалга наадамд түрүүлгэсэн/
-Шилдэг уралдаанч хүүхдээр Э.Түмэнбаяр /"Хотгойд Хурд-3" уралдаанд хээр морио айргийн таваар давхиулж, Хөвсгөл аймгийн төвийн бүсэд түрүүлгэсэн/
2014 оны шилдэг хүлгүүдийг ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн чансаа тогтоох журмын онооны системийг баримтлан шалгаруулсан бөгөөд нас, насанд хоёр хурдан хүлгийг нэрлэжээ.
Адуун сүргийн манлай шилдэг азарга:
1. МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн Саран хүрэн азарга
2. Залуу уяач д.Ариуннарангийн Ноён хээр азарга
Их нас
1. Залуу уяач Б.Буяннэмэхийн Жигүүр хул морь
2. Залуу уяач Н.Гансүхийн хурдан хээр морь
Соёолон
1. Залуу уяач Н.Чинбатын будан үрээ
2. Залуу уяач Ө.Батбайгалийн шарга үрээ
Хязаалан
1. МУын Алдарт уяач Г.Доржпүрэвийн Таслал хүрэн үрээ
2. Залуу уяач Б.Цэдэндоржын хээр халзан үрээ
Шүдлэн
1. МУын Алдарт уяач Г.Доржпүрэвийн цоров хээр үрээ
2. МУын Алдарт уяач Г.Доржпүрэвийн Сүлд хээр үрээ
Даага
1. Залуу уяач Д.Ариуннарангийн хул хээр даага
2. Сумын Алдарт уяач З.Батцогтын дархан халзанг тус тус шалгаруулж өргөмжилсөн байна.
Эцэст нь дүгнэхэд Тариалан сумын уяачид 2009-2014 онд улс, бүсийн уралдаанд доорх амжилтыг үзүүлжээ.
-2009 онд Завхан аймгийн "Отгонтэнгэрийн хурд" баруун бүсийн даншиг наадмаас МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв дааган насанд 2 айраг,
-2010 онд "Хотгойдын хурд-2" хангайн бүсийн даншиг наадмаас МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв шүдлэнгийн түрүү, дааган насанд 1 айраг, аймгийн Алдарт уяач Д.Цогт-очир хязаалангийн түрүү,
-2011 онд Архангай аймгийн "Тамирын хурд" хангайн бүсийн даншиг наадмаас МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв дааган насанд 1 айраг,
-2012 онд АХ-ын 91 жилийн ойн улсын баяр наадмаас МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв хязаалан насанд түрүү, аймгийн Алдарт уяач Д.Бадрах эрлийз дээд ангилалд аман хүзүү, Да лам Цэрэнчимэдийн ой, төвийн бүсийн наадмаас МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв соёолон насанд 1 айраг, аймгийн Алдарт уяач Д.Бадрах эрлийз дээд ангилалд 1 айраг,
-2013 онд АХ-ын 92 жилийн ой, үндэсний их баяр наадмаас аймгийн Алдарт уяач Д.Бадрах эрлийз дээд ангилалд 1 айраг, Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадмаас эрлийз дээд ангилалд 1 айраг, МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадмаас дааган насанд 2 айраг, залуу уяач З.Батцогт Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадмаас дааган насанд 1 айраг,
-2014 онд "Хотгойдын хурд-3" хангайн бүсийн даншиг наадмаас МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв азарганы түрүү, хязаалан насанд 1 айраг, шүдлэн насанд 2 айраг, залуу уяач Д.Ариуннаран азарганы аман хүзүү, Б.Буяннэмэх их насанд 1 айраг, Н.Гансүх их насанд 1 айраг.
Дээрх зургаан жилд нийт 4 түрүү, 18 айраг хүртсэн нь сумын салбар холбооны хувьд өндөр амжилт гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Б.Гантулга






















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
18 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
19 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна