Аймгийн Алдарт уяач Д.Дүгэрсүрэн: Энэ цагт зүүн зүгийн адуутай эн тэнцүү уралдсан нутгийн ганц адуу бол миний шар хээр морь


Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хийморилог уяачдын нэг бол хурдан шар цоохор морины эзэн аймгийн Алдарт уяач Д.Дүгэрсүрэн юм. Их насны мориор элбэг сайхан нааддаг энэ эрхэм хэрхэн хуучлахыг хамтдаа сонирхоцгооё.
-“Хотгойдын хурд-1” хангайн бүсийн наадамд аман хүзүүнд хурдалсан цоохор морины тань талаар яриагаа эхэлье гэж бодож байна? Хонгор нутгийнхны төдийгүй хурдан морь сонирхогчдын хүндлэлт хурдан хүлэгтэйгээ хэрхэн учирсан бэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Батчулуун гэдэг унаган адуу. 2000-гаад оны дунд үед Баянхонгор аймгийнхаа адууны чанарыг сайжруулах зорилгоор зүүн аймгууд руу явж нэлээд хэдэн адуу цуглуулсан юм. Тэгэхдээ Батчулуун гэдэг айлаас хоёр адуу авсаны нэг нь шар цоохор морь маань, нөгөө нь гурван бүсийн уралдаанд түрүүлсэн Баттулга сайдын хүрэн азарга байгаа юм.Дээд удмыг нь хөөвөл эцэг талаасаа Лхамын харын, эх талаасаа Дарьгангын Шарын тожингуудын угшилтай гэж байсан.
-Хэдтэй адуу авч байсан юм бэ?
-2006 онд хавчиг морь ирээд Баян-Овоо сумын 60 жилийн ойд аман хүзүүдэж, Өвөрхангай аймагт болсон хоёр Аваргын мялаалга наадамд түрүүлсэн. Дараа жил нь 2007 онд аймгийнхаа наадамд түрүүлчихээд, Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд-1” уралдаанд аман хүзүүдээд, Завхан аймгийн Яруу суманд болсон Даян түмний эх хүрэн халзан морины нэрэмжит уралдаанд түрүүлсэн. 2008 онд аймгийн баяр наадамд түрүүлээд, Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
-2009 онд яаж давхисан юм бэ?
-Тэр жил манай аймаг хангайн бүсийн даншигтай байсан учраас наадмын сорилго болгож Баян-Овоо суманд том уралдаан зохион байгуулагдан түүнд түрүүлж байсан.
-Хангайн бүсийн уралдаандаа яаж давхисан юм бэ?
-Дундуур давхисаан. Тэр жилээ уяа сойлгын үеийн алдаа гарсан уу,уналга эдэлгээ нь тохироогүй юу шар цоохор морь маань адуундаа явж байгаад эндчихсэн юм.
-Аймаг орон нутагтаа олон түрүүлж айрагдсан хурдан шар хээр мориныхоо талаар яриач?
-Миний шар хээр морь Баян-Овоо сумын унаган адуу.Галын хонгор гэж хурдан азарганы түүний төл байгаа юм. Аймгийнхаа баяр наадамд хоёр жил дараалан түрүүлж, сумдын наадамд 11 удаа түрүүлсэн хурдан хүлэг дээ. Энэ цагт зүүн зүгийн адуутай эн тэнцүү уралдсан нутгийн ганц адуу даа.
-Их мориор давамгай наадаж байсан юм уу даа?
-Баянхонгор аймгийнхаа баяр наадамд таван удаа их насны морь түрүүлгэж байсан хүн байгаа юм.Шар цоохор морь маань хоёр түрүүлж, шар хээр маань бас хоёр түрүүлж, сүүлд аймгийн 70 жилийн ойгоор бүүдэн цоохор морь маань түрүүлсэн. Манай баруун талд их насны морийг илүүтэй дээдлэн, эр хүний хийморийг өргөдөг хэмээн үздэг. Тэр утгаар нь их насны морь түрүүлэх бүрт баярлаж бэлгэшээж байдаг даа.
-Дамдинсүрэн Арслангийн гурван хүү орон нутагтаа ханасан цолтой уяачид. Дүү нар тань ахыгаа дагаад хурдан морь сонирхох болсон гэж байсан. Харин таны хувьд ...?
-Манай аав, ээж хоёр сумын төвийн буюу суурин газрын улс. Харин манай эмээ хөдөө байдаг. Би хичээлийнхээ амралтаар эмээ дээрээ очиж хонь мал төллөх үеэр тусалдаг ер нь багаасаа малд элэгтэй хүүхэд байсан. Тэр маань цусанд хадгалаастай байсан байх л даа. Морь мал сонирхож эхлээд удаагүй байхдаа шар хээр морьтойгоо таарч, адуу дагасан эр хүний хийморь өөдөө байдгийг мэдэрч улам ихээр хорхойссон. Намайг дагаад дүү нар маань моринд дуртай болсон. Одоо хоёулаа сайхан наадаж байна. Сая говийн бүсийн уралдаанд нэг нь азаргаа аман хүзүүдүүлж, нөгөө нь соёолон түрүүлгэлээ. Манай хүргэн Хүрэлбаатар аймгийнхаа 70 жилийн ойгоор хоёр түрүү авч байсан. Жаргалсайханы маань халтар азарга аман хүзүүдэж байсан. Манайхан иймэрхүү л түүхтэй, удам судартай айл даа.
-Таныг Баянхонгорын адууг сайжруулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хүн хэмээн тодорхойлж байсан. Зүүн талаас олон адуу авчирсан уу?
-Тэр ийм учиртай юм байгаа юм. Шар хээр морь маань уралдсан болгондоо түрүүлж айрагддаг байсан болохоор нутгийн адуугаар наадаад байж болно гэсэн ойлголттой явдаг байсан. Тэгсэн нэг хаврын томоохон уралдаанд Өвөрхангайн уяачид зүүн зүгийн адуутай ирээд ихэнх айраг түрүүг нь авчихсан юм. Тэгээд л ер нь нутгийнхаа адууг сайжруулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрч ахмад уяач Сономбал, одоо бурхан болчихсон доо Тогтох нартайгаа хамт Сүхбаатар аймгаар явж 45 үрээ цуглуулан авчирч байлаа. Хамгийн гол нь дараа жил нь аймгийн баяр наадамд бидний авчирсан үрээнүүдээс дөрөв нь түрүүлж, 17 нь айрагдаж байсан.Түүнээс хойш 100 гаруй адуу авчирсны дотор миний өөрийн шар цоохор морь, Баттулга гишүүний хондон азарга, миний дүү Жаргалсайханы бор азарга, хүргэн дүү Жаргалсайханы халтар азарга зэрэг
хурдан хүлгүүд байсан. Ер нь ихэнх нь давхисан даа.
-Нэгэн үе адуу авч байсан. Харин одоо магадгүй танай адуунаас авах сонирхолтой хүмүүс цөөнгүй бий байх. Адуу малны наймаа хэр хийж байна вэ?
-Би нэг их адуу мал зараад байдаггүй ээ.Харин нутаг орныхоо хүмүүст үрээ даага бэлэглэдэг юм.Сономбал ахад өгсөн хүрэн үрээ аймгийн наадамд хэд хэдэн удаа түрүүлж айрагдсан. Мөн залуу малчин Жамцад өгсөн азарга үрээний төлүүд одоо сайхан давхиж байгаа гэнэ лээ.Энэ мэтчилэн бэлэгний адуу бол харин давхиад байгаа шүү.
-Улсын баяр наадамд уясан хүлгүүдийнхээ тоосыг нь өргүүлж байсан уу?
-2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор, зургаан насны морьтой очиж байсан.Хамгийн дээд тал нь даага 14-өөр, шүдлэн 21-ээр давхисан.Түүнээс хойш дахиж улсад уралдаагүй ээ.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг өнө мөнх ивээх болтугай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна