МУ-ын Алдарт уяач Б.Баасанжав: Баруун бүсийн наадмуудаас ганзага хоосон буцсан удаагүй


Завхан аймгийн уугуул МУ-ын Алдарт уяач Б.Баасанжавын ярилцлагыг хүргэж байна.
-Алдартын адуу малтай холбогдсон түүхээс л яриагаа эхэлье дээ. Хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлэх болов?
-Адуу малтай холбогдсон тухайд аль багын юм даа. Аав маань уяач хүн.Тэс сумын Жажаа гэдэг өвгөнөөс Тува цустай хонгор азарга авч адууныхаа цусыг сайжруулж байсан юм билээ. Бас Хүнгийн голын цагаанууд гэдэг хурдан адууг бий болгоход манай өвөөгийн нөлөө байсан гэдэг. Тэгэхээр манай дээдчүүл цөм адуу малтай ойр улс байсан байгаа биз. Би зургаан настайгаасаа эхлээд аавынхаа шар халтар морийг унаж Сантын наадамд түрүүлгээд, Сонгинын наадамд айрагдуулж байлаа.
-Тэгэхээр Алдартын адуу дээд талаараа Тува цустай болж таарах нь ээ?
-Тийм ээ. Одоо Тува цустай хэдэн сайхан гүү, морь бий. Ер нь Тува адуу хурдан шүү дээ.Содномцогийн Од хээр, Нагааранзын хүрэн халзан, Хишигбатын хонгор, Цэнд-Аюушийн хүрэн, Батсайханы хүрэн гээд олон сайн хүлгүүд байна шүү дээ. Бие хаа томтой. Уяа даахдаа сайн, хөрс сайтай газрын холд суулт багатай, байгальд дасан зохицох чадвар сайтай ер нь сайн адуу. 2005 оны Сар хайрханы наадамд Нагааранзын хүрэн халзан түрүүлж, миний Тува хүрэн морь аман хүзүүдэж, монгол хээр морь маань гурвалж байлаа. Тэр наадамд би хоёр их морь, хязаалан үрээтэй айрагдуулж байсан юм.
-Явж уралдахгүй байна уу. Эсвэл Тэсийн голын адууны чанар муудаад байна уу. Сүүлийн үед ер дуулдахгүй юм?
-Тэс угшлын адуу үнэхээр хурдан гэдгийг халх даяараа мэднэ дээ. Систем задарч нэг үе хил эзгүйрч суларсан шүү дээ. Тэр үед Тувачууд хурдны угшлын гол адууг янз бүрийн аргаар их авсан байдаг юм. Энэ нөхцөл байдал нөлөөлсөн байх. Мөн энэ угшлыг хадгалж сайжруулж байсан хүмүүс нас өндөр болоод цөөрсөн нь бас нөлөөлсөн байх. Харин сүүлийн үед Тэс адууг хадгалж хамгаалах удам угшлыг нь сэргээх тал дээр нутгийнхан санаа тавьж эхэлж байх шиг байна.
-Монголын анхны бүсийн наадам Сар хайрханы даншгийн талаар ярилцах нь зүйтэй байх?
-1995 оны Сар хайрханы даншиг наадмыг манай ах Хөдөлмөрийн баатар Доржсамбуу зохион байгуулж байсан. Монголын хамгийн анхны бүсийн уралдаанд би бор соёолонгоо айрагдуулж, сартай хүрэн хязаалан аман хүзүүдүүлэн, хээр даага гуравлуулж үнэхээр сайхан наадаж байлаа. Олон газрын хурд чуулсан тэр том наадамд тэгж амжилттай наадсанаас хойш моринд эргэлт буцалтгүй орж, адуугаа сайжруулах хүсэлтэй болсон доо. 2003 онд Баянтэсийн бас их том наадам болж тэнд хүрэн халзан морио аман хүзүүдүүлж, хээр морио гуравлуулан, хээр үрээ айрагдуулж байлаа. Тэгээд тэр жилээ ММСУХ-ны оны шилдэг уяачаар шалгарч байсан юм.
-Одтой өмтэй сайхан жилүүд байжээ?
-1996 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд баруун бүсийн даншиг наадам болж хүрэн халзан хязаалан аман хүзүүдүүлж байсан. Мөн 2010 онд Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн уралдаанд хээр үрээ айрагдуулж байлаа.
-Очирваанийн хурдад бас азарга айрагдуулсан билүү?
-2009 оны “Очирвааны хурд”-д хүрэн халзан азарга айрагдуулсан. 2007 онд болсон хүрэн халзан морины мялаалга уралдаанд хээр хязаалан айрагдуулсан. Ер нь би баруун бүсийн даншиг наадмуудад бүгдэд нь сайхан нааддаг юм шүү.
2004 онд “Их хурд–3” уралдаанд хоёр морьтой очоод хээрийг нь зургаалуулж, хүрнийг нь 13-р давхиулж байлаа.
-Увсад болсон баруун наадамд яаж наадлаа?
-Хээр шүдлэн түрүүлгэж, хүрэн азарга аман хүзүүдүүлэн, алаг морь айрагдсан ч дутуу эргэсэн гээд бариагүй.Тэр алаг морь МУ-ын Алдарт уяач Нямзааны хурдан алаг азарганы төл. Аймгийн наадамд дөрөв түрүүлсэн алаг азаргыг би өгч байсан юм. Алаг морь нь одоо 20 настай 60 гаруй медальтай. Завхан аймгийн хойд талын хэдэн суманд бүгдэнд нь айрагдаж ихэнхэд нь түрүүлсэн адуу. Жилд 10 уралдаж найм түрүүлдэг хэр нь хөлдөө ямар ч сэвгүй адуу байгаа юм.Би 2005 оны Цэцэн-Уулын наадамд гурван их морь дараагаар нь давхиулж, азарга айрагдан, соёолон түрүүлгэж байлаа. 2011 онд Завхан аймгийн баяр наадамд очоод хар азаргаа таваар давхиулж, хар даага түрүүлгэж байсан.
-Ингэхэд та улсын бүсийн наадмаас хичнээн айраг, түрүүтэй юм бэ?
-Нэг түрүү, 11 айрагтай. Уг нь Манлайн болзлын тоо нь биелсэн ч дээд насны амжилт нь хүрэхгүй байгаа юм. Энэ жил Ховдын даншигт очиж уралдана даа. Би баруун бүсийн наадмуудаас айраг алдаагүй хүн. Харин өнгөрсөн жил Завханмандалын 90 жилийн ойд уралдаж азарга гуравлуулаад, их нас тавлуулж, хязаалан, даага түрүүлгэчихээд аймаг явах болсон чинь морьд маань ханиад хүрчихсэн. Тэгээд Завхан аймгийн 90 жилийн ойд даага зургаа, азарга найм, их нас 12-оор давхиж, анх удаа баруун бүсээс айраггүй буцлаа даа.
-Улсын наадамд уралдъя гэсэн бодол бий юу?
-Улсад уралдах санаа их байх юм. 1200 км явж байж очно. Очлоо гэхэд Хүй долоон худаг газар нь цагаан, бартаанд сурсан манай эндхийн адуу талд өссөн зүүн талын адуутай уралдах бас хэцүү санагдаад явж төвдөхгүй байгаа юм.
-Танай аймгийн зүүн талын адуу наадах нь элбэг болж. Та тэр талаас адуу авав уу?
-Би 2000 оноос адуугаа сайжруулж эхэлсэн. Нутгийнхаа хурдан гэсэн болгоноос авч, олон ч азарга сольсон.Сүүлд Цандэлэгээс хүрэн азарга авч тавьсан.Мөн Содномцогоос Тайж гаралтай халтар азарга авсан. МУ-ын Алдарт уяач “Торгоны зам”-ын Гантөмөрөөс Араб халзан азарга авлаа. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Төмөрбаатараас өнгөрсөн жил хэдэн гүү авчирсан. Өөрийнхөө адууг жигдхэн сайн гэж боддог шүү.
-Адуу сайтай болохоор наймаа хийе гэсэн хүмүүс цөөнгүй ирнэ биз?
-Би нэг их адуу зараад байдаггүй дээ. Сэтгэл нийлсэн хүнтэй ганц нэг адуу наймаалцах нь наймаалцдаг. Сайн давхиж байсан хээр үрээгээ улсын Алдарт уяач Баянжаргалд өгсөн. Тэр хээр үрээ сум орон нутагтаа их сайн давхиж байсан. Ховдын Даншигт ч айрагдаж байсан адуу. Тод манлай уяач Дагвадорж надаас Тува гаралтай морь авсан нь цаашаа зарагдаад гайгүй давхисан дуулдана лээ.
-Нутгийн залуусыг морь уях эрдэмд сургаж зааж зөвлөж байна уу?
-Манай сумын Эрдэнэцогт, Нямдорж, Нарангэрэл, Сэнгээ, Баалаа нарын хүмүүс нэгдэж манай уяан дээр морио уядаг.Нэг дор нэгдэж уралдахаар давуу талууд ихтэй л юм. Онол мэдэхгүй дипломоос олон жилийн практик дээр гэж арай олон жил морь уясан юм болохоороо эд нартаа бас зөвлөнө. Гэхдээ айхтар багшлаад байх нь хаа юм.
-Тэгвэл танай нутагт хурдаараа гайхагдсан ямар хүлгүүд байв?
-Сангижавын цагаан, Архатын, бор, хүрэн, Намхайн халтар, Тулгын халтар, Ганжингийн бор, Мондойн бор гээд нутаг орондоо гайхуулдаг хурдан хүлгүүд байлаа. Мондойн бор морийг уяж чадахгүй байхаар нь би 17 настай авч Завханмандал сумын ойд 370 моринд уралдуулж түрүүлгэж байсан. Авсан жилээ гурав ч түрүүлгэсэн шүү. Тэгээд 21 нас хүртлээ уралдаж жилдээ гурав түрүүлчихээд л байдаг байсан юм.
-Ингэхэд танай өвөг дээдэс морь мал уядаг байсан уу?
-Манай өвөө Дэлгэр гэж их олон сайхан адуутай. Морь уядаг сайхан буурал байлаа.
Хол явдаггүй ойр зууртаа сайхан наадчихдаг байсан гэнэ лээ. Харин манай аав болохоор адуунд их иртэй, эмнэг сайн сургадаг хүн байсан. Морь ч уяна. Аав маань сайн адуу их цуглуулсан. Адууны удам угшил сайн мэддэг хүн байсан юм. Манайхан жил бүр нэгдлийн 50 даага сургаж шагналд нь хоёр даага авдаг байлаа. Сургасан дааганаас сонгож авах болохоор ааваараа үзүүлнэ. Аав харж байгаад Тэс угшилтайг нь сонгодог байсан.Тэгж авсан үрээнүүдээс олон сайн морь гарсан шүү. Хоёр хээр морь, жижиг хул морь сумандаа түрүүлж айрагддаг байсан юмдаг. Манайх тэмээ малладаг. Аав эмнэг тэмээг хөлнөөс нь чирээд ирдэг. Бяр ихтэй хүн байж билээ. Бараг 1.90 см өндөртэй байсан байх.
-Аавынхаа тэр чадварыг өвлөсөн хүн бий юу. Ингэхэд аав тань барилддаг байсан уу?
-Манай аав барилдаад сүйд болдоггүй байсан юмаа. Зарим наадамд дээлтэй гараад жаахан Намсрай, шавь Нацаг нарыг хаячихдаг байсан гэнэ лээ. Харин би тойрсон сумдад 15 удаа түрүүлсэн хүн шүү. 1982 онд Говь-Алтай, Баянхонгор, Завхан гэсэн гурван аймаг бүс болж барилдахад би 28 давж аймгийн заан болж байлаа. Тэр баярт Буянт, Нэмэхбаяр нар барилдаж байсан юм. 1980, 1981 онд тойрогтоо түрүүлж, Баянхонгорын Норов, улсын начин Батбаяр нарыг хаяж байлаа даа. Завханмандалын 20 жилийн ойгоор Увс аймгаас их олон бөх ирж би түрүүлж байлаа. Үндэсний бөхөөс гадна самбо бөхийн дэд мастер цолтой. 1975, 1976 онуудад боксын 71 кг жинд тоглож улсын идэрчүүдийн аваргаас мөнгө, хүрэл медаль авч байлаа. Би чинь 12 жил биеийн тамирын багш хийсэн хүн шүү дээ.
-Арал, бяртай, аз хийморьтой Алдарттай ярилцах сайхан байлаа. Ховдын даншигт одтой сайхан наадаарай. Амжилт хүсье.
"Тод магнай сэтгүүл №54




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна