"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа


Шандаст хүлгүүдийн хийморь даллаж, буян хурайлсан нэгэн жилийг эрхэм уншигч та бүхэнтэйгээ хамтдаа үдэж байна. Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн их бахдалын эзэд тодорсон 2014 он хурдан морины ертөнцөд шинэ сонин үйл явдлаар дүүрэн сайхан жил байсан гэдэгтэй санал нийлэх биз ээ. Ялангуяа морьтон монголчуудын мөнхийн омогшил, мориор дамжсан үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Тод магнай” сэтгүүлийн хамт олны хувьд онцлох жил байлаа. Учир нь энэ онд бид уншигч та бүхэнтэйгээ учран золгосны таван жилийн ой тохиож, 60 дахь дугаараа өргөн барьж байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Монголын хурдан морины түүхийг мөнхжүүлэн үлдээх үйлсэд манлайлан оролцож, эрхэм уншигч та бүхнийхээ дэмжлэгтэйгээр Монголын хамгийн олон уншигч захиалагчтай топ-10 сэтгүүлийн нэг болж чадсан юм.
Дэлхий нийтээрээ даяаршин буй энэ цаг үед үндэснийхээ үүх түүх, өвөрмөц соёл, бахдал бахархлыг нандигнан авч үлдэх хойч үедээ өвлүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй манай хамт олон 2012 оноос эхлэн Монгол Улсынхаа аймаг тус бүрээр тусгай дугаарыг эрхлэн гаргаж, бүх сумынх нь төлөөлөл болсон эрдэмт мэргэн уяачид, эрэмгий хурдан хүлгүүдийнх нь талаар цогц мэдээллийг хүргэж буй.
Саяхныг хүртэл аман хэлбэрээр хадгалагдан он цаг өнгөрөх тусам бүдгэрч байсан Монголын хурдан морины түүхийг ийнхүү архивжуулан мөнхжүүлэх үйлсийг санаачлан хэрэгжүүлэгч манай хамт олон одоогоор Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгийн тусгай дугаарыг уншигч та бүхний хүртээл болгож, Хэнтий, Ховд, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн сэтгүүлийг бэлтгэж байна. Мөн 2015 онд Увс, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн тусгай дугаарыг бэлтгэж уншигч та бүхэндээ өргөн барих болно гэдгээ дуулгах таатай байна.
Ингээд эрхэм уншигч та бүхнийхээ дэмжлэгт урамшин хийж бүтээхийн хүслээр жигүүрлэсэн “Тод магнай” сэтгүүлийн хамт олны зүгээс учран золгож буй 2015 оны мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол түмэн минь урам зориг, хайр халамжаар дүүрэн сайхан баярлаарай. Шинэ он танд аз жаргал, амжилт бүтээлийг авчрах болтугай.
Шинэхэн дугаараа "Интер" номын салбар дэлгүүрүүд болон сонин, сэтгүүл борлуулах цэгээс, мөн редакцийн 94082992, 95092992 дугаарын утсанд холбогдож аваарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна